x

Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд Засгийн газраа унагахаар уулзаж эхэлжээ

Ардын намд “олгой хагараад” уджээ. Удахгүй “тогоо”-ноосоо халих бололтой.

Учир нь энэ намаас нэр дэвшээд УИХ-д сууж буй хэд хэдэн хүн Хөгжлийн банкны хэргээр явчих шахаад байгаа юм. Ерөнхий прокурор эхний ээлжинд УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. Гэвч тэднийг бусад гишүүн явуулсангүй. Авч үлдэв.

Гэхдээ “Ерөнхий прокурор энэ саналаа хэд хоногоос дахин гаргана” гэх мэдээлэл яригдаж байна. Ингэхдээ танилцуулах материалд нууцын тамга даралгүй илгээх аж. Өмнөх дээр нууцын тэмдэг дарсан учраас УИХ хаалттай хэлэлцсэн. Тэгэхээр Ерөнхий прокурор нууц гэсэн тэмдэггүй илгээвэл УИХ хэрэг явдлыг ил хэлэлцэх юм байна. Ингэхгүй бол “УИХ-ын гишүүдийн хэргийг шалгах гэхээр бүрэн эрх нь саад болж байна” гэдгийг АТГ-ын мөрдөгчид ч хэлж байна.

Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож буй компанийн захирлууд, Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй холбоотой маш ноцтой мэдүүлгүүдийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн авлига, албан тушаалын үйлдлүүд нэгэнт ил болсон гэсэн үг. Тиймээс Ерөнхий прокуророос хэд хоногийн дараа ирж магадгүй гээд байгаа түдгэлзүүлэх саналд дахин 3-4 гишүүн нэмэгдэж болзошгүй болжээ. Түүнээс ч олон гишүүн болох магадлал бий гэнэ.

Тэгэхээр эдгээр гишүүний тухайд амиа авч гарах шаардлага үүсээд байгаа хэрэг. Тэгтэл Ерөнхий сайд, Ардын намынх нь дарга Л.Оюун-Эрдэнэ “Хамгаалахгүй” гээд байдаг. Тэр ч байтугай “Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгааг эх сурвалжууд мэдээлсэн.

Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ олон нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Засгийн газрын хуралдаан дээр, УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр, намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр ч илэрхийлсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 15-нд болсон Ардын намын Удирдах зөвлөлийн хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгсөн байдаг. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Ажлаа хий” жагсаалд оролцож буй залуусай уулзахдаа “Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий улстөрчид гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах ёстой. Хэрэв буруутай бол ялаа авах ёстой. Хэрэв буруугүй бол шалгуулчихаад үнэнээ хэлэх ёстой. Бүх хүн хуулийн дагуу эрх тэгш байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 40 жилийн хугацааны авлигын гинжийг тасална. Үүнд залуус та бүхэн хамт байгаарай. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ олон авлига, хүнд сурталтай холбоотой асуудалд хамтдаа тэмцэнэ. Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Ерөнхий прокурор цаг алдалгүй нэр бүхий түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг хэдүүлээ хамтдаа шаардъя” гэсэн.

Тиймээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсч хэсэг гүйлдсэн. Тэгээд тусыг эс олсон бололтой. Өөр арга зам хайж эхэлсэн байна. Тэд “Засгийн газрыг унагах нь зөв юм байна” гэсэн шийдэлд хүрсэн бололтой. Ойрын өдрүүдэд энд тэнд уулзалдаж, “засаг унагах төлөвлөгөө”-гөө шивэр авир ярих болжээ. Хэд хоногийн өмнө Архангайн хоёр гишүүн, бас МҮОНТВ-д удирдах алба хашиж явсан нөхөр зэрэг хүмүүс хотын төвийн нэгэн VIP өрөөнд уулзаж, Засгийн газрыг унагах “нарийвчилсан төлөвлөгөө” ярьсан байгаа юм. “Жу ахтай нийлье” гэсэн зэрэг нь задарч ордноор нэг яриа хөөрөө болоод байна.

Тэдэн дээр удахгүй ил болох Таван толгойн нүүрсний хэрэгтэй холбоотой гишүүд нэмэгдэж байгаа юм байна.

Мөн уржигдраас “Дараагийн Ерөнхий сайд болох хүн” гээд Сангийн сайд асан нэг нөхрийн зургийг тараагаад эхэлсэн байна. Гэхдээ тэр нь Сангийн сайд байхдаа Япон улс руу “Нэр бүхий банкинд эзэмшиж буй хувьцаагаа зөвхөн хувьцааг нь хамтран эзэмшиж байсан Монголын нэр бүхий компанид худалдах ёстой шүү” гэсэн бичиг явуулчихжээ. Тэр нь асуудал болоод АТГ дээр шалгуулж байгаа юм байна. Хэрэг нь удахгүй шүүхэд шилжинэ. Магадгүй, мөдхөн Ерөнхий прокурор УИХ-ын даргад түдгэлзүүлэх санал явуулж мэдэх юм. Тэр нөхөр тэгж Монгол Улсын Сангийн сайдын нэрийн өмнөөс Япон руу явуулсан бичиг нь одоо олдохгүй байгаа аж. Япончууд болохоор хүлээгээд авчихсан. Ийм бичиг ирсэн гэж харуулаад байдаг. Тэр дугаараар нь хайгаад үзэхээр шал өөр бичиг гарч ирээд байдаг. Ийм эрх ашгийн ноцтой зөрчил үүссэн байгаа юм.

Энэ мэтээр Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг, өөр бусад асуудалд холбогдож хуулийн шахаанд орсон гишүүд Засгийн газрыг унагаж, Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад амар сайхандаа жаргах хувилбар дээр нэгдэж эхэллээ. Харин хэн гэдэг гишүүний бланк дээр гарын үсэг зурагдах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top