x

О.Баасанхүү: Хамтын тэтгэврийн тухай хууль зөв, дэмжинэ

УИХ-ын О.Баасанхүүгээс тэтгэврийн шинэчлэлт, Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлж тооцоо судалгаа танилцуулах болсон. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-1960 оноос өмнө төрсөн хүмүүс хөдөлмөрийн дэвтэртэй, нийгмийн даатгал төлдөггүй байсан. Харин үүнээс хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас мөнгөн хуримтлал бий. Гэтэл хуримтлагдсан мөнгийг нь төсөвтэй хольж хутгасан, дампуурсан арилжааны банкуудад хийж алдсан асуудал бий. Үүнээс болоод тэдгээр хүмүүсийн мөнгөн хуримтлал байхгүй болсон. Энэ бол маш аюултай асуудал.

-Тэгэхээр тэтгэврийн сангийн энэ хуримтлалыг хэрхэн нөхөж бүрдүүлэх боломж байна вэ?

-Тэр мөнгийг нь байгалийн баялгаар юм уу эсвэл ямар нэг байдлаар нөхөж бүрдүүлэх ёстой. Ингэснээр хүн хуримтлалын хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ. Нэг ёсондоо хуримтлалаараа амьдралын баталгаагаа хангамаар байгаа юм. Тэтгэврийн мөнгөн хуримтлал гурван шалтгаанаар үгүй болсон. Нэгдүгээрт, төрийн алдаатай бодлого нөлөөлсөн. Энэ нь төсөвтэй нийлүүлсэн явдал. Хоёрдугаарт, албан тушаалтны алдаатай бодлоготой хамаатай. Хариуцсан албан тушаалтнууд мөнгийг нь буруу банканд байршуулсан явдал гарсан. Гуравдугаарт, хуримтлагдсан мөнгө нь тэтгэврийн даатгалын сандаа хүрэлцэхгүй, нөхөж чадахгүй байгаа юм. Ийм учраас төрөөс зайлшгүй мөнгөний нийлүүлэлт хийхээс өөр арга байхгүй.

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ-д дахин өргөн барихаар болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль урд нь УИХ-аар батлагдсан байсан ч өнөөгийн эрх баригч МАН хүчингүй болгосон. Уг нь Ардчилсан намын батлуулж байсан тэтгэвэр өвлүүлэх хууль маш зөв. Өөрөөр хэлбэл Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Уг хуультай хамт тэтгэврийн мөнгөн хуримтлалын асуудлыг бас шийдэх ёстой гэж харж байгаа.

-Бас нэг асуудал байдаг. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд тэтгэвэр авч чадалгүй, хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг хүртэлгүй нас барах тохиолдол бий. Энэ мөнгийг хэрхэн шийдэх ёстой юм бэ?

-Хамтын тэтгэврийн тухай хуулиар шийдэх боломжтой. Би УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн өргөн барьсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төсөлтэй танилцсан.

-Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсан. Энэ хуулиар шийдэлгүй үлдээсэн ямар ямар асуудал байгаа вэ?

-Салхитын мөнгөний ордын ашгаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг УИХ баталлаа. Энэ хуульд хоёр зүйлийг шийдвэрлээгүй оруулж ирсэн. Цаашид ямар ч хүнд тэтгэврийн зээл авч болохгүй гэсэн асуудал хөндсөн. Мөн тэтгэврийн зээл аваагүй иргэд энэ хуульд огт хамаагүй гэсэн байсан. Би УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн байр сууринаас хандсан. Энэ нь ядуу тул тусалъя, тэр нь баян учраас үлдээе гэж хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй.

Үүнээс гадна Монгол Улсын байгалийн баялаг нийт ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас эрх баригчдыг шахсаны үндсэн дээр тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер буюу эрхийн бичиг өгье. Нөгөө талаар тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаагаар авч болно гэсэн зээлийн эрх нээж өгсөн. Миний хувьд зээлийн хүүг бууруулах тэр дундаа тэтгэврийн зээлийн хүүг гурван хувь болгох байр суурьтай байсан. Үүнээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой байлаа. Нэгдсэн байдлаар тэтгэвэр нэмэгдүүлснээс шалтгаалж ахмадууд харилцан адилгүй тэтгэвэр авч байгаа. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ үлдсэн.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 9 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 44 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 31 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 48 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 1 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 17 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 30 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 12 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 13 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 14 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 15 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 16 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 18 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 19 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 20 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 22 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 23 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 28 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 31 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 31 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top