x

АНУ Орос-Украины дайныг зогсоох тухай тогтоолын төсөл танилцуулав

Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш гурван жил өнгөрч байгаатай холбогдуулан АНУ дайныг зогсоох тухай өөрийн бэлтгэсэн тогтоолын төслийг танилцуулжээ.

Өмнө нь Украин болон Европын холбоо (ЕХ) өөрсдийн тогтоолын төслийг боловсруулж, даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барихаар төлөвлөсөн байна.

АНУ-ын тогтоолын төслийн гол заалтууд

Гурван заалтаас бүрдэх уг төсөлд:

  • “Орос-Украины мөргөлдөөн”-д хүний амь эрсэдсэнд харамсаж байгааг илэрхийлэх
  • НҮБ-ын гол зорилгыг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, маргааныг тайван замаар шийдвэрлэх явдал гэж онцлох
  • Мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг шаардаж, Орос, Украины хооронд бат бөх энх тайван тогтоохыг уриалах

ОХУ-ын хариу санал

Оросын тал “мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна” гэсэн үгийн араас “түүний үндсэн шалтгааныг арилгах замаар” гэсэн тодотголыг нэмж оруулахыг санал болгосон байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Василий Небензя АНУ-ын төслийг "зөв алхам" гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн Оросын дипломатчийн мэдээлснээр, хэрэв Ерөнхий Ассамблей Оросын санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрвөл Москва уг тогтоолыг дэмжих боломжтой гэжээ.

Украин, ЕХ-ны тогтоолын төсөл

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украин болон ЕХ-ны бэлтгэсэн тогтоолын төслийг даваа гарагт хэлэлцэж санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Уг төсөлд:

  • Хурцадмал байдлыг намжаах
  • Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох
  • НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийн дагуу тайван замаар зохицуулахыг уриалах
  • Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах, цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан өмнөх НҮБ-ын тогтоолуудыг хэрэгжүүлэх зэрэг заалтууд багтжээ.

ЕХ-ны улс орнууд АНУ-ын алхмыг хэлэлцэж байна

Баасан гаргийн орой НҮБ-д суугаа ЕХ-ны орнуудын төлөөлөгчид уулзаж, АНУ-ын тогтоолын талаар хэлэлцэхээр болсон гэж дипломатчид мэдээлсэн байна.

Тогтоолын улс төрийн ач холбогдол

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь улс орнуудад заавал биелүүлэх үүрэг хүлээлгэдэггүй ч олон улсын үзэл бодлыг тусгаж, улс төрийн хувьд жинтэй нөлөө үзүүлдэг гэж ажиглагчид үзэж байна.

Украин болон ЕХ тогтоолын төсөлдөө “дайныг энэ онд зогсоох нь зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод, энх тайвныг тогтооход дипломат хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНХАУ-ын мэргэжилтнүүд “Фүкүшима-1” АЦС-ын усаас анх удаа дээж авлаа 13 цаг 26 мин “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 13 цаг 28 мин Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт баруун бүсийн аймгуудад ажиллаж байна 13 цаг 29 мин “Энэтхэгийн соёл, гар урлал” үзэсгэлэн нээлтээ хийлээ 13 цаг 31 мин Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн аварга боллоо 13 цаг 34 мин Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хаврын чуулганд өргөн мэдүүлнэ 13 цаг 43 мин “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө 13 цаг 44 мин УИХ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 13 цаг 46 мин АНУ Орос-Украины дайныг зогсоох тухай тогтоолын төсөл танилцуулав 13 цаг 48 мин Вьетнам улсаас ирсэн зорчигчоос улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагджээ 13 цаг 50 мин Хуурамч согтууруулах ундааны худалдаа нэмэгдэж байгааг анхааруулж байна 13 цаг 51 мин Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ Уржигдар 16 цаг 44 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ Уржигдар 16 цаг 43 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Уржигдар 16 цаг 42 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна Уржигдар 16 цаг 39 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. Уржигдар 16 цаг 38 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ Уржигдар 16 цаг 37 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав Уржигдар 16 цаг 36 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа Уржигдар 16 цаг 35 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав... БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчидт... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Монголын тамирчид Евро-Азийн гараар татах хүчний тэмцээнд та... Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top