Катарын нийслэл Доха хотод хоёрдугаар сарын 15-22-нд болж буй снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин ОУХМ Б.Нарантуяа түрүүлж, Монгол Улсын анхны тивийн аварга боллоо.
Тэрбээр 15 улааны төрөлд өрсөлдөж, Хонгконгийн нэрт тамирчныг ялснаар алтан медаль хүртэж, Монголын бильярдын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Б.Нарантуяагийн өмнөх амжилтууд:
-
Снукер бильярдын ДАШТ-ээс хүрэл медаль
-
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
Энэхүү ялалт нь Монголын снукер бильярдын хөгжлийг шинэ түвшинд гаргах түүхэн үйл явдал боллоо.
Эх сурвалж: Монголын Бильярдын холбоо