x

Хүмүүс сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс амьд харилцаа хумигдаж, ганцаардаж байна

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

-Хүүхэд, залуус сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж, ганцаардалд орох магадлал нэмэгдэж байгаа аж. Сошиал хэрэглээ өсөх нь ганцаардлыг үүсгэдэг үү?

-Энэ бол хоёр талтай нийгэм-сэтгэл зүйн асуудал. Ганцаардал нь амьд харилцааг хумьж байх талтай. Нөгөө талдаа сошиалд ихэнх цагаа өнгөрүүлснээс болж, бодит амьдрал дээрх найз нөхдийн амьд харилцаа хумигдаж ганцаардал нөхцөлөө бүрдүүлж байна. Тиймээс найз нөхөд болон гэр бүлийн харилцаандаа илүү цаг гаргаж анхаарах.

Ажил дээрээ сошиалд орохгүй байх, гэртээ байх үедээ интернет хэрэглээгээ хянах зэрэг өөртөө дадал болгох үйлдлүүдээ хийхгүй бол нэг л мэдэхэд дэлгэцийн хамааралтай, ганцаардмал нэгэн болох эрсдэлийг дагуулж байна.

-Хүмүүс фейсбүүк, твиттерт олон найз, дагагчтай байж, олон лайк, зүрх даруулж байвал өөрийгөө нэр хүндтэй, олны танил болж байна гэж эндүүрэх нь бий. Хүмүүс яагаад ингэж сошиал руу улайрна вэ?

-Бодит амьдрал дээрх харилцааны илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

Мөн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэг үг, өгүүлбэрийг нэгэн зэрэг хүргэдэг учир хүмүүст харилцаанаас хариу үйлдлээ хурдан авч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь дэлгэц буюу сошиал харилцааны онцлог юм. Тиймээс амьд харилцаанаас илүүтэйгээр сошиал харилцааг илүү үзэх хандлагатай байна.

-Хүн өдөрт дунджаар хэдий хэрийн хугацааг сошиал орчинд зарцуулбал зохимжтой вэ?

-Хоёроос дээш цагийг тогтмол зарцуулах нь хамаарлыг илтгэж байгаа учир өөрийн ажлын болон амьдралын онцлог хэв маягтаа тохируулан түүнээс бага хугацаагаар хэрэглэх нь зүйтэй. Цаг их өнгөрөөх тусам хамаарал нэмэгдэнэ. Тиймээс амьдралаа зөв төлөвлөх, бусдад цаг гаргах, чөлөөт цагаа хөдөлгөөн хийж үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Дэлгэцийн хамааралд нас, хүйс, ажил эрхлэлт хамаарахгүй орж байгаа тул бие биедээ анхаарал, хяналт тавих нь зүйтэй.

-Хүүхдүүдийг хэдэн наснаас нь эхэлж фейсбүүк хаягтай болговол зөв бэ?

-Сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийг харгалзан 15-16 насанд фейсбүүк хаяг нээх нь хүүхэд шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө тодорхой хэмжээнд удирдахад үр нөлөөтэй. Хэт бага наснаас нь сошиал хаяг нээх, эсвэл хүүхдийн зургийг өөрийн сошиал хуудсандаа хэрэглэх нь тохиромжгүй юм. Эрт нээх тусмаа хүүхдэд олон төрлийн эрсдэлийг дагуулж байна.

-Фейсбүүк, твиттерт донтчихсон, байнга утас шагайж, тэндэх мэдээллээ бусдад хуваалцаж, өөрийгөө мундаг мэдээлэлтэй, хэрэгтэй хүн мэт харагдуулах гэж зорьдог хүмүүс бий.Цахим орчинд өөрийгөө донтож байгаагаа эхний ээлжинд яаж мэдэх вэ?

-Энэ бол хүний хэрэгцээний шатлалын нэг чухал хэсэг юм. Гэвч бид үүнийгээ амьд харилцаанаас бус дэлгэцээс олж байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ Монголд байгаа үзэгдэл бус дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулж байна.

Ялангуяа өсвөр, залуу үеийнхэн энэ байдалд хэт автах, хамааралтай болж байгаа нь гэр бүлийн хүмүүсийн анхаарал халамж, гэртээ болон бусдын өмнө үүрэг хариуцлага бага хүлээж байгаа зэрэгтэй хамааралтай ойлголт болоод байна.

-Бага лайк авбал сэтгэлээр унадаг, өөрийнх нь оруулсан пост, жиргээг хүмүүс тоохгүй бол өөрийгөө нийгэмд хэрэггүй, хүмүүст тоогддоггүй азгүй нэгэн мэтээр төсөөлдөг хүмүүс бий. Ийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ бас л харилцаанаас авч байгаа хүний сэтгэл ханамжгүй байдлын илрэл хариу үйлдэл юм. Энэ нь бодит байдлаас тасарч өөрийн үнэ цэнэ, амьдралын хандлага зэргээ бусдаар удирдуулж байгаагийн нэг үр дагавар юм. Тиймээс зөвлөгөө гэвэл амьд харилцаанд идэвхтэй байх, ажил амьдралын тэнцвэрээ зөв хангах, аливаа харилцаанд эерэг хандах, байгальд гарах, бусдад туслах зэрэг амьдралдаа илүү идэвхтэй, эерэг хандах хэрэгтэй.

-Амьд харилцаа үүсгэх хэрэгтэй гэдэг. Амьд харилцаа үүсгэх энгийн алхмуудыг та хэлж өгөхгүй юу?

-Гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, хүсэл сонирхолд анхаарал хандуулах, үр хүүхэд, эцэг эхээ халамжлах, ажил, сургуулийн орчинд бусдад санаагаараа туслах, тэднийг сонсох, өөрийн туслах боломжтой зүйлээрээ биеэрээ оролцон туслах нь амьд харилцаандаа идэвхтэй байгаа мөн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Тиймээс өөрийн амьдралдаа илүү нээлттэй, амьд харилцааг эрхэмлэсэн тэр хүн, гэр бүл, байгууллага сэтгэл зүйн хувьд эрүүл, тогтвортой байж чадна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 8 цаг 16 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 50 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 38 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 55 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 14 цаг 7 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 24 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 37 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 15 цаг 19 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 15 цаг 20 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 15 цаг 21 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 15 цаг 21 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 15 цаг 22 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 24 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 25 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 27 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 28 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 29 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 35 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 37 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top