Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах уриалгад “Бороо гоулд” ХХК нэгдлээ.
Монгол Улсын Засгийн Газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах уриалга гаргасан юм.
Тус уриалгад Бороо гоулд ХХК ийнхүү өнөөдөр нэгдлээ. “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан, Бороо гоулд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот нь дэлхийн улс орнуудын дунд хамгийн их агаарын бохирдолтой хотын тоонд ордог бөгөөд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэ утгаараа Бороогоулд ХХК-ийн энэхүү хувь нэмэр нийт хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар болов.
“Бороогоулд” ХХК нь жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, төлбөр болон хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд үүсэн байгуулагдсан 27 жилийн хугацаандаа 2 их наяд төгрөгийн өгөөжийг Монгол Улсад оруулсан байна.