x

Сонголт бүхий шаналангийн тухайд

Сонголт бүхий шаналангийн тухайд

“Жинхэнэ жентелменүүд салсан хүүхэн саалгасан татварынхаа талаар гоншигнодоггүй гэх алтан үг бий” хэмээлцэх нь угтаа улайхдаа тулсан хуурмаг үг. Би дөнгөж саяхан л тааваараа зохиолоо шүү дээ. Уучлаарай. Гэвч, хэрэв ийм үг үнэхээр байдаг сан бол “эрүүл амьдрах арга ухааны тухайд яриад ч нэмэргүй байх” гэх боловсон хүний нөхцөл байдалд хувилж ч магад. Мэдээж шүү дээ, ямар л жинхэнэ эр эрүүл мэндийнхээ талаар олны өмнө дуржигнатал ярих вэ дээ, ёстой ч нэг үгүй юм байх аа. Надад ингэж л санагдаад байна. 

Мэдээж намайг жинхэнэ жентелмен биш гэдгийг хэнбугай ч сэхээрэхтэйгээ, энэ талаар нэг бүрчлэн анзаарах хэрэггүй, гэлээ ч яахин ийм номыг бичихтэйгээ суугаадаа багахан зовниж л байна. Гэхдээ учирлал ч шиг бишүүрхэл ч шиг энэ ном гүйлтийн тухай мөн атлаа, эрүүл амьдрахуйн арга ухааны ном ч бас биш юм аа. Би энд “за бүгдээрээ өдөр бүр гүйж, эрүүл амьдарцгаая аа” гэх мэт уриалаад байхын учир үгүй. Ерөөсөө л би гэдэг хүний тухайд гүйсээр ирсэн гэдэг нь чухам ямархуу зүйл болохыг, тэр талаараа бодож эргэцүүлж, эсвэл ерөөс өөрөөсөө асууж түүндээ өөрөө л хариулсан төдий. 

W.Somerset Maugham “ямар ч янз бай үс засалтад хүртэл философи бий” хэмээн бичсэн дээ. Ямар ч аахар шаахар зүйл бай түүнийгээ өдөр өнжилгүй үргэлжлүүлээд байвал тэнд ямар нэг гэгээрүүлэх маягийн зүйл төрдөг гэсэн шүү утгатай юм болов уу даа. Би ч гэсэн Maugham-ын энэ тайлбартай чин сэтгэлээсээ санаа нийлмээр байна. Тийм болохоор юм бичдэг хүнийхээ хувьд, бас гүйгчийнхээ хувьд ч гүйх гэдэг зүйлийн талаар хувийн маягтай хөнгөхөн юм бичиж, хэвлүүлж гаргахад тэгтлээ зам мөр хазайсан болохгүй биз ээ. Ядаргаатай зантай хүн гэх үү, би юмыг үсгээр л босгохгүй бол олигтой тунгааж чаддаггүй бөгөөд өөрийнхөө гүйлтийн утга учрыг эргэцүүлэхэд гараа хөдөлгөж, бодитоор ийн өгүүлбэр бичиж үзэхээс нааш ер санаа амардаггүй билээ. 

Нэг удаа Парист зочид буудлын өрөөнд хэвтээд International Herald Tribune сонинг уншиж байтал марафон гүйгчийн тухай тусгай нийтлэл санаандгүй үзсэн юм. Хэд хэдэн алдартай марафончоос ярилцлага авч тэд гүйж байхдаа замдаа өөрийгөө шамдуулахын тулд чухам ямар уншлагыг тархи толгойдоо давтан явдаг вэ гэх асуулт байлаа. Нэлээн учир жанцантай санаа юм. Түүнийг уншихаар үнэхээр л цөм элдэв юм эргэцүүлэнгээ 42,195 км зайд гүйдэг байх нь гэж талархангуй бодож билээ. Зөвхөн энэ гэхэд л бүрэн зайн марафон хэмээх хэтийдсэн зовлонтой уралдаан юмсанж. Тарни ч болтугай уншиж явахгүй бол барахгүй шүү. 

Тэр дунд нэг хүн түүний ахаасаа (ах нь ч бас марафон гүйлтийн тамирчин) сурсан нэгэн шадыг гүйж эхлээд л замдаа толгой дотроо нэхэн санаж байнга уншин, боддог гэж ярьсан хүн байлаа. “Pain is inevitable. Suffering is optional.” Энэ бол түүний уншлага. Ньюансыг нь зөв гаргаж япон хэлээр орчуулахад хэцүү ч, махчлах маягтайгаар хялбархан буулгавал “Өвдөлтөөс зайлж барахгүй ч шаналал бол дараагийн асуудал” гэх маягтай болно. Жишээ нь гүйж байхад “Ээ, яасан хэцүү юм бэ, ёстой барахгүй нь” хэмээн бодогдовч “хэцүү” гэх зүйл нь зайлсхийх аргагүй гэлээ ч “Ёстой барамгүй юм” гэх эсэх нь эцсийн эцэст хүний өөрийн тэвчээрийн хэмжээнд л даатгагддаг аж. Энэ үг марафон хэмээх уралдааны хамгийн чухал хэсгийг товчоор хураан хэлсэн шиг санагдана. 

Гүйлтийн тухай ном нэжгээдийг бичье хэмээн бодож зориглосон нь бараг тэгж ингэсээр арав гаруй жилийн урьд агаад тэр цагаас хойш энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэх бодолдоо түүртсээр яг бичье гэх нь гар эвлэхгүй явсаар он цаг улирчээ. “Гүйнэ гэдэг...” амандаа ийн бувтнавч ачир дээрээ ерөөс сэдвийн хувьд хэт огцомдоод чухам юуг, яаж бичвэл дээр вэ гэдэг санаа ер буухгүй, эвлээгүй билээ л. 

Тэгтэл нэг өдөр сэр хийтэл “өөрийн мэдэрч буй зүйл, тунгааж яваа юмаа л толгойноосоо тэр чигт нь шуудхан өөрийнхөө үг өгүүлбэрээр гаргаж үзье. Ийнхүү ямар ч гэсэн юуны өмнө эндээс эхэлж үзэхээс өөр аргагүй” хэмээн сэтгэж 2005 оны зунаас буулгаж, бага сагахан ахиулсаар бичиж эхлээд 2006 оны намар дуусгавай. 

Нэг хэсэг газар урьд өмнө бичсэн зүйлийн хэсгээс эшилж, харин бараг дийлэнх хэсэг нь “одоогийн сэрж мэдэрсэн зүйл”-ээ тэр л хэвээр нь буулгасан юм. Гүйнэ гэдэг зүйлийн тухай шударгаар бичнэ гэвэл, би гэдэг хүний тухай л (зарим хэмжээнд) шударгаар бичнэ гэсэн үг. Зам зуураа үүнийг анзаарлаа. Тийм болохоор энэ номыг гүйх гэдэг үйлдлээр дулдуйдсан нэгэн төрөл “дуртгал” хэмээн уншваас болмоор санагдана.

Энд “философи” гэж хэлэх хэмжээний зүйл үгүй юм аа гэхэд нэг төрлийн туршлага гэхээр зүйл хэд хэд багтсан билээ. Тэгтлээ сүрхий эд биш байж магад, тэр бол багаар бодоход л би өөрийн бие махбодыг бодитоор хөдөлгөж байж, сонголттой шаналлыг туулан байж, туйлын маягтай, хувь өөрөө сурч мэдсэн зүйл билээ. Нийтлэг бус зүйл тэгтлээ байхгүй байж мэдэх юм. Гэсэн ч ямар байлаа ч би гэдэг хүн би билээ л.


2007 оны наймдугаар сарын нэгэн өдөр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна 14 цаг 6 мин Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна 16 цаг 27 мин Сонголт бүхий шаналангийн тухайд 17 цаг 45 мин Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 3 мин С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй 18 цаг 3 мин Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа 18 цаг 7 мин "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав 18 цаг 14 мин Хамгийн том шүрэн хадыг олжээ 18 цаг 24 мин Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав 18 цаг 33 мин Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов 18 цаг 49 мин Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ Уржигдар 14 цаг 51 мин Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв Уржигдар 12 цаг 38 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров Уржигдар 12 цаг 25 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ Уржигдар 12 цаг 19 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Уржигдар 12 цаг 12 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? Уржигдар 12 цаг 05 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ Уржигдар 11 цаг 46 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  Уржигдар 10 цаг 58 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө Уржигдар 09 цаг 45 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна Уржигдар 08 цаг 40 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  Шидийг олоод нисэхийг шахав... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Трамп тангараг өргөхөөсөө өмнө АНУ-ын гадаад бодлогыг бүрдүү... 2024 онд Оросын Агаар, Сансрын хүчинд ямар онгоцнуудыг нийлү... Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан...
Top