2025 оны нэгдүгээр сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 203.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт даатгуулагчдын тоо 2.4 сая болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79.8 мянгаар буурсан байна. Энэ нь улсын төсвөөс даатгалын шимтгэлээ төлүүлдэг иргэдийн тоо 94.4 мянгаар багассантай холбоотой гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.