“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралд АНУ, ОХУ, Хятад, Филиппин, Индонез, Танзани зэрэг орны бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид оролцож, шинжлэх ухааны мэдлэг, судалгааны үр дүнгээ хуваалцав.
Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС) XXI зууны альфа үеийн хүүхдийн хөгжлийн онцлог болон олон улсын бага насны боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн байна.
Хуралд оролцогчид СӨБ-ын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, бодлогын түвшинд шийдэл гаргах зорилгоор санал бодлоо солилцож, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.
Хурлын гол агуулга, ач холбогдол
- СӨБ-ын хүртээмж, чанар, арга зүйг олон улсын түвшинд хөгжүүлэх
- Судалгааны үр дүн дээр үндэслэн хамтарсан бодлого, аргачлал боловсруулах
- СӨБ-ын хөгжлийг эрчимжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
Судалгааны үр дүн, эрдэмтдийн байр суурь
МУБИС-ийн СӨБ-ын сургуулийн сурган, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч П.Түмэндэмбэрэл:
- 2022 оноос хойш таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх үнэлгээний шалгуурыг судалж байна.
- Нийгэм, сэтгэл хөдлөлийн асуулгад нийслэл болон орон нутгийн 140 гаруй хүүхэд хамрагдсан.
- Бага насны хүүхдийн өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөл, бусдыг ойлгох чадвар нь цэцэрлэгийн орчноос хамаарч харилцан адилгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
АНУ-д төвтэй “One Sky” байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа:
- Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн оролцоо чухал.
- Эхний 1000 хоногт тархины хөгжил эрчимтэй явагддаг тул энэ үед эцэг, эхийн харилцаа, оролцоо зайлшгүй шаардлагатай гэсэн олон улсын судалгааны үр дүнг онцлов.
Хурлын үр дүн
Эрдэм шинжилгээний хуралд 100 орчим эрдэмтэн, судлаач, багш, СӨБ-ын байгууллагын төлөөлөл оролцож, 30 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)