x

Замын-Үүд˗Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөл хуралдав

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн асуудал, тэр дундаа Чөлөөт бүс, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг эрчимжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүнийг эрхлэн хариуцахаар болсон.

Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монголын талын бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2022 оны 280 дугаар тогтоолоор баталсан юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэ оны есдүгээр сарын 10-нд Гадаад харилцааны сайдын тушаалаар Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Тус бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн нийт 30 гаруй удирдах албан тушаалтан ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 11-нд шинэчилсэн бүрэлдэхүүний хурлыг зохион байгуулав.

Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулж хурлын үйл ажиллагааг эхлүүлэв. Энэхүү хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч Ц.Ганбат гишүүдэд Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Гишүүд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааны бүсийн монголын талын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийн огтлон гарах цэгийн байршлыг тохирох, бүсийг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.

Хурлын төгсгөлд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүсэд тулгамдаж буй асуудлыг харьяа яамд хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн монголын талын бүрэлдэхүүнд орсон төлөөллүүдийг өөрсдийн салбар чиглэлийн хүрээнд зөвлөгөө өгөх, өгөгдсөн асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг тус тус өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 10 цаг 15 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 15 цаг 35 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 15 цаг 46 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 16 цаг 11 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 16 цаг 15 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 16 цаг 18 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 16 цаг 21 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Top