x

Акуркачид*: Шинэ бүхний дайсан

Гүтэнбергийн ном хэвлэх арга, ажиллагаа бол хүн төрөлхтний тэргүүний ололтын нэг. Гэхдээ Гүтэнбергийн хэвлэсэн анхны хэдэн Библийг “чөтгөрийн бүтээл” гэж хочлоод шатаачихсан юм. Амэнь. Сүм хийдийнхэн Библи хуулж зардаг байсан юмсанж. Гүтэнбергийн хэвлэл хийдийн гар бичмэлээс хямдхан учир зах зээлээ алдах нь гэдгийг хашрууд ойлгожээ. Тэгээд л... Амэнь. Хүн шинэ юманд дайсагнадаг. Ихэвчлэн хувийн шалтгаантай. Амэнь.

Онцгой чухал мэдээ

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг (2022.05.03) “никитон агуулсан шингэн тамхины хуулийн зохицуулалт, стандартын талаар санал өгч” ажиллажээ. Сангийн дэд сайдын үг стандартад нэмэртэй л байлгүй. Ямартаа ч ойрмогхноос хэн хүнгүй электрон тамхи ярих боллоо. Аль олон үзэгчтэй телевизүүд мэдээ бэлтгэж, ярилцлага, бүр нэвтрүүлэг хийжээ. Ноднин хэдэн сайтад мэдээ гарсныг бодоход илүү санаа тавиад эхэлсэн нь анзаарагдана. Энэ сэдвээр ярьдаг мэргэжилтэн ч нэгийн зэрэг тодорч. НЭМҮТ-ийн ажилтан Б.Майцэцэг. Бүх хэвлэл мэдээллийнхэн Б.Майцэцэгээс ярилцлага, тодруулга авдаг аж. Тэр бүгдийнх нь агуулга хоорондоо тохирчихсон мэт адилхан. “Электрон тамхи гэж хүн төрөлхтнийг үгүй хийх цоо шинэ аюумшигт хорыг огтоос хяналтгүй зарж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуус л татаад байна”. 

Онцгой чухал хууль

П.Анужин, Б.Жаргалмаа нарын УИХ-ын гишүүд электрон тамхийг хянах хуулийн төсөл өргөн барьжээ. Хэлэлцэх ч биз, батлах ч биз, хэрэгжүүлэх ч биз. Харин Баянзүрх, Багануур дүүрэг; Дундговь, Төв аймгийн Зуунмодод электрон тамхи зарахыг хориглосон бол Орхон аймагт электрон тамхи зарсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Бид хууль гээчийг ойлгох ч биш, ойшоох ч биш. Дарга бол “буй биеэрээ хууль” гэж үздэг хойно. Зарим засаг дарга Тамхины хяналтын тухай хуулийн “6.7.14. ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглох” гэснийг дурдсан буй. Өнөөхөндөө Монгол Улс электрон тамхийг “тамхи” гэж хуульчлаагүй байгаа юм. Тэгээд ч тусгайлсан хууль гэж суухаар Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төдийгөөр шийдчихэж болмоор. 

Онцгой их аюул

Электрон тамхины тухай мэдээ “никотин зэрэг донтуулдаг олон хорт бодис агуулдаг” болохыг онцолно. Залгуулаад мэргэжилтэнд “Электрон тамхинаас болж хэдэн хүн үхэв?” гэдэг гол асуултаа тавьдаг аж. Мэргэжилтэн “Орост 12 настай нэг хүүхэд үхсэн. Австралийн нэг эр тамхинаас гарах гэж 10 жил электрон тамхи хэрэглээд уушгины хорт хавдраар үхсэн” гэх хоёр жишээгээ хэлнэ. МҮТВ ажил гаргаж нэвтрүүлэг бэлтгэснийг хараад бахархаж л суулаа. Мань мэтийн архаг тамхичид 14, 15-тайгаасаа тамхинд орсон байдаг. Электрон тамхийг энэ насныхан түлхүү хэрэглээд байгаа гэнэ. Сэтгүүлчид мэргэжилтнээс тодруулга авахдаа “электрон тамхи энгийнхээсээ илүү хортой” гэж хэлүүлэхийг хичээх аж. “Утаат тамхи нь дээр” гэдэг мессэж ч юм шиг. Жишээ нь, Нийслэлийн эрүүл мэндийн газрын судалгаагаар манай тамхичид дунджаар 18.9 настайгаасаа тамхинд орсон ажээ. Монгол Улсын хуулиар 18-ыг нас биед хүрлээ гэж үздэг болоод л энэ. Том болчихсон хойно тамхи таталгүй л яах вэ. 

Онцгой их ашиг

Манайх 700 мянга гаруй тамхичинтай гэнэ. Өнгөрөгч 2-3 жилд 100 мянга гаруй нь электрон тамхи руу “уравжээ”. Утаа баагидаг нь никотинтой өвс, уур савсуулдаг нь никотин уусгасан шингэн. Электрон нь өмхий үнэргүй, сонголт ихтэй, хэлбэр загвар олон. Алив шинэ соргог зүйлийг сонирхдог залуус электрон тамхи хэрэглэж байна. Ирээдүйн хэрэглэгчид. Тамхины зах зээл жилдээ 620 тэрбум төгрөгийн эргэлттэй. Гурил, будааг ч хавьтуулахгүй тоо. Утаат тамхины 85 хувийг “Алтангадас трейд”, “Волтам” компаниуд нийлүүлдэг. Утаат тамхины үнэ харьцангуй тогтвортой явж ирсэн. Миний 10 гаран жил татсан тамхины үнэ долларын ханштай харьцуулахад сүйдтэй нэмэгдээгүй. Тусгайлан судалмаар сонирхолтой шинжлэх ухаан.

Онцгой сонин нэршил

Татаад дууссан тамхины иш хот суурингаас гардаг хамгийн том хуванцар хог. Манай гаргийнхан жилд 5.6 их наяд ширхэг тамхи татдаг. Үүний 2/3 буюу 4.5 их наяд нь хот газар хог болдог. Янжуурын шүүлтүүрийг ацетат целюлолз хэмээх нэгэн зүйл биохуванцраар хийнэ. Байгальд 10 орчим жилийн дараа бүрэн задарч дуусна. Anglia Ruskin их сургууль татсан тамхины иш ургамлын өсөлтөд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Хот суурингийн гол ургамал хошингорын ургалтыг сааруулж, үндсэнд нь нөлөөлдөг аж. Акурка бол хогийн саванд хаягддаггүй ганц хог. Монголчууд татчихсан тамхины ишийг “акурка” гэнэ. Уул нь “окурок” гэж орос үг*. Утаат тамхи ойрын ирээдүйд бүрмөсөн устахгүй, хот суурин акурканаас салахгүй биз ээ. Энэ төрлийн тамхинд холбогдох этгээдүүдийг “акуркачид” гэвэл зохилтой. “Шинэ юмны дайсан” гэдэг утгаар шүү. Хуучинтайгаа зууралдаж, шинийг зүхэх акуркачид минь. Далаад оноос өмнөх үеийнхэн акурка түүж татсаар тамхичид болсон бөлгөө. Одоо бол ядарсан ч янжууртайгаа:

Янжуур тамхийг татъя гэвэл

Янзын үнэр ханхлаад байна аа хө

Янагийн сэтгэл янзаараа байвал

Яагаад ч гэсэн уулзана даа хө...

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 26 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top