x

Михаэл Шумахерын гэр бүлийг шантаажилсан этгээдүүдэд ял оноожээ

Герман улсын Вуппертал хотын тойргийн шүүх авто уралдаанч асан Михаэл Шумахерын гэр бүлийг сүрдүүлэн мөнгө нэхсэн гурван этгээдийг буруутай гэж үзэж, ял оноолоо.

Хэргийн гол сэжигтэн “бусдыг сүрдүүлэн мөнгө авсан” хэргээр гурван жилийн хорих ял авсан бол түүний хүү зургаан сарын тэнсэн харгалзах ял сонсжээ. Мөн Шумахерын гэр бүлийн бие хамгаалагчаар ажиллаж байсан нэгэн этгээд сүрдүүлэн мөнгө нэхэх ажиллагаанд хамсаатан болж оролцсон хэмээн буруутгагдаж, хоёр жилийн хорих ял авсан байна.

2024 оны есдүгээр сард шүүх хуралдаанаар тус хэрэгт гурван хүн яллагдагчаар татагдсан. Тэд Шумахерын гэр бүлээс 15 сая евро нэхэж, уг мөнгийг төлөхгүй бол өвчний түүх, эмийн жор, хувийн зураг, бичлэг зэрэг баримтуудыг даркнэтэд нийтэлнэ хэмээн сүрдүүлжээ.

Шантааж үйлдсэн этгээдүүдийн нэг нь Шумахерын гэр бүлийн бие хамгаалагчаар таван жил гаруй ажиллахдаа 1500 гаруй хувийн зураг, эмчилгээний түүхийг хууль бусаар цуглуулсан байжээ. Өрөнд орсныхоо улмаас ийм хэрэг үйлдсэн гэдгээ тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ бол Шумахерын гэр бүлийг шантаажилсан анхны тохиолдол биш юм. Өмнө нь 2017 онд түүний эхнэрээс 900 мянган евро нэхсэн нэгэн этгээд мөн ял сонсож байжээ.

Формула 1-ийн 7 удаагийн дэлхийн аварга Михаэл Шумахер 2013 онд Францын Альпын нуруунд цанаар гулгаж яваад хүнд гэмтэл авснаас хойш хэвтэрт байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн байдлын талаар гэр бүлийнхэн нь олон нийтэд мэдээлэхээс татгалзсаар байгаа юм.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост "DeepSeek" чатботын хэрэглэгчийн мэдээлэл гуравдагч этгээдэд алдагджээ 1 мин Монголд анхны ойрын зайн морины уралдаан зохион байгуулагдана 4 мин Монгол Улс хөрөнгө оруулалт татах стратегидаа анхаарна 6 мин ЭЗХЯ: "Оюутолгой" компанитай хамтарч хүндрэлийг даван туулахаар болов 15 цаг 27 мин Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ 15 цаг 50 мин Баваарын тэнгэр доор 17 цаг 4 мин БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн авав 18 цаг 54 мин БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэв 18 цаг 54 мин Монголын тамирчид Евро-Азийн гараар татах хүчний тэмцээнд таван алтан медаль хүртлээ 18 цаг 56 мин Мохамед Салах "Ливерпүүл" клубтэй гэрээгээ сунгахаар хэлэлцэж эхэллээ 18 цаг 56 мин Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ 18 цаг 57 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчидтэй уулзжээ 18 цаг 58 мин "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэв 19 цаг 0 мин Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа 19 цаг 55 мин Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах уриалгад "Бороо гоулд" ХХК нэгдлээ 20 цаг 16 мин Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав 20 цаг 29 мин Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? 21 цаг 57 мин Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч салбарын 200 гаруй хуулиар дахин нэмсэн 22 цаг 12 мин Монголд тархины гүний байрлалтай хорт хавдрын мэс заслыг амжилттай хийж байна 22 цаг 48 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 97 тэрбум төгрөгөөр өсжээ 22 цаг 53 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж... Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дах... Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын ор... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан...
Top