x

А.Ариунзаяа сайдын АНДУУРСАН СУГАЛАА: Сая төгрөг тансаглал мөн үү?

Өнгөрөгч баасан гаригт УИХ 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төсвийн хууль, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт оруулах ёстой. Төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гаригт чууланд оруулна.

Төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг лхагва гаригт Засгийн газар УИХ-д өргөн барьснаас хойш сүүлийн хэд хоногт олон нийтийн хамгийн их анхаарал хандуулсан сэдэв нь НӨАТ-ын сугалааг зогсоох болон ажилтнаас төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох асуудал байв.

Иргэд, олон нийтийн зүгээс НӨАТ-ын сугалааг зогсоох нь зөв боловч үүнийхээ ард буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хувьд НӨАТ-ын 10 хувийг  5 хувь болгох нь ажил олгогчид буюу ААН-үүдээ дэмжсэн бодлого болно гэж үзсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж одоогоос гурван жилийн өмнө 2019 онд анх энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан боловч одоог хүртэл УИХ-аар хэлэлцээгүй байгаа аж. Өргөн барьсан төсөлд НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгож бууруулаад буцаан олголтын 2 хувийг хэвээр үлдээхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, буцаан олголтын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг

Үүнээс илүү маргаан дагуулж буй бас нэг асуудал нь сая төгрөг хүртэлх цалинтай ажилтны НДШ-ийн 50 хувийг /цалингийн 5 хувь/ буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан явдал. Ялангуяа, ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн энэ талаар хийсэн тайлбар нь хуулийн төслийн заалтаас ч илүү бухимдал үүсгээд байна. Тэр “Сая төгрөгөөс илүү цалинтай ажилтны НДШ-ийг яагаад буцаахгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад “Өндөр орлоготой иргэдийн НДШ-д буцаалт хийх шаардлагагүй” хэмээн хариулсан нь бодит байдлаас хол зөрүүтэй зүйл болов.

Тодруулбал, НДЕГ-ын 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаар НДШ төлсөн 700 мянга орчим ажилтны сарын дундаж 1,3 сая болж, өмнөх улирлаас /2020.12-р сар/ 13,2 хувиар буурсан дүн гарсан байна. Эдгээр бүх ажилтны цалинг багаас нь их рүү жагсаагаад, жагсаалтын голд байгаа ажилтны цалинг “медиан цалин” гэж нэрлэдэг ба энэ тоо 945,7 мянга гарчээ. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа нийт ажилтны 50 хувь нь 947 мянгаас бага цалин авдаг гэсэн үг.

Үүнээс жилийн дараа /2022.04.05/ Үндэсний статистикийн газраас мэдээлэхдээ “2021 онд улсын дундаж цалин 1,4 сая төгрөг буюу 507 ам.долларт хүрсэн” гэв. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын хэлснээр НДШ төлсөн ажиллагчдын 76.7 мянга /10.7 хувь/ нь 420 мянган хүртэлх цалинтай, 49.4 мянга /6.9 хувь/ нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг  хэлж байв. Эндээс дахиад "медиан цалин"-гаа тооцож болно.

Аль ч статистикаас харсан нэг сая төгрөгийн цалин гэдэг монголчуудын хувьд Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн “өндөр орлогод” тооцогдохгүй. Харин ч дундажаас бага цалинд тооцогдож байна. Төгрөгийн ханш өдөр өдрөөр унаж, амьдралын өртөг өдөр өдрөөр өсч байгаа ийм үед сая төгрөг гэдэг Монголын нөхцөлд юу билээ. Ядаж банкууд ипотекийн зээлд хамруулах уу? Тийм болохоор иргэдийн бухимдах нь зүй ёсны хэрэг. Засгийн газар ч гэсэн албан ёсны мэдээгээ “бага орлоготой иргэдийн” гэж засч залруулах нь хэрэгтэй. 

Ер нь бол Л.Оюун.Эрдэнийн Засгийн газрын хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ илүү сайд нарынхаа хэлсэн үгнээс болж унаж тусах нь олширч байна. Ядаж нэг тоо хэлэхдээ ардах утгыг нь уншсан, гадарласан байх ёстой. Юуны төлөө бүхэл бүтэн яам, тамга ажиллаж байгаа билээ. Дутуу бодсон бодлого буцаж, нурахдаа амархан байдаг. Ямар ч зөв, сайн бодлогыг ганц удаагийн буруу үг, үйлдлээр буцааж, нурааж болдог гэдгийг санах ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 10 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 27 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 10 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 20 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 44 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top