“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Их Хурал (УИХ) болон Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороо
-
АИХ-ын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн байсан, Тамгын газарт ажиллаж байсан 120 ахмад ажилтан харьяалагддаг.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг уламжилж, 2025 онд хэрэгжүүлэх олон ажлуудад ахмадын оролцоо, дэмжлэг чухал болохыг онцоллоо.
Парламентын үйл ажиллагааны тойм
-
14 мега төслийг хөдөлгөхөд онцгой анхаарч байна.
-
Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт
-
Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл
-
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж буйг онцлов.
Ахмад настны тухай хууль, шинэчлэлүүд
2024 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дараах шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өглөө.
-
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
-
Ахмадын сан байгуулах
-
Ахмадын үндэсний чуулган, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой
Ахмадуудын байр суурь
УИХ-ын гишүүн асан Ё.Адилбиш:
-
126 гишүүнтэй парламент улсын төсвийг анх удаа алдагдалгүй баталсныг сайшаав.
-
Эрчим хүчний реформыг иргэдэд дарамт багатай, менежментээ сайжруулах замаар хэрэгжүүлэхийг зөвлөв.
-
Татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг оновчтой хийхэд онцгой анхаарах хэрэгтэй гэж онцлов.
УИХ-ын дарга асан Р.Гончигдорж:
-
Тамгын газрынхан ахмадуудыг ойр ойрхон цуглуулж, парламентын үйл ажиллагааны талаар зөвлөлдөж байгаад талархал илэрхийлэв.
Эцэст нь, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахмадуудад сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүслээ.
Эх сурвалж: Улсын Их Хурал