Энэ оны наймдугаар сарын 26-наас нийслэлд нийтийн тээврийн 109 автобусыг нэмэлтээр гаргаж, ажлын өдөр 1,191, амралтын өдөр 945 автобус иргэдэд үйлчилдэг байна.
Одоогоор нийтийн тээврийн автобусаар өдөрт 500,000 гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд 700,000 хүн тээвэрлэх боломжтойг Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал мэдээллээ.
Автобусаар зорчсон төлбөрөө төлөх хэрэгслийн тухайд тэрбээр "Нийтийн тээврийн автобусанд төлбөрийн хоёр төхөөрөмж бий. Нэг нь "Улаанбаатар смарт карт" компанийнх бол нөгөө нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны бүх банкны картыг уншдаг төхөөрөмж суурилуулсан. Гадаадын иргэн ч виза картаараа автобусаар үйлчлүүлсний төлбөрөө төлөх боломжтой юм" гэв.
Түүний хэлснээр 1,000 гаруй автобусны түрээсийн төлбөрөөр 31 автобус худалдаж авч байгаа бөгөөд энэ сарын 31-нд ирэх аж.