x

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн ТУЗ-д орох шалгуурыг өндөрсгөж, шалгалт авна

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах асуудлаар өчигдөр (2020.01.23) хуралдав. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс уг хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тодрууллаа.

-Оюу толгой ордыг ашиглахтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдэх ажлын хэсэг УИХ байгуулсан. Мөн УИХ-аас Засгийн газарт энэ гэрээний асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Энэ асуудал ямар шатанд явна вэ?

-Талуудын саналыг нэтгэж бэлтгэх дэд ажлын хэсэг байгуулсан. Мэдээж энэ бол хугацаа шаардсан ажил. Ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэх, хоёрт, гуравт орох асуудал аль нь вэ гэдэг тактикийн шинж чанартай зүйлүүд ярьсан байгаа. Хэд хэдэн асуудал нэн тэргүүнд яригдаж таарна. Эхний ээлжинд эрчим хүчний асуудал яригдана. Оюу толгой БНХАУ-аас эрчим хүч авч буй юм. Үүнийг яаж дотоодоос хангах вэ гэдэг асуудал зайлшгүй яригдах ёстой. Энэ талын саналууд бэлтгэж байгаа. Хоёрт, татварын маргаан бий. Уг маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэх талаар ажлын хэсэг гараад судалж байна. Шаардлагатай бол олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгэж болзошгүй. Гуравт, Дубайн гэрээтэй холбоотой далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал гарсан. Шүүхээр явж байгаа нөхцөл байдлыг дүгнэж ярилцсан. Тэгээд цаашид энэ гэрээг хэрхэн сайжруулах талаар тусгай ажлын хэсэг байгуулсан. “Рио Тинто” бол нэг том хувьцаа эзэмшигч. “Туркойз хилл” болон бусад компаниуд, жижиг хувьцаа эзэмшигч нартай Монгол Улсын Засгийн газар хамтарч ажиллах сонирхолтой байгаа байр сууриа илэрхийлээд байна.

-Дубайн гэрээг тойрсон асуудлаас болоод далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт зогсох уу?

-Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх ёстой. Энэ бол Монгол Улсын эдийн засагт зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар ногдол ашиг авах хугацаа хойшилсон. Засгийн газрын зүгээс Оюу толгой төслийн удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналаа илэрхийлсэн байгаа. Аудит хийгээд удирдлагын зардлыг буурсан тохиолдолд үүнээс гарч буй хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулах ёстой. Хэтэрхий үрэлгэн байна гэдэг асуудал тавихаар бэлдэж байна. Ингээд Нийгмийн хариуцлагын сан байгуулна. Иймээс бидний хувьд төслийн жагсаалт гаргаж өгөхөөр бэлтгэж байгаа.

-Оюу толгойн үндсэн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь УИХ-ын гишүүд, иргэд ч илэрхийлдэг. Энэ талаар Засгийн газар ямар байр суурь баримталж байна вэ?

-Үндсэн гэрээтэй холбоотой асуудалд дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой гэж үзэж байгаа. Мөн Монгол Улсыг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөх тухай ярьж байна. Бас “Эрдэнэс Оюу толгой” компанийн чадавхыг дээшлүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл олон улсын түвшинд хууль дүрмийн хүрээнд ажиллах шаардлага бий. Өмнөх Засгийн газруудын Оюу толгой төслийн талаар гаргасан шийдвэрүүдэд аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн асуудал гарсан. Үүнийг яаж хуулийн хүрээнд нийцүүлж болох вэ гэж ярьсан. Бид одоо байр сууриа нэгтгээд “Рио Тинто” компанитай зөвшилцлийн ширээний ард сууна.

-Хөрөнгө оруулагч тал та бүхний саналыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд ямар нэг асуудал тавих эрхтэй. Нөгөө талаас бас ямар санал тавих нь тэдний асуудал. Тэгэхээр хоёр талаас тавьж буй асуудал нь ил тод нээлттэй байх ёстой. Миний хувьд ажлын хэсгийн хурлаас өмнө нэг удаа уулзсан. Тэгээд хэдэн зарчмын санал тавьсан. Үүнд Засгийн газраас өөр, ямар нэг байдлаар улстөрчидтэй холбогдохгүй, уулзахгүй байх санал тавьсан. Олон улсын түвшинд далд, ил сурталчилгаа хийхгүй байх санал бас өгөөд байна. Оюу толгой стратегийн хувьд маш чухал. Монгол Улсад гуравдагч хөршөөс орж ирсэн анхны хөрөнгө оруулалт. Гэвч Монголын талаас дутуу ажилласан, бодсон зүйлүүд бий нь ойлгомжтой. Ийм учраас шат дараалсан арга хэмжээ аваад явна.

-Оюу толгойн гэрээний маргаантай асуудлыг энэ Засгийн газар шийдэж чадах уу?

-Цаг хугацаа шаардах учраас нэг, хоёр сарын дотор шийдэх боломж байхгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж асуудлыг шийдэх ёстой. Нэг төвөгтэй зүйл нь маргаан үүсэх болгонд олон улсын арбитрын шүүхэд очих гэрээ хийсэн байгаа. Шат дараалсан арга хэмжээ аваад явна. Хэлэлцээр эхэлнэ. Эхний үр дүнгүүд гарна гэж ойлгож болно.

-“Рио Тинто” компанид яагаад улстөрчидтэй уулзаж болохгүй гэсэн шаардлага тавив. Манай улстөрчид уулзах гээд байдаг юм уу?

-Шулуухан хэлэхэд үнэн шүү дээ. Өмнө Төрийн ордонд орж ирээд уулзалтууд хийгээд явдаг. Ордонд орж ирэх болгондоо Төрийн гурван өндөрлөгтэй уулздаг. Ийм байсан нь нууц биш. Үүнээс болж Засгийн газрын тогтоолоор шийдэх зүйлийг захирамжаар хийснээс шалтгаалж алдаа гарсан зүйл бий. Санхүүгийн тооцоололд дутуу хандсан асуудал бий. Өөрсдөдөө хэт бардамнаснаас болж олон улсын хуулийн фирмийн өмнө буруудсан тал байгаа. Энэ алдаагаа бид давтахгүй байх учиртай. Оюу толгойд Монголыг төлөөлж буй субьектүүдийг чадваржуулах зайлшгүй шаардлага үүссэн. Тэдэнтэй нууц хадгалах хатуу гэрээ хийж байгаа.

-Тэгэхээр Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх юм уу?

-Энэ асуудал яригдаж байгаа. ТУЗ-ийн гурван гишүүн бий. Тэдэнд тавигдах шалгуурыг өндөрсгөнө. Тухайлбал, наад зах нь санхүүгийн мэргэжилтэй хүн байх ёстой. Хоёрдугаарт, хуулийн гуравдугаарт, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой гэж үзсэн. Одоо ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдийг ярилцлагад оруулна. Тэгээд өндөрсгөж тавьсан шалгуур үзүүлэлтэд тэнцвэл үргэлжлүүлэн ажиллана. Тэнцэхгүй бол өөрчлөгдөнө гэсэн үг.

-Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийг асар их мөнгөний барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ?

-Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилсэн учраас хэн нэгэн цааш нь зарж борлуулах эрх нь хаагдсан байгаа. Ерөнхий прокурор ажлаа хийж чадахгүй үндсэндээ нэг сар боллоо. Би уржигдар Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзаж энэ асуудал ямар шатанд яваа талаар ярьсан. Эрүүгийн хэрэг нь шийдэхтэй зэрэгцэж хөрөнгө битүүмжлэх асуудал тавина. Тэгэхгүй бол Иргэний хэрэг нь Эрүүгийн хэрэгтэй давхцаж явахгүй бол болохгүй гэсэн шүүхийн зарчим баримталж байгаа гэсэн. Цагаан сараас өмнө прокурор, шүүх, Засгийн газар хамтарч төрийг хохироож буй баримт жишээнд тулгуурлаж нээлттэй хурал хийнэ. Хуульд төрд хохирол учруулбал прокурор хариуцна гэсэн байдаг. Өнөөдөр төрд хохирол учирахад хэн ч хариуцлага хүлээхгүй болчхоод байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 25 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 59 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 47 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 14 цаг 4 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 16 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 33 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 46 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 28 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 29 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 30 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 30 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 31 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 33 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 34 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 36 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 37 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 38 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 44 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 46 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 47 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top