Гаитийн нийслэл Порт-о-Пренсе хотын 20 мянга гаруй хүн дээрэмчдийн харгислалын улмаас дөрөв хоногийн дотор дүрвэгчид боллоо гэж НҮБ мэдээлжээ.
«Дөнгөж дөрөв хоногийн дотор Гаитийн нийслэлийн 20 мянга гаруй хүмүүс нүүн дүрвэлээ... Хямрал хотын нийлүүлэлтийн чухал урсгалыг тасаллаа» хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Дээрэмчдийн бүлэглэлийн харгислалын улмаас эдгээр хүмүүсийн ихэнх дахин гэр орноо орхиход хүрчээ. “Ийм их тооны шилжилт, дүрвэлт 2023 оны наймдугаар сараас хойш гараагүй” гэж НҮБ-ын мэдэгдэлд онцолжээ.