x

Өнөөдөр компьютерийн "хулгана"-ны төрсөн өдөр

Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг түүхэн компьютерийн хулганы эцэг нь гэж нэрлэдэг.

Америк зохион бүтээгч ихээхэн олон зүйлээр сэтгэн оролдсон хачин гэмээр хүн байв. Тэрээр 1963 онд бүтээсэн лабораторид хэд хэдэн компанийн сонирхолын дагуу компьютерийн технологийн төсөл дээр ажиллаж байлаа.  Тэднээс хамгийн алдартай нь гипер бичлэг бүхий мэдээллийн цахим бааз ба түүгээр зохиогдсон тусгай төхөөрөмж “хулгана” болсон юм. Тэднийг нийтийн хэрэглээнд оруулах хүртэл наяад оны дунд үе хүртэл ашиглажээ.

NLS он цагийн явцад шинэ шинэ боломжийг өөртөө авсан юм. Түүнд компьютерийн түүхэнд анхных болох графикийн интерфейс Дугласын сэтгэмжээр гарч ирэв. Мөн программд жараад онуудад зөгнөл байсан телевизийн шууд дамжуулалт явуулах боломж бий болов.

Энгельбарт 1967 онд Билл Инглишийн хамт хэдэн жилийн өмнө бүтээсэн модон эх биетэй, хоёр металл дугуйтай төхөөрөмжөө бүртгүүлэх өрөгдлийг өгөөд 1970 онд 3541541 тоот патентыг авсан байна. Төхөөрөмжийн араас гарсан утас нь хулганы сүүлтэй адилхан байснаас тэр төхөөрөмж "хулгана" нэр авсан гэж хожим Энгельбарт тайлбарлажээ.

1968 оны арванхоёрдугаар сарын 9-нд Дуглас Энгелбарт өөрийн NLS төслийнхөө эцсийн хувилбарын танилцуулгыг Сан-Франциско хотын компьютерийн томоохон бага хурал дээр хийжээ. Түүнд дэлгэц дээрх курсорыг удирдсан  хулганаа танилцуулан үзүүлж байжээ. Гэхдээ тэр үеийн хулганы дүр төрх нь өнөөдөр бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байжээ. 

Лабортортоо нам шигдсэн Дуглас сүүлтэй хулганатай ихээхэн төстэй энэхүү төхөөрөмжид хэн ийм нэр хайрласныг ч санадаггүй байна. Дугласын үзэл санааг нэвт шингээсэн хулганыг түүнтэй хамт ажилладаг байсан аспирант Билл Инглиш гардан хийжээ. Компьютерийн хулганы программ хангамжаар ажиллаж байсан Жеф Рулифсон арай хожуу тэдэнтэй нэгдсэн гэдэг.

Тэртээ 1968 онд тэр үеийн хулганы байж боломгүй боломжийг харуулсан кино фильм одоо хүртэл Стенфордод хадгалагдаж байдаг ажээ. Хачирхалтай нь тэр үеэс хойш Энгельбартын нэр хаана ч дурдагдаагүй байна. Бодит цагийн дэглэмээр графикийн удирдлага хийсэн нь ер бусын зүйл байлаа. Тэр өдрийг компьютерийн хулгана төрсөн өдөр гэдэг.

Далаад онуудад Дугласын лаборатори компьютерийн сүлжээ бүтээх ARPA төсөлд оролцов. Наяад онуудад Дуглас хоёр ч корпорацид ажиллан гэрээнд хүлэгдсэн байв. Ингээд тэр 1986 онд тэднээс салан охиныхоо хамт өөрийн Bootstrap Institute компанийг байгуулжээ.

Тэрээр өөрийн сонирхлын дагуу чөлөөтэй ажиллаж байлаа. Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ. Хулганын эцэг тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд хулгана зохион бүтээснийхээ төлөө 10000 доллараар шагнагдсан ба шагналаа бүгдийг нь зуслангийн даруухан байшин барихад зарцуулжээ.

Харин 1997 онд түүнийг хулгана бүтээснийг арай өндрөөр үнэлэн Лемельсон шагналаар (500 000 доллар), арай хожуу Тюрингийн шагналаар тус тус шагнажээ.

Image result for Дуглас Энгельбарт

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНХАУ-ын мэргэжилтнүүд “Фүкүшима-1” АЦС-ын усаас анх удаа дээж авлаа Өчигдөр 12 цаг 59 мин “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр 12 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт баруун бүсийн аймгуудад ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин “Энэтхэгийн соёл, гар урлал” үзэсгэлэн нээлтээ хийлээ Өчигдөр 12 цаг 54 мин Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн аварга боллоо Өчигдөр 12 цаг 51 мин Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хаврын чуулганд өргөн мэдүүлнэ Өчигдөр 12 цаг 42 мин “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө Өчигдөр 12 цаг 40 мин УИХ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр 12 цаг 39 мин АНУ Орос-Украины дайныг зогсоох тухай тогтоолын төсөл танилцуулав Өчигдөр 12 цаг 37 мин Вьетнам улсаас ирсэн зорчигчоос улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагджээ Өчигдөр 12 цаг 35 мин Хуурамч согтууруулах ундааны худалдаа нэмэгдэж байгааг анхааруулж байна Өчигдөр 12 цаг 33 мин Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ Уржигдар 16 цаг 44 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ Уржигдар 16 цаг 43 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Уржигдар 16 цаг 42 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна Уржигдар 16 цаг 39 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. Уржигдар 16 цаг 38 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ Уржигдар 16 цаг 37 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав Уржигдар 16 цаг 36 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа Уржигдар 16 цаг 35 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав... БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчидт... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Монголын тамирчид Евро-Азийн гараар татах хүчний тэмцээнд та...
Top