x

“Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо

Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Золбоо “Ялтын бага хурал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн чухал үйл явдлуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.**

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Т.Сүхбаатар “1945 оны аравдугаар сарын 20-нд болсон бүх ард түмний санал хураалтын түүхэн ач холбогдлыг хойч үедээ таниулах нь чухал” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр “Ялтын бага хурлын үр дүнд Монголын статус-квог хүлээн зөвшөөрсөн нь тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал үйл явдал болсон” хэмээн онцлов.

Тус хуралд нэр бүхий эрдэмтэд дараах сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

  • Доктор, Элчин сайд Р.Болд“Ялтын бага хурал ба Монгол Улс”
  • Доктор, профессор Д.Уламбаяр“Дипломатын эрх зүйн хүлээн зөвшөөрөх үйл ‘status quo’: мөн чанар”
  • Элчин сайд, профессор Д.Баярхүү“Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ”
  • Доктор Н.Хишигт“Бүх ард түмний санал асуулга, олон улсын үр дүн”

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаажилтад Ялтын бага хурлын үзүүлсэн нөлөө, түүхэн ач холбогдлыг олон талаас нь судалж, хойч үедээ таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа 14 цаг 8 мин Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно 14 цаг 16 мин Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна 14 цаг 18 мин Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг сургаж байна 14 цаг 23 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуулав 14 цаг 29 мин Монгол Улсын экспорт энэ оны эхний сард 23.1 хувиар буурав 14 цаг 38 мин “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо 14 цаг 44 мин Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов 14 цаг 45 мин БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ 14 цаг 48 мин SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 54 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлага бүртгэгджээ 19 цаг 7 мин Автобусны арын төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 19 цаг 19 мин “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо 19 цаг 23 мин "The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа 19 цаг 25 мин АНУ ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулна 19 цаг 32 мин Балтийн орнууд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдлоо 19 цаг 35 мин Монгол, Узбекистан хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 19 цаг 38 мин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нас балчирдана 19 цаг 47 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 48 мин Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй 20 цаг 6 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
Top