x

Популизм, популистуудыг мөшгөх нь

Өчигдөр TV5 телевизийн эфирээр хэсэг сэтгүүлч, тоймч нар энэ асуудлыг хөндөв. Долоо хоног бүрийн пүрэв гаригийн орой нэвтрүүлж байгаа тоймчдын хөтөлбөрөөр мэргэжлийн сэтгүүлчид, тоймч, редакторууд оролцож тухайн долоо хоногийн хувьд “онц чухал” сэдвийг хөндөж ярилцдаг болоод байгаа. Энэ долоо хоногийн хувьд хамгийн онц бөгөөд чухал үйл явдал нь гурав хоногийн өмнө салбараараа тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр байсан боловч зарим нь арай өөр байр суурийг гаргаж тавив. Магадгүй, долоо хоногийн эхээр эх орондоо буцаж ирсэн (ердөө жил гаруйхны өмнө Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдсон боловч өөрийн хүсэлтээр томилолтоо цуцалсан) Монголын хамгийн том “поп”-уудын нэг Ж.Батзандангаас болсон ч байж болох юм.

Нөгөө талаар энэ сэдэв нь өөрөө өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан 2022 оны төсвийн тодотголтой шууд холбогдов. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн хэмнэлтийн бодлого, Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал бүхэлдээ унаж, оронд нь УИХ-ын гишүүдийн оруулж ирсэн айлын хашаанд жорлон оруулах, цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг эцэг эхэд нь олгох гэх мэт популист амлалтууд хууль болоод батлагдаад явчихлаа. Үр дүнд нь нийслэлчүүд жилийн жилд зуны гурван сар хэрэглээний халуун усаа таслуулж байна. Ирэх өвөл цахилгааныг чинь хязгаарлана шүү гэж Эрчим хүчний сайд нь занаастай. Эрүүл ухаан, популизм хоёр нэг саванд багтдаггүйн бодит жишээ.

Тиймээс популизм болоод популист улстөрчдийг илчлэх, эсэргүүцэх нь ганц удаагийн ажил биш, хэдэн үеийн тэмцэл байхаас өөр аргагүйд хүрч байна. Ялангуяа иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүлч, нийтлэлчид, мэргэжлийн редакциудын хувьд.  

Популизм, популист улстөрчид гэдэг бидний хувьд шинэ зүйл биш. Бүр 2009 онд Оюутолгойн гэрээг баталснаас хойш, 2010 онд төмөр замын бодлогыг батлахаас эхлээд Монголын улс төрд амь бөхтэй суусан зүйл. Арван хоёр жилийн өмнө Зам тээврийн сайдаар ажиллаж байсан “Женко” Х.Баттулга гэдэг хүн “Монголын төмөр зам өргөн царигтай байхгүй бол Хятадаас танк орж ирээд Монголыг эзэлчихнэ” гэж айлгасаар байгаад дэлхийд бараг ганц Орос ашигладаг 1520 мм-ийн царигтай өргөн төмөр замыг үндсэн сүлжээ байна гээд УИХ-аар батлуулсан. Атал  өнөөдөр ОХУ манай хилийг тойруулж нарийн царигтай төмөр зам тавиад Хятад руу нүүрсээ зөөгээд эхэлчихсэн. Манайх төмөр замгүй учраас хилээ хаалгаад, экспортоо зогсоочихоод сууж байгаа.

С.Ганбаатар гэдэг хүн Оюутолгойн гэрээг байгуулсан цагаас нь эсэргүүцсэн. Тэрнийхээ ачаар УИД-ийн хажууд өрөө түрээслээд Хятадаас фенг шүйгийн эд зүйл зөөж зардаг байсан нөхөр УИХ-ын гишүүн болтлоо тодорч, улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж хүртэл үзсэн. Одоо парламент дотор Оюутолгойг эсэргүүцэгчид ганц нэгээр тогтохгүй, бүхэл бүтэн бүлгийн хэмжээнд ажиллаж байгаа. Популизм гэдэг ийм аюултай, халдвартай эд. Үүнийг 2017 оны сонгуулиар хамгийн төгс ашигласан нь Х.Баттулга. Ердөө жилийн өмнө АТГ-т хэрэг нээлгээд ачигдахдаа тулж байсан нөхөр АН-ыг тэр чигээр нь худалдаж аваад улсын Ерөнхийлөгч болсон. “Монгол ялна” гэдэг ганц үгэнд ялагдаж, орос, хятадын эрлийз болохоос айсан нөхөд бүгд хормойд нь очиж суусан. Монгол ялсан нь хаана байна? Ц.Даваасүрэн гэж эрчим хүчний салбарын “сэг зэм”-ээр хооллодог “шилдэг” популистаас болж Оюутолгой цахилгаан станцаа барилгүй арав гаруй жил хойшлуулж байна.

Ганц Монгол гэлтгүй, ерөнхийдөө дэлхий даяараа популистууд, зүүний бодлоготнуудад эзлэгдээд, популистуудаа дарж авч чадахаа больсон. Дөрвөн жилийн өмнө 2018 онд дэлхийн хамгийн том 46 популистыг нэрлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тэргүүлсэн. Азаар монголчуудын нэр байгаагүй. Гэхдээ хүн амд нь хуваагаад үзвэл Монгол Улс шууд "хамгийн олон популисттай" орноор тэргүүлнэ. Аюул нь популистуудын тарьсан уршиг,  эдийн засгийн хорлол, сүйтгэл нь 10-20 жилээр үргэлжилдэг. Улс орны хөгжлийг 20-30 жилээр хойш татдаг.

Тиймээс популистуудын гишгэсэн мөр болгоныг мөшгих нь мэргэжлийн сэтгүүлзүйн бас нэг үндсэн үүрэг болчихоод байна. Ядаж л сонины нүүр, талбай, сайтын орон зайгаа популистуудад ашиглуулахгүй, үзэл санааг нь ямар нэг шүүлтүүр, цензургүйгээр нийтэд түгээхгүй байхаас мэргэжлийн сэтгүүл зүй эхэлнэ. Мөн бидний сонгож авсан сонгуулийн тогтолцоо, жижиг тойргийн улс төр, ядуу эдийн засаг популистуудын амьдрах үржил шимтэй хөрс суурь болдгийг санаж, өөрчлөхийн төлөө явах ёстой. 

Популистуудын тухай мэдэх ёстой 6 зүйл

  1. Популистууд нийгмийг хэзээд “ард” ба “элит” гэж хуваадаг
  2. Тэд зөвхөн өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэж боддог.
  3. Орчин үеийн популистууд даяарчлалын үр дагавраас айх нийгмийн айдас, түгшүүр дээр тоглолт хийдэг.
  4. Биелүүлэхэд бэрх, дуулиантай амлалт өгсөн улстөрч бүр популист биш.
  5. Популистууд төрийн эрхэнд гарах нь аймшигтай биш ч энэ нь үргэлж улс төрийн хямрал дагуулдаг.
  6. Эрх баригчид чухал асуудлуудыг хэлэлцэх дургүй  бөгөөд шүүмжлэлийг тэнэглэл эсвэл хорон явуулга гэж тайлбарладаг учраас популизм ингэтлээ газар авсан.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 19 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top