УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, энэ онд багтаан үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа.
Энэхүү албан даалгавраар Засгийн газрын гишүүн тус бүрд 3-9, нийт 129 арга хэмжээг тусгаж, төсөл, арга хэмжээний ач холбогдол, хүлээж буй үр дүнг иргэд, олон нийтэд таниулах, Засгийн газрын нэгдсэн тайлангийн арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 20-нд зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон нийгэм, эдийн засаг, засаглал, бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаараа уг хөтөлбөр онцлог юм.
Сэтгэгдэл (1)