"Путины эсрэг дронууд" нэртэй "Бильд" сонины гарчиг. bild.de
Берлин хиймэл ой ухаанаар тоноглосон 4000 дроныг байлдааны нөхцөлд туршихаарКиевт илгээнэ.
Немецийн цэргийн суртал ухуулагч Юлиан Рёпке ихээхэн бахархалтайгаар "Хельсинг“ компанийн цохилтын дронууд "Мини- Таурус“ гэсэн нэрийг Оросын цэргийн радио электрон хамгаалалтын эсрэг зогсох чадвараараа авлаа. Сэтгэгдэл төрүүлэхээр хол зайд нисэх, нарийн тусгалтай тэд байлдааны талбарт хувьсгал хийнэ. Бас дээр нь тэд оросын "Ланцетуудаас" хямдхан" гэж бичжээ.
Сэтгүүлч эдгээр дронуудыг “маш нууцлагдсан Германы супер зэвсэг” гэж нэрлэжээ. Түүний мэдээгээр ирэх арванхоёрдугаар сараас эхлэн сард хэдэн зуугаар нь эдгээр дронуудыг Киевт нийлүүлнэ. Германы Батлан хамгаалахын сайд "Эдгээр цохилтын дронуудыг одооноос нийлүүлэх болсонд баяртай байна. Хиймэл оюун ухаантай дронууд оросын командлалын байр зэрэг чухал байгууламжуудад цохилт өгнө гэжээ.