x

"Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав

Парисын прокурорын газраас Францын хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пенд 5 жилийн хорих ял оноох, үүнээс Европын парламентын мөнгийг буруу зарцуулсан хэрэгт 3 жилийн тэнсэн харгалзах ял оноохыг шаарджээ.

Хэрэв шүүх хүсэлтийг хүлээн авбал өдгөө 56 настай Ле Пен 2027 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Учир нь, тэрбээр мөн хугацаанд төрийн албан тушаал хаших эрхгүй болох юм.

Прокурорууд мөн тус намыг хоёр сая еврогийн торгууль төлөхийг шаардсан байна. Европын парламентад 330 мянган еврогийн торгууль төлөх шийтгэлийг өмнө нь Марин Ле Пенд оногдуулжээ.  

Марин Ле Пений өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан ч төрийн албан тушаал эрхлэхийг хориглосон шийдвэрийг даруй хүчин төгөлдөр болгохыг прокурорын байгууллагаас шаарджээ. Харин Ле Пен  прокуроруудыг "францчуудын санал өгөх эрхийг үгүй хийхээр оролдсон" гэж буруутгасан байна. "Би өчүүхэн ч зөрчил гаргаагүй, өчүүхэн ч хууль бус үйлдэл хийгээгүй" гэж тэрбээр мэдэгджээ.

Марин Ле Пен тэргүүтэй Францын хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” намын удирдлагыг шүүх хурал Парисын эрүүгийн шүүхэд есдүгээр сарын 30-нд эхэлжээ. Ле Пен болон намын 20 гаруй гишүүнийг "Европын парламентын гишүүний туслах гэсэн хуурамч албан тушаалуудыг бий болгох замаар ЕХ-ны хөрөнгийг шамшигдуулсан, намаа нууцаар санхүүжүүлсэн" хэрэгт буруутгаж байгаа юм. Нийт хохирлын хэмжээг 7 сая орчим еврогоор үнэлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 14 цаг 7 мин Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 16 цаг 28 мин Сонголт бүхий шаналангийн тухайд 17 цаг 46 мин Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 4 мин С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 18 цаг 4 мин Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 18 цаг 8 мин "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 18 цаг 15 мин Хамгийн том шүрэн хадыг олжээ 18 цаг 25 мин Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав 18 цаг 34 мин Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов 18 цаг 50 мин Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ Уржигдар 14 цаг 51 мин Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв Уржигдар 12 цаг 38 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров Уржигдар 12 цаг 25 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ Уржигдар 12 цаг 19 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Уржигдар 12 цаг 12 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? Уржигдар 12 цаг 05 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ Уржигдар 11 цаг 46 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  Уржигдар 10 цаг 58 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө Уржигдар 09 цаг 45 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна Уржигдар 08 цаг 40 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  Шидийг олоод нисэхийг шахав... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг бүрдүү... 2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан...
Top