Монголбанк энэ оны наймдугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.6 хувиар багассан үзүүлэлттэй байв.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 429.5 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 828.8 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн наймдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 267,835.69 төгрөг байсныг төв банк мэдээллээ.