Эдийн засаг
Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ
Цар тахал, геополитикийн хүндрэлийг хурдтай даван туулж, ДНБ-ий өсөлт тогтвортой өндөр байж, инфляцийн түвшин энэ онд өмнөх жилээс харьцангуй ихээр буурсан нь зэрэглэл ахихад нөлөөлсөн.
2024-09-20
Монголын зээлжих зэрэглэлийг “B+тогтвортой” болгон ахиулжээ
Тус агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна. Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг аж.
2024-09-20
Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулна
Эхний ээлжинд Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, хороолол барих аж.
2024-09-20
Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хураасан төмс 8.5 мянган тонн буюу 2.1 дахин, хүнсний ногоо 2.3 мянган тонн буюу 12.2 хувиар, гар тэжээл 654.8 тонн буюу 26.7 хувиар нэмэгдсэн байна.
2024-09-18
Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв
Тэгвэл “Цагаан алт” гэж нэрлэгддэг “Ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээ”-ний дүнгээ Европын холбооны Монгол дахь төлөөлөгчдийн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран танилцууллаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн шинжилгээний ажилд таван аймгийн 15 сумын малчид, ноолуурын үйлдвэрүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулсан байна.
2024-09-17
“Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ
Тодруулбал, “Инвескор ББСБ” компани Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болов. Ингэснээр тэд Төв азийн хоёр дахь улсдаа салбараа байгуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нь энэ юм. Монголын санхүүгийн байгууллага олон улсад зах зээлээ тэлж, гаднын хэрэглэгчдэд хүрч үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа дээр монгол мэргэжилтнүүд ч Төв Азид олноороо ажиллаж, удирдан түүчээлэх үүд хаалга өргөжин тэлж буй нь сайшаалтай.
2024-09-16
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ
Пүрэв гаргийн арилжааны явцад унц алтны үнэ 2.57 мянган ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
2024-09-13
Ч.Чимидсүрэн: Анх удаа хийсэн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ
ААН, байгууллагуудын нийгэмд чиглэсэн хандив, үйл ажиллагааг зөвхөн хасагдах зардлаар бүртгэж явдаг байсан бол энэ хууль батлагдсанаар ААН, байгууллагын оруулсан дүнгийн хэмжээгээр татвар төлөх дүнгээс хасаж тооцох боломжтой болсон.
2024-09-12
Замын-Үүд˗Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөл хуралдав
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн асуудал, тэр дундаа Чөлөөт бүс, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг эрчимжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүнийг эрхлэн хариуцахаар болсон.
2024-09-12
Уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газруудын менежментээр хамтарч ажиллана
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа БНФУ-ын Сенатын Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга бөгөөд Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ойн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч зэрэг хоёр улсын байгаль орчны хамтын ажиллагааны уламжлалт сэдвээр санал солилцов.
2024-09-12
Орон сууцны үнэ 11.5 хувиар нэмэгджээ
Улаанбаатар хотод орон сууцны үнэ дүнгээрээ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан байна.
2024-09-12
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл хэрэгжүүлэх албан даалгавар гаргав
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, энэ онд багтаан үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа.
2024-09-11
Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн хүү буурна
Одоогоор Монголд салбараа нээх гэж байгаа банк алга. Байсан банкууд нь гараад явсан. Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк орж ирэх хууль эрх зүйн орчныг хоёр жилийн өмнө бүрдүүлсэн ч сонирхоод орж ирэх банк алга.
2024-09-11
Дархан-Эрдэнэтийн чиглэлийн авто замыг засварлаж өгөхийг хүслээ
Орхон аймаг хотын доторх 130 км замынхаа 30 км-ийг энэ онд шинэчилж байна. Үлдсэн 100 км-ийг засаж сайжруулахад 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Иймд ирэх оны улсын төсөвт авто замын засварт 100 тэрбум төгрөг тусгаж өгөхийг аймгийн ИТХ, Засаг дарга нар Зам тээврийн яаманд хүслээ.
2024-09-06
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эрчимжүүлэхийг даалгав
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ
Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.
2024-09-04
Нийтийн тээвэрт манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны бүх банкны картыг уншдаг төхөөрөмж суурилуулжээ
Одоогоор нийтийн тээврийн автобусаар өдөрт 500,000 гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд 700,000 хүн тээвэрлэх боломжтойг Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал мэдээллээ.
2024-09-04
Монголбанк өнгөрсөн сард 931.9 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк энэ оны наймдугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-09-04
Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг дэмжинэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн П.Батчимэг нар энэ сарын 1-нд “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.
2024-09-02
Ниссан компани нарны гэрэлд бага халдаг автомашины будаг туршиж байна
Ниссан Мотор компани зуны улиралд автомашины дотор салоныг халалтаас хамгаалах технологи туршиж байна.
Ингэхдээ нарны гэрэлд бага халдаг технологитой будгийг ашиглаж байгаа ажээ.
2024-08-29
2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.28) хуралдаан 11 цаг 48 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаарх албан бичгийг тус зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсний дагуу холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа талаар Байнгын хороооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм.
2024-08-28