x

Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна

Хоёр системээс сонгогдсон таван намын 126 гишүүнтэй парламент. Сонгодог парламентын загвар. Үзэл бодол, байр суурийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, өрсөлдөөн. Үр дүн нь Монголын хурдтай хөгжил. Энэ үнэндээ гоё план байв. Харамсалтай нь тэнгэрийн хүлээлттэй эхэлсэн парламент гэрлийн хурдаар газардлаа.

Парламентын нэр хүнд нам унасан нь одоогоор гурван шалтгаантай харагдлаа. Нэгээрээ, хэсгээрээ, нийтээрээ гээд гурван шатлал бүхий асуудлаар парламентын нэр хүндийг алдаж байна.

Нэгдүгээрт: Спикер Д.Амарбаясгалан. Ноён даргыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ноцтой алдаа гаргасан талаар нэр бүхий гишүүн олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар “УИХ-ын чуулганы индэр дээрээс чуулганы нэгдсэн хуралдааны дэг сахиулах үеэрээ УИХ-ын дэгийн тухай хуулийн 13.2 дахь “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалт нь байж байгаа” гэж дураараа зохиож уншсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл байж мэднэ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байна.

Хоёрдугаарт: Засгийн газар 2025 оны төсвийн төслийг 2024 оны наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Төсөв хэлэлцтэл төсөл гар дээр нь байв. Гэтэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихсэн 11 дүгээр сарын эхээр хэсэг гишүүн гарч ирээд Засгийн газрын нэр бүхий сайд нарын төсвийг шуургалан шүүмжилсэн. Тэр гишүүдийн шүүмжлэл улс төрийн шалтгаантай байх магадлалтай.

Гуравдугаарт: .Нуль попролт, нэл хэрүүл болж байж 2025 оны төсвийг баталлаа. Хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоолыг төсөвтэй хамт баталчихлаа Энүүгээр нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг үндэслээд төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Дэлхийн байтугай Монголын 76-тай парламентад ч ийм жишиг түүх байхгүй. Чигээрээ Үндсэн хуулийн зөрчил.

Юутай ч ганцаараа, хэсэг бүлгээрээ, олуулаа нийлээд хийсэн үйлдлүүд нь жоомоо алах гээд байшингаа шатаагаад дуусав. Дүнд нь парламентын нэр хүнд шаланд унав.

Ер нь парламентын нэр хүнд спикер нь хэн бэ гэдгээс маш их хамаардаг байна. Ялангуяа яг ийм болоод ирэхээр Д.Амарбаясгалан гологдож, өмнөх спикер Г.Занданшатарын зангараг илтэд үгүйлэгдэж харагдав. Г.Занданшатарыг пиар муутай улстөрч л гэдэг. Хувь улстөрчийн хувьд тэгж харагддаг. Гэвч тэр маш сайн парламентч. Мэргэшсэн гэх нь илүү зохино. Түүнийг спикер байсан таван жилд парламентын байр суурь маш тодорхой, бодлого хийдэг байв. Монголын парламентыг сонгодог загвар руу хөрвүүлэх гэж мөн ч их ажилласан. Олон ч том өөрчлөлтийг хийсэн дээ. Үүгээр парламентын эрх мэдэл, бүрэн эрхийг дархалсан. Харамсалтай нь Д.Амарбаясгалан спикер болоод тэр дархлааг дор нь унагаж байна. Энэ мэт процессын алдааны талаар бодохын ч хэрэггүй. Тиймээс хэрвээ тэр өнөөдөр спикер байсан бол парламент ийм олон алдааг зэрэг, зэрэг гаргахгүй байсан юм. Үүн дээр мөрийцсөн ч алдахгүй. Нэг дэмийг хэлэхэд, эрхэм сэтгүүлчид энэ цагт, энэ сэдвээр спикер асан Г.Занданшатар одоогийн парламентыг юу гэж бодож, харж, ажиглаж, дүгнэж суугааг нэг сонсчихвол зүгээр сэн. Тийм олон том өөрчлөлтийг хийж байхдаа парламентын ийм болохыг төсөөлөөгүй л байх.

Ажиглагч А.Батболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 13 цаг 59 мин Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 16 цаг 20 мин Сонголт бүхий шаналангийн тухайд 17 цаг 38 мин Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 56 мин С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 17 цаг 56 мин Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 18 цаг 0 мин "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 18 цаг 7 мин Хамгийн том шүрэн хадыг олжээ 18 цаг 17 мин Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав 18 цаг 26 мин Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов 18 цаг 42 мин Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ Уржигдар 14 цаг 51 мин Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв Уржигдар 12 цаг 38 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров Уржигдар 12 цаг 25 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ Уржигдар 12 цаг 19 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Уржигдар 12 цаг 12 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? Уржигдар 12 цаг 05 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ Уржигдар 11 цаг 46 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  Уржигдар 10 цаг 58 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө Уржигдар 09 цаг 45 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна Уржигдар 08 цаг 40 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  Шидийг олоод нисэхийг шахав... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг бүрдүү... 2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан...
Top