Гурван өдөр үргэлжилсэн “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Өнөөдрийн нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлэхдээ:
- “Нэг улс – Нэг стандарт” хөтөлбөрийг 2024-2028 онд хэрэгжүүлж, 33 салбарт шинэ стандарт нэвтрүүлэхээр зорьж байгааг онцлов.
- 2025 оны хоёрдугаар сарын байдлаар үндэсний стандартын 44.8% нь олон улсын түвшинд хүрсэн ч хэрэгжилт хангалтгүй байгааг дурдав.
- Барилгын салбарт – 655
- Хүнсний салбарт – 645
- Эрүүл мэндийн салбарт – 744 стандарт мөрдөж байгаа ч ихэнх нь шинэчлэгдэх шаардлагатай байна.
Хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдана
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Хуулийн шинэчлэлийн гол зорилго:
- Эрх зүйн орчныг сайжруулах
- Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
- Салбар хоорондын уялдааг сайжруулах
- Хяналт, үнэлгээний системийг боловсронгуй болгох
- Мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, лабораториудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
Стандартыг томоохон бодлого, хөдөлгөөнүүдтэй уялдуулна
Хэлэлцүүлгийн хүрээнд стандартыг дараах бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр болсон байна:
- “Алсын хараа-2050”
- “Шинэ сэргэлтийн бодлого”
- “Бүсчилсэн хөгжлийн бодлого”
- “Шинэ хоршоо хөдөлгөөн”
- “Хүнсний хувьсгал” (Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга)
- “Цагаан алт” хөтөлбөр
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсад мөрдөж буй стандартын хэрэгжилтийг сайжруулах, чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлд шинэ зохицуулалт, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба