x

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эрчимжүүлэхийг даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг товчлон хүргэж байна. 

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд  илүү нээлттэй болгох  талаар санал авч эхэллээ
Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6,006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.

Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 5 цаг 14 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 7 цаг 3 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 7 цаг 15 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 7 цаг 20 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 8 цаг 37 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 8 цаг 45 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 9 цаг 6 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 9 цаг 57 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 10 цаг 1 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 10 цаг 11 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 10 цаг 20 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 10 цаг 34 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 10 цаг 42 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Өчигдөр 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Өчигдөр 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Өчигдөр 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Өчигдөр 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Өчигдөр 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Өчигдөр 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top