x

Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн

Хүний ертөнцийн түүхийг авч үзэхэд үндэстнүүдийн мандал, буурлын л түүх байдаг.Эртний болон дундад зууны хүн төрөлхтөний түүхийг харахад эх газрын үндэстэнүүд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Эх газрын араб, турк, монгол үндэстнүүд дэлхийн хэмжээний том гүрэн байгуулж дэлхийд өөрсдийн онцлог, төрт ёс, соёл, технологийг түгээж бусад олон том улсуудыг байгуулах үндсэн суурийг тавьж өгсөн байдаг.

Арван долдугаар зуунаас хорьдугаар зуун хүртэл дэлхийн хөгжил огцом өөрчлөгдөж далайг эзэгнэсэн, технологийг нэвтрүүлсэн улс гүрнүүд дэлхийд тэргүүлж эхлэв. Ер нь дэлхийд хамгийн том гүрэн байгуулсан улс бол англичууд, монголчууд, оросууд байдаг юм. Англичууд 35 сая квадрат км газар нутагтай, монголчууд 33 сая квадрат км газар нутагтай, орос зөвлөлтүүд 22 сая квадрад км газар нутагтай их гүрнийг байгуулсан байдаг юм. Сүүлийн 100 - 200 жилийн түүхийг харахад өрнө дахинаас англи үндэстэн, дорно дахинаас япон үндэстэн дэлхийг тэргүүлж манлайлсан байдаг. Энэ хоёр улс бол аралын үндэстэн.

Аралын үндэстний онцлог бол эх газрын үндэстнээс эрс ялгаатай. Эх газраас хэн ч ирж бидэнд туслахгүй тул аралын үндэстэн бид бүх зүйлээ өөрсдөө бүтээж хүчирхэг үндэстэн болох ёстой гэсэн үзэл аралын хүн бүрийн яс маханд нь шингэсэн байдаг.Ийм ч учраас тэд хамгийн түрүүнд далайн чанадаас түүхий эд тээвэрлэн авчрах хамгийн том далайн хурдан хөлөг онгоцуудаа бүтээж эхэлсэн. Анхны Уурын хөдөлгүүр, анхны Метрог Англид бүтээсэн. Анхны гэсэн тодотголтой олон зүйлсийг Англи, Японд бүтээсэн байдаг. Английн туршлагаар өрнөдийн улсууд өндөр хөгжилд хүрсэн. Английн хараат байсан улсууд Британий жишгээр хөгжилд хүрсэн. Английн Кембрижийн боловсролын систем дэлхийд тэргүүлж байдаг. Аралын Япон улс 1900 он гэхэд азид анх удаа өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж хүчирхэг гүрэн болж чадсан. Японы туршлагаар азийн бар улсууд буй болсон. Эх газраас алслагдсан далайн дунд гагцаар оршсон энэ хоёр үндэстэн эдүгээ амьдрал эсхүл үхэл гэсэн хоёр туйлын шалгаралаар дэлхийн хүчирхэг үндэстэн болж чаджээ. Түүхийг өгүүлсү.

НЭГ. АНГЛИ ҮНДЭСТЭН

Сүүлийн гурван зууны турш өөрөөр хэлбэл 18,19,20-р зуунд хүний ертөнцийг англо сакс үндэстэн хөгжил,техник технологи,их гүрэн гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэв. Алс холын Британий арлууд дээр орших англи үндэстэн яагаад дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн болов, яагаад далайн хүчирхэг колонист гүрэн болов, англичуудын очсон,нөлөөгөө тогтоосон улс орнууд яагаад хөгжөөд байсан юм бэ? гэдгийг орчин үеийн монголчууд бид сайн мэдэх хэрэгтэй. Жижиг арал дээр орших англичууд дэлхийд хамгийн том газар нутагтай буюу 35 сая квадрат км газар нутагтай дэлхийн хамгийн том колонист эзэнт гүрнийг байгуулсан.Англичуудын үүсгэн байгуулсан өнөөгийн АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Исланд, Өмнөд Африк, азийн Хонг-Конг, Сингапурыг хар. Бүгд л өндөр хөгжилд хүрсэн байдаг. 

1945 оны дараа Их Британи улс колони орнуудаа өөрсдийн санаачилгаар чөлөөлж бие даасан тусгаар улс болгосон. Эдгээр улсууд тусгаар тогтносон нөхөрлөлийн улсууд болж төрийн тэргүүнээрээ Британий эзэн хааныг сонгож байлаа.

Үндэстнүүдийн Нөхөрлөл буюу Commonwealth of Nations нөхөрлөлд эдүгээ Австрали, Багамын арлууд, Бангладеш, Ботсван, Бруней,Габон, Гана, Энэтхэг,Камерун, Канад, Кипр, Малайз, Мальта, Нигер, Шинэ Зеланд, Пакистан, Сингапур, Фижи, Өмнөд Африк, Ямайка зэрэг 56 орон багтаж байна. Нөхөрлөлийн орнууд дэлхийн 3.0 тэрбум хүн амтай, дэлхийн хуурай газрын 30.0 хувийг эзэлж байна. Нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн нь эдүгээ  Британий хаан III Карл юм.

Их Британи далайн давалгаан дундаас анх харагдахдаа цагаан-ногоон зурвас тэнгэрийн хаяанд босож харагддаг аж. Үүнээс үүдэж анх уг арал дээр хөл тавьсан Ромын Юлий Цезарийн легионерүүд энэ аралд Альбион /Цагаан/ хэмээх нэр өгчээ.Өмнө зүгийн нарлаг Газрын дундад тэнгисийн эргээс ирсэн ромчуудад Альбионий мөнхийн ногоон зүлэг үргэлж шинэхэн гялалзаж байдаг нь гайхлыг төрүүлдэг байжээ.

Англи улс буй болсон цаг нь их байлдан дагуулагч Вилгельмийн удирдлага дор норманнууд Ла Маншийн хоолойг гаталж Английг эзэлсэн 1066 оноос эхэлдэг аж. Норманнууд гэдэг нь одооны дани, скандинавчуудын өвөг дээдсийг хэлж байгаа юм. Ийнхүү өрнөдийн залуу шинэ үндэстэн үүсэв.Британий арлын уугуул иргэд нь кельтүүд.Британы аралд анхны ирэгсэд нь Ромын легионерүүд байв.Дараа нь герман,данийн гарлын омгууд болох англи,сакс,ютууд ирцгээв.Саксууд бол эрүүл саруул ухаантай,дадлага туршлагатай,газар тариалан эрхэлдэг хүмүүс байв.Кельтүүд бол мөрөөдөмтгий,итгэмтгий хүмүүс байв.Англо,сакс,ютууд кельтчүүдийг уулархаг хойд нутаг руу шахаж байв.Дараа нь арлын зүүн эргээр шинэ байлдан дагуулагчид скандинавын викингүүд түрэн орж ирэв.Викингүүд бол адал явдал эрсэн эрэлхэг далайчид байлаа.Дараа нь хамгийн сүүлчийн арлыг эзлэгчид болох норманнууд түрэн орж ирэв.Норманнуудын удирдагч их Вилгельм арлыг өөрийн сурвалжит баронууддаа хуваарилан өгч аристократ газрын эздийн давхаргыг буй болгож рыцарийн дэг жаягийг тогтоов.Норманнууд хоосон ярих,загвардахыг үздэггүй,хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг жинхэнэ рыцарууд байжээ.

Ийнхүү Британий арлууд дээр англи үндэстэн бүрэлдэв.Англи хүний зан чанар гэж юу юм бэ? Энэ бол англо саксоны дадлага туршлага, кельтчүүдийн мөрөөдөмтгий шинж,викингүүдийн далайчны эр зориг, норманнуудын сахилга батын нийлбэр төрхийг англи зан чанар гэж нэрлэж байгаа юм. Англи хүнийг өнгөцхөн харахад хөдөө нутагт байдаг эдлэн газартаа хайртай,цэцэрлэг тарьж арчлах дуртай,мал сүргээ тайван хариулсан,нам жимхэн амьдралтай, хувийн байшиндаа тухлан суух дуртай тайван хүмүүс байдаг аж. Гэвч хөдөөний гэрсэг нам тайван англи хүмүүсийн зүрх сэтгэлд алс холын орныг зорьж адал явдал,олз омог эрсэн эрэлхэг зоригт далайчны хүсэл тэмүүлэл,зүрх зориг нуугдан байдаг аж. Англичуудын тухай нилээд ном уншиж олон кино үзэж байхад тэдний нугаршгүй эр зориг, төмөр мэт сахилга бат, дэлхийн хэмжээний далайц, өөртөө итгэлтэй тайван даруу байдал нь анхаарал татдаг юм. 

Их Британий хамгийн том улс төрийн зүтгэлтэн, удирдагч Оливер Кромвель,Уинстон Черчилль хоёрын тухай олон жилийн өмнө хоёр том зузаан ном уншсанаа би сайн санаж байна.Оливер Кромвель хөдөө нутагтаа гэр бүл үр хүүхдийн хамт өөрийн эдлэн газар, фермертээ тайван нам гүмхэн амьдарч байсан жирийн нэгэн фермер хүн байсан. Гэтэл Оливер эх орны төлөө зүтгэх цаг нь болмогц улс эх орныхоо эрх ашгийн төлөө парламентийн талд орж хязгааргүй эрхт, дураараа дургигч эзэн хааны эсрэг тэмцэлд тууштай босч маш их бэрхшээл зовлонг туулж парламентийн ”төмөр нударгатан” гэж алдаршсан армийг хүнд нөхцөлд байгуулж пуританчуудыг удирдаж Карл хааны өвч бүрэн зэвсэглэсэн туршлагатай морин цэргийн армитай явган нүцгэн армитай ч гэсэн ялахын төлөө төмөр мэт сахилга баттай байж шаргуу дайчин байлдаж ямагт ялан дийлдэг цэргийн гарамгай суут жанжин болтлоо өссөн байдаг. Энэ бүгд нь манай эзэн богд Тэмүүжиний залуу насыг санагдуулж байлаа.Чингис хаан ч гэсэн малчин амьдралтай,тайван амар жимэр амьдралыг хүлээсэн хүн байсан. Гэтэл улс орны байдал,ард түмний хүнд бэрх амьдрал, бусад гадаад орны өдөөн хатгалт,халдлага Чингис хааныг төмөр мэт сахилга баттай, дэлхийд хамгийн хүчирхэг, хурдтай, тактиктай, шинэ зэвсэг, шинэ арга барилтай армийг байгуулж улмаар дэлхийд хамгийн том эзэнт гүрнийг цогцлон бүтээхэд хүргэсэн.Оливер Кромвел ч үүнтэй агаар нэгэн адил байсан.

Тэр Британийг нэгтгэж 1649 онд Карл хааныг цаазаар авсан нь европыг цочоосон. Кромвель Английг европын хамгийн хүчирхэг гүрэн болгож, далайн хамгийн тэргүүний усан флоттой болгосон.Тэр үеийн 6.0 сая хүнтэй Англи улс 80.0 сая хүнтэй европоос хүчтэй байсан нь 13-р зуунд 1.0 сая хүнтэй Монгол улс 60.0 сая хүнтэй Хятад,30.0 сая хүнтэй Хорезм,20.0 сая хүнтэй Оросыг ялж байсантай төстэй байлаа.

Англи хүний алсын хараатай,овсгоотой,эрэлхэг дайчин чанар хүчирхэг улс болоход нь мэдээж нөлөөлсөн. Англи хүн спорт сэтгэлгээтэй байдаг. Тэд ногоон зүлэг дээр гольф тоглох, морин тойруулга дээр морь уралдах, хөл бөмбөг тоглох үедээ зөвхөн тоглоомын дүрмийг хатуу баримтлах зарчимтай байдаг. Хэрэв дүрэм зөрчих юм бол тэд дүрэм зөрчигчдийг бүр үзэхгүй. Тэд хуулийг ягштал баримталдаг нь спорт тэмцээний дүрмийг ягштал барьдаг төрөлхийн зантай нь холбоотой.Тэд хуулийг завхруулагчид, дүрмийг зөрчигчид, луйвар хийгсэд, заль мэх гаргагсдыг бүр ч үздэггүй аж.

Англичуудын нэг сонин зүйл бол тэдний арлын сэтгэлгээ. Тэд дэлхийг Англи улс, үлдсэн нь эх газрынхан гэж хоёр хуваан үздэг сэтгэлгээтэй ажээ. Эх газрынхантай тэд өрсөлдсөөр ялсаар манай бүх юм тэргүүнийх гэж үзээд сурчихсан аж. Британи хэдхэн удаа л эх газрынханаас хүчээр дутсан үе гарчээ. Энэ нь Испаний 2-р Филипп, Францын 14-р Людовик, Наполеон Бонапарте, Германий 2-р Вильгелм хаан, Гитлерийн үед тохиосон гэнэ.

Англи хүнийг тэвчээртэй ,бие даасан,боловсролтой,шийдэмгий, зөв хүн болгох үүргийг английн алдартай хувийн сургуулиуд гүйцэтгэсэн гэдэг. Герцог Веллингтон “Ватерлоогийн дэргэдэх тулалдааныг Итоны сургуулийн спортын талбайд ялсан” гэж хэлэх дуртай байсан гэдэг.Энэ нь юу гэсэн үг гэвэл Наполеонтой хийсэн эцсийн тулааны ялалтыг Итоны сургуулийн сурагч хийсэн гэсэн үг.Их Британий алдарт цэргийн жанжин Вейлингтон бол хурц мэдрэмжтэй,зориг тэвчээр хүлээцтэй,авхаалж самбаатай,хүнд үед зөв шийдэл гаргаж чаддаг,ажил хэрэгч,цэвэр тунгалаг ёс суртахуунтай,зарчимтай агуу их хүн байжээ.Түүний командалсан цэргүүд Францын эсрэг Испани, Португалийн нутагт тулалдаж байхдаа хамгийн сайн сахилга баттай,хулгай,дээрэм гэдгийг огт хийдэггүй, ёс журамтай байжээ. Энэ нь юугаар харагдсан бэ гэвэл Вейлингтоны командалсан англи цэргүүд Францын нутагт орж байлдаж байх зуур эх орон нэгтгүүддээ дээрэмдүүлж хаширсан Францын тариачид, иргэд өөрсдийнхөө үнэт эдлэлээ хамгаалахыг гуйж англи цэргийн хуаранд ирдэг байсан ажээ. Хүний итгэлийг алдаж үзээгүй Велингтон ийнхүү харь нутгийнхний итгэлийг олж байсан гэдэг. Вейлингтон 1799 онд хурандаа цолтой байхдаа Энэтхэгт томилогдож тэнд хороо командалж хороогоо хамгийн сахилга бат, боловсрол, хүмүүжилтэй, цэргийн үлгэр дууриалал болтол нь хувиргаж чаджээ. Тэр удалгүй Энэтхэгийн мэйсол мужийн захирагч болж маратхи үндэстэнтэй тулалдах болжээ. Энэ үед түүний цэрэг ердөө 1500 англи цэрэг, 5000 сепай цэрэгтэй холимог хороо байв. Гэвч Велингтон энэхүү цөөхөн цэргээ удирдаж 30 мянган морьт цэрэг, 20 мянган явган цэрэгтэй маратхи үндэстний цэргийг ялсан гэдэг. Велингтон европт 1809 оноос эхлэн арав гаруй жил Францын эсрэг байлдахдаа ердөө 30 мянган цэрэгтэй байхад Францын тал 350 мянган цэрэгтэй байжээ. Гэвч Вейлингтон цаг нь болоогүй хэрэггүй тулаанаас ямагт зайлсхийж холбоотон Португалийн армитай хамтран цэргийн бэлтгэл сургуулиа хийж тулалдах цагаа тэвчээртэй хүлээж байсан гэдэг. Үнэхээр ч Испанийг ялж ялалтандаа эрэмшсэн,анхаарал нь суларсан, байлдах хүсэлгүй болсон Францын армийг Велингтон нэг дайралтаар ялж байжээ. Тийм ч учраас тэр “миний цэргүүд бол энэ дэлхийн хаана ч очсон нүүр улайлгахгүй” хэмээн бардам хэлж байсан гэдэг.

Англид өнөөдөр 36000 сургуульд 11 сая сурагч сурдагаас дөнгөж 260 нь хувийн сургууль байдаг бөгөөд эдгээр хувийн сургуулиас Итон,Винчестер,Регби,Харроугийн сургуульд элитийн элит сурдаг аж.1441 онд байгуулагдсан Итоны сургууль төгсөгчдөөс Их Британий 18 ерөнхий сайд төрөн гарсан гэдэг.Оксфорд,Кембрижийн их сургуулиуд долоон зууны туршид Их Британий боловсролын системд гол үүрэг гүйцэтгэсээр байна. Кембрижийн их сургуульд Кромвель,Милтон,Дарвин,Байрон,Пальмерстон,Бальфур,Болдуин, Чемберлен гэх мэт Британий алдартнууд суралцаж төгсжээ.Оксфорд,Кембрижид орчин үед 20.0 мянган оюутан сурдаг бөгөөд энэ нь английн нийт 1.5 сая оюутны дөнгөж 4 хувийг эзэлдэг байна.Энэ 4 хувийг эзэлдэг залуу джентлеменүүд хожим нь дэлхийн түүхийг бүтээдэг том гүрний чухал албан тушаалуудад томилогдож дэлхийн хэмжээний боловсон хүчин болдог аж. 

Англи хүүхэд дөнгөж 6 наснаасаа эхлэн сургуульд орж 11 жил сургуульд дэглүүлж ихийг сурч хатуужаад дараа нь их сургуульд мөн 5-7 жил боловсорч байж бие даасан,том хүн болдог аж. Хар бага наснаасаа эх эцгээсээ хол,тусгаарлагдмал нөхцөлд сургуулийн хичээл,дэг жаягт нухлуулж,спортын тэмцээнд хатуужсан,багийн тэмцээнд орсоор байгаад хамт олныг удирдан зохион байгуулж сурсан, хатуужилтай эр хүн болдог аж. Англи хүүхэд амралтаараа дөнгөж хэдхэн хоног гэртээ үзэгдээд ихэнхи цагаа сургууль, дотуур байр,ажил,томилолт,гадаад орон гээд явсаар байгаад бие даасан,хараат бус хүн болдог аж.

Харин орчин үеийн монголчууд бидний нилээд нь эх эцгээсээ огт холддоггүй,хамт амьдарсаар нялхарсаар байгаад хүүхэд гэхэд хаашаа ч юм,бие даасан том хүн гэхэд хаашаа ч юм хоёрын хооронд хүмүүс болдог бололтой. Орчин үеийн монголчууд насанд хүрээд эх эцгээсээ тусдаа бие дааж амьдрах нь ховор,харин бүр давраад 30,40 нас хүртлээ эх,эцгээсээ өвлийн идэш авах юм уу,мөнгө төгрөг авч байнга дарамталж байдаг нь түгээмэл үзэгдэл.Үхтэл үр харам гэгчээр монгол эх эцгүүд насанд хүрсэн том том хүүхдүүддээ эцсийн ганц төгрөгөө хүртэл өгч л байдаг.Иймийн учир монголчууд бидэнд англичуудаас сурах юм их байна.Дор хаяад тэдний хар багаасаа бие даадаг зарчмыг сурах хэрэгтэй.

Өрнөдийн залуу үндэстэн англичууд одооноос гурван зууны тэртээ яаж хүчирхэг болов?Тэд хүчирхэг болоход хэд хэдэн таатай нөхцөл бүрдсэн байна.

Энэ нь Нэгд, Англи улсад 17-р зуунд европын эх газраас иргэний дайн,эзэн хаадын хатуу бодлого,татвар алба гувчуураас залхсан олон арван мянган гар урчууд,мастерууд дүрвэн ирцгээсэн.Нидерландаас гэхэд л 30.0 мянган гар урчууд ирсэн.Испаний дарлалаас зугтаан дүрвэж ирсэн Фламандрийн бельгичүүд цэмбэн эдлэл хийх технологийг англичуудад заав. Энэхүү боломжийг Английн 3-р Эдуард хаан зөв ашиглаж цэмбэ оруулах болон ноос гадаадад гаргахыг хориглов.Тэр үед цаг үеэ олсон Эдуард хааны энэхүү зөв шийдвэр л эх орных нь нэхмэлийн үйлдвэрлэл хөгжих хөрсийг бүрдүүлж улмаар Англи улс аж үйлдвэрийн улс болох суурийг тавьсан аж.

Одооноос 600 жилийн тэртээ Эдуард хаан парламентийн лордын танхимд үзэгдэхүйц газар ноостой шуудай тавьж уг бүтээгдэхүүн Нэгдсэн вант улсад хичнээн чухал стратегийн бүтээгдэхүүн болохыг үргэлж сануулж байсан нь монголчууд бидэнд одоо ч гэсэн авууштай сургамж болж байна.Хориннэгдүгээр зууны эхэн үеийн орчин үеийн монголчууд бид өнөөдөр малынхаа ноос, ноолуур, арьс, нэхийг Хятад улсад түүхий эдээр нь гаргасаар л байгаа нь дундад зууны үеийн үндэсний үйлдвэрээ хамгаалж хөгжүүлсэн англичуудаас л долоон дор байна гэсэн үг.

17-р зууны үед Францаас дүрвэж ирсэн гугенотууд торгон нэхмэл хийх технологийг англичуудад зааж сургав. Ийнхүү англичууд европын олон чадварлаг мастеруудаас шил,цаас,оньсон тоглоом,ханын болон халаасны цаг хийх зэрэг олон технологи сурсан нь цаашдаа аж үйлдвэр хөгжих хөрс нь болов.

Хоёрд, Английн иргэн Кей 1738 онд цэмбэ нэхэх гүйдэг нэхүүр машин зохион бүтээв. Харгривс 1764 онд анхны механик хүрдэн ээрүүл зохион бүтээв. Джеймс Уатт 1765 онд анхны уурын машин зохоин бүтээв.Нүүрсээр түлш хийж төмөр хайлуулах технологи анх Англид гарав.1830 онд Стефенсон анхны уурын галт тэрэг зохион бүтээж төмөр зам анх Англид буй болов.Ийнхүү Англи улсад нэхмэл,төмөр,нүүрсний гэсэн аж үйлдвэрийн анхны гурван том салбар буй болсон нь дэлхийн анхны аж үйлдвэржсэн улс болох суурь нь болов.

Гуравд,Англи улс өөрийн гол хүчтэй өрсөлдөгч гүрэн болох Испани,Францыг дайнд удаа дараалан ялж хөлөг онгоц олноор үйлдвэрлэж далайн хамгийн хүчирхэг гүрэн болов.Англи улс шинэ газрыг нээн эзэлж баялаг эд агуурсыг нь зөөсөөр дэлхийн хамгийн баян,хүчирхэг колонист гүрэн болов.

Дөрөвд, 19-р зууны Их Британи Виктория хатан хааны үед сүр хүчин нь улам мандаж дээд цэгтээ хүрч дэлхийн хамгийн хүчирхэг улс болов. Банк санхүүгийн систем дээд зэргээр хөгжив. Тэр үед Английн хөрөнгө мөнгөөр АНУ төмөр зам тавьж, Аргентина тариалангийн аж ахуйгаа хөгжүүлж ,Канад, Австрали эдийн засгаа хөгжүүлж байв. Англи тэр үед бэлэн эцсийн бүтээгдэхүүн гадаадад гаргаж оронд нь хүнсний бүтээгдэхүүн,үйлдвэрийн түүхий эд авч бүтээгдэхүүний солилцоогоор баяжиж байв. Жинхэнэ баялагийн нэг гэдэг бол ашиглаж болох бүтээгдэхүүнийг эзэмших явдал. Мөнгийг идэж болохгүй. Иймд англичууд төмөр зам барихад нь америкчуудад бэлэн мөнгө өгөөгүй, харин төмөр зам, уурын галт тэрэг өгч, улмаар төмөр замын компаний хувь нийлүүлэгчдийн хувьцааг нь эзэмшчихээд цаг хором тутам цутгах хэмжээ хязгааргүй их мөнгийг нь аваад байдаг байжээ. 

Эдүгээ ч гэсэн Лондонгийн бирж ,банкууд дэлхийн хамгийн том бирж, банкуудийн нэг гэж тооцогддог хэвээр байна. Британи дэлхийд олон шинэ зүйл өгсөн. Нэхмэлийн машин, уурын машин, уурын галт тэрэгнээс эхлээд гольф, хөл бөмбөг, боксийг хүртэл өгсөн. Улс төрийн хувьд дэлхийд Эрх чөлөөний Их Харти, Парламент гэдэг шинэ чухал зүйлийг өгсөн. Манай эзэн богд Чингис хаан ази,европийг донсолгосон дэлхийг түвшитгэх их байлдан дагуулалтаа ид явуулж байсан тэр үед 1215 онд Английн 18 сурвалжит барон Иоанн хаанаар Эрх чөлөөний Их Хартид тамга даруулж албадан зөвшөөрүүлсэн нь Британий ардчилал өлгийдөө бойжих нөхцлийг буй болгожээ. Ингэж хувь хүний эрх чөлөө,хувийн өмчийн халдашгүй дархан байдал,үзэл бодлын эрх чөлөө, жагсаал цуглаан хийх эрх чөлөө үүсчээ. Энэхүү эрх чөлөөний их хартийг үл тоож, парламентийг үл хэрэгссэн Карл хаан эцэстээ Трафальгарскийн талбайд толгойгоо авхуулснаар төгсгөл болсон түүхтэй. Эдүгээ ч гэсэн энэхүү алдарт Трафальгарскийн талбайд улс төрийн ямар ч хүчин цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлж байдаг нь ардчилал өнө удаан бат бэх оршиж байгаагийн шинж тэмдэг юм. 

Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд Англи,Шотланд,Уэльс,Умард Ирланд ордог.Үүнийг томьёогоор үзүүлье.  Англи + Шотланд + Уэльс + Умард Ирланд = Их Британи.

Британи хүн гэсэн нэрийг анх Шекспир “Лир ван” гэдэг алдарт бүтээлдээ хэрэглэсэн гэдэг.Энэ бүтээл англи,шотланд хоёр орны хааны титэм нэгдсэн үйл явдлын дараа бичигдсэн аж.1603 оны хавар эзэн хааны албат Роберт Кэрей олон морь сольж Лондонгоос Эдинбург хүртэл 400 миль газрыг 62 цагийн дотор хар хурдаараа давхин очиж нэгэн чухал зар мэдээ хүргэхээр очиж гэнэ.Энэ нь Стюартын удмын шотланд хаан 6-р Яковт хүүхэдгүй байсан английн хатан хаан Елизаветийн нас барсныг дуулгаж английн эзэн хааны титмийг өмсөх болсныг дуулгах гэсэн чухал зар байлаа.Ингэж Их Британий эзэн хаанаар шотланд Яков нэгдүгээр тодорчээ.Үүнээс 100 жилийн дараа 1707 онд Анна хатан хааны үед хоёр орны парламент нэгджээ.Шотландийн газар нутаг Английн гуравны хоёрыг эзэлдэг гэсэн ч шотландчууд дөнгөж хүн амын аравны нэгийг нь эзэлдэг аж. Чингис хаан олон аймаг овгийг их хүч хөлс гарган 25 жил биеэ үл хайхран зүтгэж нэгдсэн Их Монгол улсыг байгуулсантай адил Английн цэргийн авьяаслаг их жанжин Кромвел ч нэгдсэн вант улсыг их хүч гарган цус урсгасан дайн тулаан хийж байж байгуулжээ.Умард Ирландыг ч гэсэн их хүч гаргаж Их Британд нэгтгэжээ.Эдүгээ орчин үед Умард Ирланд 1.5 сая хүнтэй аж.Гэтэл Ирланд ийм цөөн хүн амтай байгаа нь учиртай аж.Ирландын одооны хүн ам 19-р зууны үеэс ч илүү цөөрсөн гэдэг.1845-1847 онд 3 жил дараалан төмсний ургац авч чадаагүйгээс Ирландад их өлсгөлөн болж тэр үед 8 сая хүнтэй байсан Ирланд 4 сая болтлоо цөөрсөн гэдэг.Өлсгөлөнгөөс зугтаж олон зуун мянган ирланд хүн Америк руу дүрвэж байв.Англичуудын эмзэг цэг нь Умард Ирланд буюу Ольстер.Яагаад гэвэл одоо болтол Ирландын хэсэг бүлэг хүмүүс Английг эсэргүүцэн тэмцсээр бөмбөг дэлбэлэх,буудалцах мэтийн алан хядах үйл ажиллагаа явуулсаар байдаг.Гол асуудал нь шашин. Ирландчууд католик шашинтай хүмүүс.

Английн хүч нөлөө их байсан боловч хорьдугаар зууны эхнээс эхлэн дэлхийн улс орнуудын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн хүчтэй болж хорьдугаар зууны дунд үед гэхэд Британий колони задарсан.Гэхдээ Английн нөлөө хэвээр үлдэж ихэнхи колони байсан улсууд Англиас эдийн засгийн хараат хэвээр үлдсэн.Английн нөлөөнд орсон улсуудын хүн ам Ямайка,Тринидада,Гайанаас эхлээд бүгдийг тоолоход 950 сая болтлоо өссөн аж. Дэлхийн өнцөг бүхэнд Английн нөлөө байсан гэхэд хилсдэхгүй.Эртний соёлт Энэтхэг, Египет, Пакистан, Бангладешд ч гэсэн их нөлөө үзүүлсэн нь одоо ч гэсэн харагддаг аж. Миний оюутан ахуй цагт сурч байсан кавказын Баку хотод гэхэд л англичууд 19-р зууны сүүлд орж ирээд “Бритиш Петролеум “компани нь тэнд анх нефть олборлож байсан юм билээ.Тэд бүр төв азийн өндөрлөгт оршдог Төвд оронд хүртэл хүрсэн байдаг юм. Дэлхийн хамгийн алсын улсад хүртэл тэд хүрч л байсан.

Орчин үеийн дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн үндэстэн бол яахын аргагүй англи үндэстэн мөн. Англи үндэстний анх суурийг нь тавьсан дэлхийн бөмбөрцгийн нөгөө булан дахь АНУ өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон байна. Англи хэл манай эриний 950 онд герман хэлээс үүссэн шинэ залуу хэл гэхэд одоо бүх дэлхийн хамгийн их хэрэгцээтэй хэл болтлоо өсчээ.Одоо дэлхийн 12 улсын үндэсний хэл нь англи.Дэлхийн 52 улс сургуулийн сурагчиддаа англи хэлийг зааж байна.Дэлхийд эдүгээ нэг тэрбум хүн англи хэлийг сурч байна.Дэлхийн хэмжээний хамгийн том мэдээллийн сүлжээ Интернетийн наян хувь нь англи хэл дээр байна.Дэлхийн хамгийн шинэ бүтээгдэхүүний реклам , зөвлөмж заавар бүгд англи хэл дээр түгж байна.Дэлхийн хамгийн алдартай шинэ кино,шинэ дуу хөгжим бүгд англи хэл дээр байна.Тэхлээр дэлхийн соёл иргэншил англи хэлтний соёл иргэншил рүү их хурдаар явж байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө биз.Дэлхий дээр нийтдээ 5700 хэл байдаг. Эдгээрийн 1400 нь мөхөж байгаа хэл. Тэхлээр ирээдүйн дэлхий ганц хэлтэй үлдвэл тэр нь англи хэл байж мэднэ.

Хорьдугаар зууны хамгийн том улс төрийн зүтгэлтэн бол Их Британий ерөнхий сайд асан Уинстон Черчилль /1877-1965 / мөн. Энэ хүний удам угсаа,намтар түүхийг үзэхэд Британий төлөө бүхнээ зориулсан хүн аж. Тийм ч учраас тэр бээр өөрийн хүрэх байсан бүх өндөрлөгтөө хүрээд өндөр насыг наслаад хожим нь хэлэхдээ “ Бурхан надад миний бүхий л амьдралын туршид ээлтэй байсан” гэдэг байж. Уинстон Черчилль анх залуудаа Өмнөд Африкт англи-бурийн дайны үед цэргийн сурвалжлагч байгаад бурчуудад олзлогдсон боловч баатарлагаар оргосон,залуудаа парламентад сонгогдсон,цэргийн яам,тэнгисийн цэргийн яам,колони орнуудын хэрэг эрхлэх яамны сайд болсон,дэлхийн нэгдүгээр дайны үед дэлхийд анх удаа түүний бүтээсэн танк шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, хоёр удаа Их Британий ерөнхий сайд болсон, Гитлерийн Германийг тууштай эсэргүүцсэн, дараа нь Фултонд үг хэлж коммунизмыг тууштай эсэргүүцсэн, нас өндөр болж бараг 90 нас дөхсөн ч гэсэн ухаан санаа нь цовоо сэргэлэн байсан,”Англи хэлтэн ард түмнүүдийн түүх” гэдэг алдартай номоо бичиж саятан болсон... гээд түүний намтар нь нэг бүтэн улсын түүх мэт арвин баялаг ажээ.Орчин үеийн Их Британий хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтнүүд бол Маргарет Тэтчер, Тони Блэр нар юм.Маргарет Тэтчер коллежид химийн шинжлэх ухааныг судалж дараа нь Оксфордын их сургуулийг төгсч хуульч мэргэжилтэй болжээ.Удалгүй улс төрд орж Британий консерватив намын удирдагч болж сонгуульд ялснаар 1979 онд Их Британий 71 дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болов.Тэр бээр эдийн засаг нь унасан,хямралд орсон Британи улсыг өөд татаж, санхүүгийн салбар, хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл өөрчлөлтийг хийж,төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчилж, үйлдвэрчний эвлэлийн хорт нөлөөг багасгаж чадав. Тэтчер Милтон Фридманий онолыг хэрэгжүүлж ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийг тогтворжуулав.Тэтчер зоригтой, шийдэмгий зангаараа бусад эрэгтэй сайдуудаас ч илүү байв.Аргентин улс гэнэт Английн Фолклендийн арлыг түрэмгийлэн эзлээд байхад Британий Засгийн газрын эрэгтэй сайдууд нь ихэд сандралдаж “Аргентинтай одоо хэлэлцээр хийе, өөр арга зам алга” гэхэд нь Ерөнхий сайд Тэтчер “Би бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэгч цэргийн дарангуйлагчтай хэлэлцээр хийхгүй. Британи улс алдсан арлаа эргүүлж авах болно.Цэргийн ажиллагааг нэн даруй эхлэх хэрэгтэй” гэсэн гэдэг.

Ийнхүү Британи улс 1982 онд Фолклендийн дайнд ялсан юм. Тэр бээр 1987 онд гурав дахь удаагаа Британий Ерөнхий сайдаар томилогдов. 1982 онд ажилгүйдлийн түвшин 18 хувиас 8.6 хувь болтлоо буурчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж ажлын байр нэмэгдэж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал сайжрав. Төрийн өмчит үйлдвэрийг хувьчилсны дүнд Засгийн газар 29 тэрбум фунт стерлинг, хотын захиргааны байруудыг худалдсаны дүнд 18 тэрбум фунт стерлингийг олов. Тэр үед уурхайчдын үйлдвэрчний холбоо элдэв ажил хаялт хийж Засгийн газарт хүнд болзолууд тулгаж байхад Тэтчер тэдэнд хэзээ ч буулт хийдэггүй байсан. Тэр үед уурхайчдын ажил хаялтаас болж улс орон 1.5 тэрбум фунт стерлингийн хохирол амсаж байлаа. Тэр үед Тэтчер:“Бид гадаадын дайснуудтай Фолькленд арал дээр дайтах шаардлагатай болсон. Бид тэмцэж дайснаа ялсан.Бид эрх чөлөөнд аюул учруулж байгаа, тэмцэхэд хэцүү дотоодын дайснуудыг ч сайн мэдэх хэрэгтэй” хэмээн хэлж байжээ. ”Төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарит Тэтчер 1979 оноос 1990 он хүртэл Их Британий Ерөнхий сайдаар ийнхүү амжилттай ажиллаж улс орноо өөд татаж байлаа. Их Британий 73 дахь Ерөнхий сайд Тони Блэр 1997-2007 онуудад Ерөнхий сайдаар ажилласан. Тони Блэр Оксфордын их сургуулийг төгсч хуульч мэргэжил эзэмшсэн. Тони Блэр хөгжлийн “гурав дахь зам” хэмээх онолыг баримталсан. Энэ нь зах зээлийн эдийн засаг ба нийгмийн шударга ёсыг хүн төвтэй нийгмийг байгуулахтай хослуулан хөгжүүлэх тухай онол юм. Тони Блэр ажилчдын нийгмийн баталгааг анхаарч шинэ хууль гаргаснаар 1997 онд ажилчид 3 долоо хоног амрах эрхтэй болсон 1999 онд 4 долоо хоног амрах эрхтэй болж, уртасгасан ажлын цаг 8 цагаас хэтрэхгүй болжээ. 2004 онд Хүүхдийн эрхийн хууль гаргаж хүүхдэд үзүүлэх тусламжийг эрс нэмэгдүүлэв. 2004 онд хүүхдийн ядууралтай тэмцэх ажилд 6 тэрбум фунт стерлинг зарцуулжээ.

Их Британид шинжлэх ухаан 17 дугаар зуунаас, аж үйлдвэр 18 дугаар зуунаас эхлэн хөгжиж ирсэн.Их Британид Исаак Ньютон, Чарльз Дарвин, Джон Максвелл, Стивен Хокинг, Майкл Фарадей, Александр Белл ... гээд олон агуу нээлт хийсэн алдартай эрдэмтэд төрсөн байдаг. Их Британи Уильям Шекспир, Джон Мильтон, Даниель Дефо, Чарльз Диккенс, Джорж Элиот, Герберт Уэльс, Джорж Оруэлл, Грэм Грим, Агата Крист, Вальтер Скотт, Артур Конан Дойл, Джоан Роулинг... гээд олон гайхалтай зохиолчдоороо алдартай.Их Британи орчин үеийн поп хөгжмийн Beatles, Queen,Rolling Stones,Bee Gees,Deer Purple, Led Zeppelin, Pink Floyd, Elton Jhon, Tom Jhones, Kliff Richard ... зэрэг олон шилдэг хамтлаг, дуучдаараа дэлхийд алдартай билээ. Британичууд бол хөл бөмбөг, бокс, гольф, морин спортоороо алдартай.Британичууд бол 1908, 1948, 2012 оны зуны олимпийг гурвантаа зохион байгуулсан спортыг дэмжигч ард түмэн.

Эцэст нь англи хүн яагаад зориг тэвчээртэй,алсын хараатай, ухаантай, боловсролтой, тэргүүний технологитой болсон юм бол? гэдэг талаар хувийн бодол дүгнэлтээ хэлье.

Нэгд, Англи хүн эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн арал дээр амьдардаг тул эх газраас хэн ч ирж бидэнд туслахгүй тул бид бүх юмаа өөрсдөө хийх ёстой, бид бүхнийг бүтээж тэргүүний технологитой болох ёстой гэсэн яс махны үзэл тэднийг бие даасан, шаргуу тэмцэгч, бүтээлч хүн болгон хүмүүжүүлсэн.

Хоёрд,Өмнөд европын дулаан уур амьсгалтай испани,итали хүмүүс үргэлж наргиж цэнгэсэн,усан үзмийн дарсаа ууж,хөгжил зугаа цэнгэлд цагаа дэмий үрж байхад хойд нутгийн викинг удмын англичууд үргэлж тайван нухацтай,цагийг дэмий үрдэггүй,далайтай тэмцэж хатуужил суусан зориг тэвчээртэй, алсын хараатай хүмүүс.

Гуравд,Англи хүн шинэ газрыг нээх,ашиг олз олох удмын эрмэлзлэлтэй тул тэд том хөлөг онгоцнуудыг олноор үйлдвэрлэж дэлхийн хамгийн том хүчирхэг далайн гүрэн болж дэлхийн өнцөг булан бүрт хүрч хэрэгтэй, ашигтай болгонийг эх орондоо зөөж хуримтлуулж чадсан. Жирийн нэг англи хүн эдүгээ цагт өвөг дээдсийнх ч юм уу ,өөрийнх нь аль нэг гадаад улсаас авчирсан үнэт эдлэл ч юм уу ,эртний египет,энэтхэгийн бурхадын ямар нэг цуглуулгатай байдаг ажээ.

Дөрөвт, Англи хүний “бид дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн” гэсэн үндэсний үзэл нь тэднийг байнга өрсөлдөгчөө ялан дийлдэг өрсөлдөх чадварыг нь эрс хөгжүүлжээ.

Тавд,Англи хүн хэзээ ч туйлширдаггүй,хоёр туйлын гол дундуур нь явдаг тул алдаа бараг гаргадаггүй.Энэ нь Бурхан багшийн алтан дундажийн үзэлтэй төстэй.

Зургаад, Англи хүн хэзээ ч “хувьсгал, коммунизм” энэ тэр... гэж туйлшран өмнөх түүх соёлоо устгаж хөөрцөглөдөггүй, эртний уламжлалаа гайхалтай сайн хадгалсан консерватив үзэлтэй хүмүүс.Тэд парламентийг анх нээж Карл хааныхаа толгойг авч хаясан түүхтэй ч гэсэн одоо болтол эзэн хаант үндсэн хуульт засаглалтай хэвээр урьдын адил төрийн тэргүүн нь эзэн хаан байсаар байна.Урьдынх шигээ Тауэрийн харуулууд нь Тюдорийн үеийн хувцастайгаа,Оксфорд,Кембрижийн оюутнууд 17-р зууны хувцастайгаа,шүүгч ,өмгөөлөгч нар нь 18-р зууны үеийн хиймэл үс-париктайгаа байсаар байна.

Долоод, Англи хүн дөнгөж зургаан наснаасаа эхэлж хатуу дэглэмтэй,сургалт сайтай дунд сургууль,их,дээд сургуулийг бараг хориод жил дамжин суралцаж, өндөр боловсролтой,дадлага туршлагатай,аливаа асуудалд Их Британий эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэрийг бие даан гаргаж чаддаг, дэлхийн хэмжээний өндөр боловсролтой, ур чадвартай боловсон хүчин болдог аж.

Наймд.Англичууд Эзэн хаанаа ихэд хүндэтгэж ирсэн. Хатан хаан Виктория,хатан хаан Елизавета нар нь Британи болон түүний хараат орнуудын Хатан хаан болон хүндлэгдэж, ард түмнийхээ эх нь болж, ард түмнүүдийнхээ эв нэгдлийг хангах билигдэл нь болж чаджээ. Ийнхүү англи үндэстэн сүүлийн гурван зууны дотор өрнөдийн их түүх ,соёлыг бүтээж,технологи,мэдээлэл,баялаг хөрөнгө мөнгийг үлэмж ихээр хуримтлуулж дэлхийн нийт хүн амын бараг тавны нэгд нөлөөгөө тогтоосон дэлхийн агуу их үндэстэн болжээ.

Их Британи улс эдүгээ 66.9 сая хүн амтай, 243 809 ам км газар нутагтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь /2024 оны байдлаар/ 3.5 триллион ам.доллар / дэлхийд 8 дугаар байрт /, нэг хүнд ногдох ДНБ нь 52 423 ам.доллар / дэлхийд 18 дугаар байрт / болсон байна.Их Британи эдүгээ эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 7 дугаар байрт, европд 2-р байрт / Германий дараа / жагсаж байна. Их Британид нэг жилд 25 сая жуулчин ирж байна.

Эдүгээ Их Британий хүн амын 85 хувийг цагаан арьстан, 1 сая энэтхэг, 1 сая орчим пакистан, 1 сая хар арьстан, хагас сая ази гаралтай хүмүүс эзэлж байна.Хүн амын 71.6 хувийг христ /протестант/-ийн шашинтан, 2.7 хувийг исламын шашинтан,1 хувийг хинду шашинтан, 0.5 хувийг иудейн шашинтан, 0.3 хувийг Бурхны шашинтан эзэлж байна. Эзэн богд Чингис хааны удирдлагаар монголчууд дэлхийн хагасыг эзэлж дэлхийн хамгийн том эзэнт улс байгуулсан хэмээн бид бахархах дуртай бол англичууд ч гэсэн эртний Ромын эзэнт улсын сүр хүчийг дахин харуулсан мэт сүүлийн гурван зууны туршид дэлхийд хамгийн их нөлөөтэй, орчин үеийн өрнөдийн хүчирхэг үндэстэн болж чадсан гэдгийг монголчууд бид мэдэж өрнөдийн энэхүү хүчирхэг үндэстнээс суралцах зүйл их байна хэмээн дүгнэлт хийх нь чухал болой.

ХОЁР. ЯПОН ҮНДЭСТЭН

Наран улсыг очиж үзэх юм сан гэсэн бодол надад анх бүр хүүхэд байхад төрж билээ. Би тэр үед хөдөө аймагт дунд сургуулийн долдугаар ангид сурдаг 13 настай хүүхэд байсан. Хэнтий аймгийн төвийн нэгэн жижигхэн кинотеатрт японы “Зуурдын сэтгэл” хэмээх өнгөт шинэ киног үзсэн санагдана. Тэр киноны дуу нь их гоё. Тэр үед бараг монгол хүн бүр тэр дууг сонсох дуртай байлаа. Тэр кинонд өндөр хөгжсөн Япон орон харагдаж байсан нь их сонин байлаа.Токио хотын өндөр барилгууд, үзэмжтэй цэцэрлэг гудамж талбай, орчин үеийн загварлаг автомашинууд үнэхээр их сонирхол татаж байлаа. 

Дараа нь би Акира Курасовагийн найруулсан Тосиро Мифүнэгийн гол дүрд тоглосон орос хэл дээр “Гений дзюдо” буюу япон хэл дээрээ “Сансиро Сугато” хэмээх нэртэй японы джиу житсу, каратэ болон дзюдогийн сургуулиудын хоорондох тэмцэл зөрчлийг харуулсан онц сонирхолтой киног аймгийнхаа тэрхүү жижигхэн кинотеатрт үзсэн юм даг .

Үүнээс хойш би Япон орныг улам их сонирхож энэ орны тухай олон ном уншиж , олон кино үзжээ. Зөвлөлт Холбоот Улсад оюутан байхдаа орос хэл дээр хэвлэгдсэн япон орны тухай ном, Ташкентийн олон улсын кино фестивалд оролцсон хэд хэдэн япон кино үзэж байв. Зөвлөлт Холбоот Улсад их сургуулиа төгсөөд эх орондоо ирээд үргэлжлүүлэн орос хэл дээр гарсан японы тухай олон ном уншсаар байв. Монгол хэл дээр тэр үед японы тухай бараг нэг ч ном байхгүй байв. Коммунист үзэл суртал японы талаар мэдэж судлахыг хориглодог байлаа. Япон орныг судалсаар байгаад би нэг мэдэхэд бараг мэргэжлийн япон судлаач болчихсон байлаа. 

Японы түүх, соёл, ёс заншил, японы уран зохиол, уран зураг, японы буддизм, шинто, бусидо, микадо, мэйзийн өөрчлөлт шинэчлэлт, 1905 оны орос японы дайн, японы 1910-1945 онд азийг эзэлсэн түүх, японы самурай, японы эзэн хаадын түүх, японы тулааны урлаг каратэ, айкидо, кемпо, джиу житсу,орчин үеийн японы гайхамшигт хөгжил... гээд зөндөө олон зүйлийг уншиж багагүй ном цуглуулжээ. 

Харин надад Япон орныг үзэх боломж олдоогүй л байлаа. Ажлаар явах боломж байсангүй, хувиар явах боломж ч гарсангүй. Ийнхүү нэг мэдэхэд  дөч гаруй жил өнгөрчээ. Харин би 2018 онд Наран улс руу явж бага насны мөрөөдлөө биелүүлэхээр  хатуу шийдлээ. Япон явах аялалдаа би нэг жилийн өмнөөс бэлтгэж интернэтээр сайтар судалгаа явуулжүзэх газруудынхаа тухай урьдчилан танилцаж аяллын төлөвлөгөө хөтөлбөрөө нарийвчлан гаргаж, Токиогийн цаг агаарыг нь хүртэл судалж, хэзээ, ямар улиралд, бороогүй нартай ямар өдрүүдэд явахаа хүртэл судалж сонголоо. Японд 14 хоног ганцаарчилсан аялал хийснээ би аян замын тэмдэглэл болгож номондоо бичсэн дээ. 

Япон орон хэрхэн үүссэн тухай японы эртний домог сударт өгүүлсэн байдаг. Эрт дээр цагт газар дэлхий өлгийнөөсөө төрж гараагүй цагт дээд ТэнгэрИзанаки,Изанами хэмээх хоёр бурханд усан бүрхүүлтэй,хэлбэргүй байсан энэ дэлхийд хуурай газар буй болгохыг тушааж гэнэ. Изанаки,Изанами хоёр бурхан жадаа далайн усанд хатгаж хүчтэй эргүүлж гэнэ. Дараа нь жадаа огцом уснаас авахад жадны үзүүрийг даган давс гоожиж далайн усанд зунгааралдан бөөгнөрч хуурай газар арлууд ийнхүү үүсчээ. Эдгээр аралд "“Оногорозима” буюу “Өөрөө бөөгнөрөн буй бологч” гэсэн нэр өгчээ.

Изанаки, Изанами хоёр бурханаас анхны хүүхдүүд нь хөл гаргүй төржээ. Дараагийн Авасима хэмээх хүүхэд нь дутуу төржээ. Тэд энэхүү муу ёрын учир шалтгааныг дээд Тэнгэрээс асуухад гэр бүл болох ёслолоо буруу хийснээс болжээ гэсэн хариу өгчээ. Гэр бүл болох ёслолд эхлээд эрэгтэй нь үг хэлэх ёстой байтал эмэгтэй бурхан Изанами эхэлж үг хэлсэн нь ийм байдалд хүргэжээ. Хоёр бурхан гэр бүлийн ёслолыг эхэлж Изанаки үг хэлж дахин ёсоор нь гүйцэтгэв. Ийнхүү Японы бусад арлууд үүсч Япон буй болов. Дараа нь гурван бурхан төрөв. Эхлээд галын бурхан Кагуцуми төрөв. Дараа нь Изанакийн зүүн нүдээ угаасан далайн усны дуслаас нарны бурхан Аматэрасу бурхан төржээ. ”Аматэрасу-о миками“ гэдэг нь “Тэнгэрт гялалзах агуу их бурхан“ гэсэн үг. Энэхүү нарны домогт бурхан нь японы эзэн хаадын элэнц хуланц эх нь гэж хүндлэгддэг ажгуу. Изанакийн баруун нүдээ угаасан далайн усны дуслаас шөнийн сарны бурхан Цикуёми төрөв. Изанакийн хамраа угаасан далайн уснаас салхи, усны бурхан Сусаноо төрөв. Изанаки гурван хүүхдэдээ өөрийн эзэмшлээ хувааж өглөө. Ууган том охин Аматэрасу бурханд Тэнгэрийн уудмыг буюу Такомо-но-хараг өгөв. Сусаноо бурханд тэнгис далайг эзэмших эрхийг өгөв” хэмээн японы эртний  “Козики” сударт бичжээ. 

Манай эриний өмнө 700 онд Японыг анхны эзэн хаан Жимму Тэнно захирч байв.Нар бол япончуудын шүтдэг Бурхан юм. Эзэн хаан Тэнног Нарны бурхны удам угсаа хэмээн япончууд үздэг.М.э.ө 200 онд эртний Ямадо улсыг Жинго гэдэг хатан хаан захирч байсан гэдэг. Манай эриний 400 онд энэхүү Ямадо улс Солонгосоор дамжуулан Хятад улсаас хятадын бичиг үсэг,соёл иргэншлийн зарим зүйлийг авч байжээ. Хятадын Тан улсын үед Японд буддизм ихэд хөгжин дэлгэрч эхлэв. Манай эриний 552 онд Солонгосын Пекчегийн эзэн хаан Ямадо улсын эзэн хаанд төлөөлөгч томилж Буддагийн сэрэг дүр, Буддын ариун судруудыг илгээжээ. Ингэж Бурхан багшийн сургаал Ямадо улсад түгэж эхэлсэн аж. Энэ үеэс эхлэн Бурханы шашин японы эртний Синдо шашинтай эн зэрэгцэн өдгөө хүртэл оршиж ирсэн юм. Синдо гэдэг нь “Бурханы зам” гэсэн утгатай үг. Синдо нь Бурхан багшийн сургаал шиг хүний ёс суртахууны нарийн хэм хэмжээг заагаагүй. Харин Синдо нь “энэ ертөнцөд оршиж байгаа хүн, амьтан ,өвс, ургамал, уул, ус, далай, гал, салхи, аянга, солонго, тэнгэр бүгд эзэнтэй, сүнстэй амьд ертөнц. Эдгээр есөн сая бурхдын тэргүүн нь Аматэрасу бурхан” хэмээн үздэг аж. Эртний монголчууд байгаль дэлхийгээ хайрлаж газар ухаж болохгүй, ус гол рашааныг бохирдуулж болохгүй, уул, ус хангайдаа өргөл өргөдөг ёс заншилтай байсан. Япончууд яг ийм байдлаар байгаль дэлхийгээ хайрлаж синдогийн ёсыг баримталдаг  нь монголчуудтай төстэй аж. Синдогийн бас нэг зарчим бол “Бурханыг хүндэлж,тэдний удамд үнэнч байх явдал” юм. Синдогоос японы бусидо  үүссэн болов уу. Самурайн бусидогийн ёс маш нарийн зарчимтай. 

Япон улс самурайн бусидо ёсыг баримталсны хүчинд нэгдмэл хүчирхэг улс болсон болов уу. Энэ нь эзэн богд Чингис хааны үеийн монголчуудын нөхөрлөлийн ёсонтой төстэй.Эртний бусидо буюу эрэлхэг дайчин самурайн ёс суртахуун нь эцэг эх, эзэндээ үнэнч байх, гэр бүл, хамт олон, хот тосгоныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг, эзэн хааныхаа төлөө амиа өгөхөд бэлэн байдаг зарчим дээр тулгуурладаг. Япон хүн эзнийхээ нэр төр,өөрийнхөө нэр төр,улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, хиргүй тунгалаг байлгах зарчмыг бүх насаараа баримталдаг нь монголчуудын “нэр хугарахаар яс хугар” гэдэг зарчимтай адил ажээ.

Өрнөдийн цагаан арьстанууд 1499 онд америк тивийг нээж далайг эзэгнэснээс хойш англи, испаничууд ази, африкийн олон орнуудыг далайн флот хийгээд зэвсгийн хүчээрэзлэнколоничилж байсан гурван зууны туршид Япон улс хаалттай орон байсан нь харин оносон хэрэг байлаа. Япон орон гадны харь орны колоничлол, коммунизм, улаан хувьсгал гэх мэтийн бохир заваан зүйлийг  огт оруулалгүй эх орноо хамгаалж, ариун орон хэвээр үлдсэн юм. 

Япон 19 дүгээр зуунд гэнэт үүд хаалгаа дэлхийд нээсэн.1853 онд АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад Коммандор Перри Японд анх очиж Япон орон гадаад ертөнцөд үүд хаалгаа нээв. Хиросигэ хэмээн япон хүн харь орны хүчирхэг том хар хөлөг онгоцыг тэр үед яг байгаагаар нь зурж байв. Перри АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг японы Сёгунд хүргэсэн байна. Япон улс АНУ-д хоёр усан боомтоо нээж тэдний усан онгоцыг оруулахыг зөвшөөрчээ. Япон ийнхүү 230 жилийн дараа гадаад ертөнцөд үүд хаалгаа нээв.Удалгүй 1867 онд Сёгун хаан ширээнээсээ бууж 14 настай Мацухито гэдэг хөвгүүнийг Эзэн хааны ширээнд залрав. 

Ийнхүү 700 жилийн сёгуны хаанчлал дуусч, 1864-1912 он хүртэл Мэйзийн шинэ эрин үе эхлэв. Япон улс энэ богинохон хугацаанд гайхалтай түргэн европчлогдож, азийн хоцрогдсон газар тариалангийн орноос аж үйлдвэрийн хүчирхэг капиталист гүрэн болсон юм. Япон улс Английн загвараар хоёр танхимт парламенттай болж, хууль эрх зүй, боловсрол, аж үйлдвэрийн салбарыгхөгжүүлэв. Япон улс орчин үеийн хүчирхэг арми, далайн флоттой болов.Япон улс өрнөдийн АНУ,Европын орнуудад шинжлэх ухаан,техникийн чиглэлээр оюутнуудаа сургахаар илгээв.

Япон улс 1868-1874 он гэхэд Европ,АНУ-д нийт 550 оюутнаа сургаж, өрнөдийн АНУ, Англи, Германаас 3000 эрдэмтэн, багш, инженер, мэргэжилтнүүдийг эх орондоо урьж ажиллуулан өөрийн орны Засгийн газрын сайд нараасаа илүү цалин өгч өрнөдийн тэргүүний техник технологийн бааз суурьтай болов. 1871 оноос бүх нийтийн боловсрол олгох систем улсдаа нэвтрүүлж 1905 он гэхэд бүх япон хүүхдийн 96.0 хувь нь сургуульд хамрагдах болсон байна. 

1920 он гэхэд Япон улс шинжлэх ухаан,техник технологийн салбарт АНУ, өрнөд европыг гүйцжээ. Японы арми хамгийн орчин үеийн зэвсэг техниктэй болж Япон улс орчин үеийн цэргийн хүчирхэг улс болов. 

1894-1895 оны япон, хятадын дайнд японы орчин үеийн техник технологитай арми хятадын дундад зууны үеийн хоцрогдсон армийг хялбархан ялж Хятадын Манжуурт байдаг Ляодунгийн хагас хойгийг Порт Артурын хамт эзэлж Формозын арлыг мэдэлдээ авав. Удалгүй Япон улс Солонгос улсыг хяналтдаа авав. 1895 онд Орос улс Хятадын Манжуурт цэргээ оруулж Солонгосын хилд тулжээ. Энэ түрэмгийлэлд Япон, Англи хоёр дургүйцэж 1902 онд холбоо байгуулж, оросуудыг манжуураас цэргээ гаргахын шаардсан байна. Гэвч Оросын эзэн хаан “Япончууд Оросын эсрэг дайтаж чадахгүй,биднээс айна“ гэж үзээд шаардлагыг үл тоож хөдөлж өгсөнгүй. 1904 онд Орос Японы дайн эхэлж энэ дайн гурван жил үргэлжлэв. Зэр зэвсэг, байлдааны бэлтгэл муу оросын армийг Японы арми хуурай газарт ч, далай тэнгист ч ялж байв. Японы арми 1905 онд орос цэргүүдийг бут цохиж, Порт Артурыг эзлэв. Оросын тэнгисийн цэргийн флот нь Балтийн тэнгисээс гарч Африк, Энэтхэгийгтойрч ядарч туйлдаад Японы тэнгисийн цэргийн флоттой байлдахаар ирэхэд нь Солонгос, Японы нарийн хүзүүвч Цусимад Японы адмирал Тогогийн удирдсан японы тэнгисийн цэрэг оросын бүх крейсер, хөлөг онгоцыг нь алсын тусгалтай их буугаар буудан живүүлж оросын адмирал Рожденскийг олзлов.

Ийнхүү азийн Япон улс европын хүчирхэг Оросын эзэнт улсыг ялсан нь түүнийг өрнөдийн хүчирхэг улсуудын зиндаанд аваачив. Японы мэдэлд Манжуур, Порт Артур, Солонгос ,Формоз орлоо.Удалгүй Япон Хятадын Киачаогэзлэн авч, Шандун мужаар дамжин Хятадын нутгийн гүн рүү нэвтрэн оров. Дараа нь Япон Умард Хятадын засгийн газарт 21 зүйлт шаардлага өгөв. Япон 1932 онд Шанхайн ойролцоо цэргээ буулгаж хятадуудыг олноор нь хөнөөв.1936 онд Япончууд Манжуурт Манж-Го улсыг байгуулж төрийн тэргүүнээр хятадын сүүлчийн эзэн хаанПу-И -г тавив. 1939 он гэхэд Япон улс Хасан нуурын орчим Зөвлөлтийн цэрэгтэй нэг удаа зэвсэг зөрүүлэв.Мөн онд Монгол улсын Халхын голын орчим Монгол-Зөвлөлтийн цэрэгтэй тулалдаан хийв.Үүнийг японы түүхчид “Номунханы зэвсэгт мөргөлдөөн” гэж нэрлэдэг. Манай түүхчид “Халх голын дайн” гэдэг.

1941 оны зун Японы цэргүүд Хойд Хятад,болон Вьетнамыг эзлэв. АНУ 1941 онд японд нефтийн эмбарго тавьсан тул япончууд дайнд бэлтгэж, 1941.12.7-ны өглөө японы тэнгисийн цэргийн нисэх онгоцууд Хавай дахь Пирль Харборруу довтолж, АНУ-ын 19 далайн хөлөг онгоцыг зогсоол дээр нь живүүлж,260 нисэх онгоцыг аэродром дээр нь устгаж, АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн хүчийг үндсэнд нь жагсаалаас гаргав.

Дараа нь японы цэргүүд Гуам,Хавай арал блон азийн Филиппин улсыг эзлэв.Япон АНУ-г зүгээр байхад нь гэв гэнэт дайн хийгээгүй. АНУ Японы худалдаанд хориг тавьж ,хамгийн сүүлд нь Япон АНУ-аас хэрэгцээт нефтнийхээ 80.0 хувийг авдаг байхад нь АНУ эмбарго-хориг тавьсны хариуд нь Пёрл Харбор руу довтолсон аж. Пирль Харбороос нэг өдрийн дараа японы цэргүүд Мидвей, Хонг Конг, Малайзийг довтлов. 1942 он гэхэд Япон улс Хойд Хятад, Манжуур, Солонгос, Формоз, Хонгконг, Кантон, Нанжин, Вьетнам, Тайланд, Малайз, Бирма, Индонез, Курилийн арал, Сахалиний хагас арал, Номхон далайн бүх арлыг Хавайн хамт эзлээд байсан нь далайцаараа Хубилай хааны үеийн Монголын их эзэнт гүрнийг санагдуулж байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон Зөвлөлт улсыг айлгаж алс дорнодод оросууд олон дивизээ байрлуулахад хүргэж байв. Дайны үед АНУ-ын нисэх хүчин Японыг өдөр шөнөгүй бөмбөгдөж нийслэл Токио хотыг үнсэн товрог болгож байв.Япон улс энэ дайнд хүн болон эд материалын их хохирол үзэв. Японы эсрэг Зөвлөлт Холбоот улс гэрээгээ зөрчин 1945.08.25 -нд гэнэт дайн зарлаж довтлов. АНУ цэргээ Окинавад оруулж, японы хоёр хотыг атомын аймшигт бөмбөгөөр бөмбөгдөж, Япон дайнд ялагдах нь тодорхой болов. Японы эзэн хаан Хирохито радиогоор японы ард түмэнд хандаж дайн дууссаныг мэдэгдэж дайны үйл ажиллагаагаа зогсоохыг ард түмэндээ мэдэгдлээ. Хэрэв эзэн хаан мэдэгдэл хийгээгүй бол эзэн хааныхаа төлөө амиа өгөх нь нэр төрийн хэрэг гэж үздэг япон цэргүүд эцсээ хүртэл тулалдахад бэлэн байв. Дайн ч сунжрах байв. Японы бага дарга нар нь дайнд сайн бэлтгэгдсэн дайчин, ухаалаг, зоригтой, тэвчээртэй, цэргүүдээ чадварлаг удирддаг, тулалдаанд ялахын төлөө бүхнээ зориулдаг байсан гэдэг. Дайны үед далайд япон цэргүүд хүн-торпедогоор АНУ-ын хөлөг онгоцыг дэлбэлж нисэх онгоцоороо камиказе хийж дайсны хөлөг онгоцыг мөргөж их хохирол учруулдаг байсан.

Дайны дараа 1945 оны сүүлчээс эхлээд үнс нурманд дарагдсан,хагас өлсгөлөн Япон улс эдийн засгаа гайхалтай хурдан хөгжүүлж амжилтанд хүрсэн юм. Дайны дараа Япон улс АНУ-ын Маршаллын төлөвлөгөөнд хамрагдаж, АНУ-ын хөрөнгө оруулалтыг зөв ашиглаж, нэгэнт буй болсон чадварлаг боловсон хүчнүүдээ сайн ашигласнаар түргэн хөгжих болсон 

Япон улс нь 1950-1952 оны Солонгосын дайн,1964-1972 оны Вьетнамын дайны үед дайны фронтын ойролцоо бүс байсан тул өчигдрийн дайсан АНУ өнөөдрийн найз болж удалгүй АНУ Японы холбоотон улс болов.Япон улсАНУ-ын армийн техник зэвсгийг засварлах,цэргийн бааз байгуулахад нь туслах,зарим цэргийн бүтээгдэхүүнээр хангах, захиалга авах зэргээр үйл ажиллагаа явуулсан нь Японд мөнгө цутгах,хөрөнгө оруулах,эдийн засгаа түргэн хөл дээр нь босгох боломжийг олгосожээ.Тэр үед АНУ Японы хувийн үйлдвэрүүдэд 3.0 тэрбум ам.доллар оруулсан нь японы эдийн засгийг босгоход их дөхөм болсон гэдэг. Дайны дараах Англи улс германий “Юнкерс” нисэх онгоцны бөмбөгдөлтөд өртсөн үйлвэрүүдээ сэлбэж засварлан босгож байсан бол АНУ-ын хүчирхэг “Б-29” нисэх онгоцонд бөмбөгдүүлж юу ч үлдээгүй үнс нурам болсон газар япончууд дахин цоо шинээр үйлдвэрээ барьж босгосон юм.Шинэ юм гэдэг засаж сэлбэсэн хуучин юмнаас хамаагүй илүү байдаг.Энэ утгаараа шинэ технологитой,шинэ үйлдвэрүүд барьсан япончууд тун удалгүй чанартай,авсаархан шинэ бүтээгдэхүүнээрээ дэлхийг байдан дагуулсан юм.

Дайны дараа америкчууд Япондгазрын шинэчлэл хийж, үйлдвэр дээр үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөшөөрсөн хууль гаргуулахад нөлөөлөв.Японы хөдөө нутагт “нокё” гэгдсэн хоршооллын хөдөлгөөн үүсч, хүнсний ногоог өргөн тарих ажил явагдаж амжилтанд хүрэв. Япон улс үйлдвэрийнхээ түүхий эдийн 80.0 хувь,хүнсний 30.0 хувийг гадаадаас зөөн авч байв.1955-1973 онд Японы үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт жил бүр 10-12.0 хувь байсан нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт байв. АНУ өөрийн үндэсний нийт бүтээгдэхүүнийг 100 тэрбумаас 1000 тэрбум болгон өсгөхөд гучин жил/1940-1970/ шаардагдаж байсан бол Япон үүнээс хоёр дахин бага хугацаанд/1965-1980/ уг асуудлыг шийдвэрлэж байв. Наяад оны дундуур Японы үндэсний нийт бүтээгдэхүүн 2000 тэрбум ам.долларыг давлаа.Нэг хүнд ногдох бүтээгдэхүүнээр Япон АНУ-г гүйцэж түрүүлэв.

Японыг хөгжүүлсэн нэг нөхцөл бол далайн хямд тээврийг хөгжүүлсэн, далайн боомт байгуулахад японы эрэг их тохиромжтой байсан явдал юм.1 хавтгай дөрвөлжин км японы нутаг дэвсгэр дээр 72 метр далайн эрэг ногдож байгаа нь Англиас хоёр дахин их,  АНУ-аас 12 дахин их байв.  Боомтонд буусан түүхий эдийг хажууд нь шууд боловсруулахаар үйлдвэрүүдээ далайн эргээр шинээр барьсан нь оновчтой шийдэл байв.Иймд үнэтэй төмөр замаар бараа зөөх шаардлага Японд байхгүй болов.Тооцоо хийхэд нэг тонн кокжсон нүүрсийг германий Рураас Лотарингт тээвэрлэснээс Австралиас Японд усан замаар тээвэрлэсэн нь илүү хямд гарч байв.1955 он гэхэд Япон далайн хөлөг онгоц үйлдвэрлэлтээр АНУ-г ардаа орхиж, дэлхийд нэгдүгээрт оров.Япончууд дэлхийд хамгийн томд тооцогдох 100.0 мянган тонн,300.0 мянган тонн,500.0 мянган тонны багтаамжтай танкеруудыг үйлдвэрлэв.Удалгүй Япон радио хүлээн авагч,транзистор,магнитофон,телевизорь үйлдвэрлэлтээрээ дэлхийн зах зээлийг эзлэв. Япончууд дэлхийн шинэ технологи,нээлт,лицензийг олноор нь худалдан авч улам сайжруулж сайн чанартай, үзэмжтэй, авсаархан, хурдан борлогддог бүтээгдэхүүн зохион бүтээж үйлдвэрлэн амжилтанд хүрч байлаа.

1955-1970 онд японы пүүс, компаниуд 3.0 тэрбум ам.долларын гадаадын лиценз,патентыг худалдан авсан байна. Дал, наяад онд хүчээ авсан хөгжлийн хурд ерээд ондхурдаа бууруулаагүйгээр үл барам одоо Япон улс их наймын хамгийн гол улсын нэг хэвээр байна. Япон эх орноо ийнхүү хөгжүүлж чадсан “Нихон жин” буюу “Япон хүн” гэж хэн бэ? Миний бодлоор япон хүн дор дурдсан онцлог сэтгэлгээтэй, шинж чанартай, ер бусын өвөрмэц, агуу хүмүүс тул эх орноо өндөр хөгжилд хүргэсэнюм болов уу хэмээн үзэж байна. 

Нэгд, Япон хүн самурайн бусидогийн ёсоор үнэнч сэтгэлтэй, ёс зарчимтай хүмүүс.Энэ нь япон хүн эх орон,эзэн хаан,гэр бүл,хот тосгон,ажилладаг компанийхаа өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлдэг зарчимтай гэсэн үг.Японд хүн байтугай,нохой нь хүртэл үнэнч байдаг ажээ.Нэгэн ганц бие япон ажилчин өглөө ажилдаа явахдаа нохойгоо дагуулж галт тэрэгний буудал дээр ирээд нохойгоо орхин ажил тараад буцахдаагалт тэрэгний буудлаас нохойгоо авдаг байжээ.Нэгэн удаа тэрхүү япон ажилчингэнэт нас барж дахин галт тэрэгний буудал дээр буцан ирээгүй байна.Гэтэл тэр нохой эзнээ удтал хүлээж байсанд хүмүүс өрөвдөн нохойг хооллож ингэсээр тэр нохой эзнээ бүтэн 15 жил хүлээгээд хөгширч үхсэн гэдэг.Хэрэв япон хүний өөрийнх нь ажилладаг компани,өөрийнх нь амьдардаг байшинд нэгэн зэрэг гал гарвал хамгийн түрүүнд компанийхаа байранд гарсан галыг унтраахаа гүйдэг гэсэн.

Хоёрд, Япон хүн нэр төрөө хамгаас чухалд үздэг.Үхэх бол юу ч биш.Эзнээ дайснаас аварч чадаагүй бие хамгаалагч нь байсан 40 самурай дундад зууны үед үүргээ биелүүлж чадаагүй тул нэр төрөө хугаллаа хэмээн үзээд 40 самурай нэгэн зэрэг харакири хийгээд үхэж байсан гэдэг.Шалгалтанд унасан япон оюутан,компани нь дампуурсан япон хүн амиа егүүтгэх нь энүүхэнд.Япончууд нэр төрөө алдсанаас үхсэн нь дээр гэж үздэг. 

Гуравт, Япон хүн сониуч, шинийг байнга эрэлхийлдэг, бүтээлч хүмүүс.Видеомагнитофон,видеокамер,жижиг компьютер,касио хөгжим,робот гэх мэт өч төчнөөн шинэ бүтээгдэхүүнийг тэд анх сэдэж хийсэн.

Дөрөвт, Япон хүн ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг арлын хүний онцлог сэтгэлгээтэй.Япон улс эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн. Англичуудыг эх газраас тусгаарлагдсан Ла Маншийн хоолойноос дөрөв дахин их зайгаар япончууд азийн эх газраас тусгаарлагдсан байдаг. Газар хөдлөл,далайн хүчит шуурга болдог, байгалийн ашигт малтмал байхгүй, тариа тарих газар ховор ийм нөхцөлд бид л өөрсдөө бүхнийг хийж чадахгүй бол эх газраас хэн ч ирж бидэнд туслахгүй гэсэн амьдралын үнэнийг яс махаараа ойлгосон хүмүүс тул амьдралын гачигдлаас өөрсдийн ухаанаар гарч чадсан

Тавд, Япончууд “Манай улс юугаар баян бэ?Хүнээр баян байна.Иймд хүнээ хөгжүүлье” гэсэн зөв бодлого барьж аль эрт Мэйзийн үеэс эхлэн өндөр мэргэжилтэй,ур чадвартай боловсон хүчнээ бэлтгэчихсэн.

Зургаад, Япончууд хамт олонч хүмүүс. Хувиар тоглолт хийдэггүй, багаар тоглодог хүмүүс.Хүнтэй танилцахдаа мэргэжил,нэр ус,аль нутгийнх гэхээсээ ямар пүүс,компанид харьялагддаг хүн бэ? гэдгийг сонирхдог.Хэзээ ч өөрийгөө хамт олны дээр тавьж товойлгодоггүй.

Долоод, Япончууд зориг тэвчээртэй, буцаж няцдаггүй. Ганц, хоёр бэрхшээлээс болж зорилгоосоо ухардаггүй,замын дундаас буцдаггүй, эцсээ хүртэл тэмцдэг. Аливаа ажлын эцсийн үр дүнг үздэг. Ялагдахыг тэвчдэггүй хүмүүс. Чанаргүй  муу  бүтээгдэхүүнийг хэзээ ч  хийдэггүй хүмүүс.

Наймд,  Хошин шогийн мэдрэмжтэй, хөгжилтэй хүмүүс. Уйтгартай хүмүүс биш.

Есд,Япон хүн гоо зүйн болон ажил хэргийн өндөр мэдрэмжтэй.Тэд өөртөө таалагдсан юмыг эхлээд ихэд сонирхож, дараа нь зургийг нь фото аппарат,видеогоор авч тэр зүйлийг илүү давамгай байдлаар хийж бүтээж өөрийн болгодог бүтээлч, овсгоотой хүмүүс.

Аравд,  Япон хүн өндөр сахилга бат,зохион байгуулалттай.Эх орондоо хамт олноороо аялалд явахдаа хүртэл тугаа бариад жагсаад явж байдаг.Ганц нэгээрээ явдаггүй,бөөнөөрөө хамт олноороо явдаг. Нийтийг хамарсан гамшиг,газар хөдлөл,цунами болж, их хохирол үзсэн ч хулгай дээрэм,замбараагүй байдал гаргадаггүй, өндөр зохион байгуулалт,сахилга баттайгаар бэрхшээлийг даван туулдаг.

Арван нэг, Япон хүн бусдыг хүндэлж чаддаг. Бусад хүмүүст онцгой хүндлэл үзүүлж мэндчилэхдээ 75 удаа бөхийж хүндэтгэл үзүүлдэг. Дотны хүндээ 90 удаа бөхийдөг.Бурууг хэзээ ч бусад руу чихдэггүй.Аливаа алдаа, асуудал гарахад “Би буруутай” гэдэг. Гадагшаа биш,дотогшоо өөрийгөө шинждэг.Өөрийнхөөө дутагдлыг илрүүлэн өөрийгөө үргэлж боловсруулж байдаг тул өөрийнх нь ур чадвар үлэмж ихдээшилж байдаг.

Арван хоёр, Бусдын хүчийг өөрийн талд зөвөөр ашиглах чадвартай.Айкидо бол бусдын хүчин дээр тулгуурлаж өрсөлдөгчөө ялдаг гар тулааны урлаг.Үүн шиг Япон улс Англи,АНУ,Германий өндөр хөгжил,өндөр технологийг богино хугацаанд эзэмшин өөртөө шат болгон ашигласан.

Арван гурав,  Япон хүн орон зайг дээд зэргээр ашигладаг мэдрэмжтэй.Газар нутаг нь орон зай бага тул япон хүн хэмнэлттэй,авсаархан зүйл бүтээдэг.Илүү зүйл хийдэггүй.

Арван дөрөв, Япон хүн орчин үеийн менежментийн шинжлэх ухааныг японы нөхцөлд тохируулан хөгжүүлж чадсан. Японы пүүс,компаниудад 5 “С”-ийн зарчмыг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон аж.Энэ нь: 1.Сеири-Зохион байгуулалттай байх.2.Сеитон-Нягт нямбай ,хичээнгүй байх.3.Сеисо-Цэвэр цэмцгэр ариун цэвэрч байх.4.Сеикоцү- Дадажхэвшүүлсэн байх.5.Сицуке-Сахилга бат,хариуцлагатай байх. Японы үйлчилгээний пүүс,компаниудад орчин үед 4 “S” –ийн зарчмыг нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүнд хүрчээ.Энэ нь: 1.Smile - Инээмсэглэл 2.Sinceity - Чин сэтгэлээсээ хүнд хандах 3. Sanitary – Ариун цэвэрч байдал 4. Safety – Аюулгүй ,баталгаатайбайдал . 

Японы хаана ч явсан, ямар ч үйлчилгээ,худалдааны газраар орсон ч энэхүү зарчим өдөр тутмын амьдралд нь гүнзгий нэвтэрчээ.Нэг ч хүнийг гомдоохгүй, хүлээлгэхгүй,цагийг алдуулахгүй,тав тухыг алдуулахгүй гэсэн зарчмыг өнөөгийн японд хэвшүүлж чаджээ. 

Арван тав. Япон хүн Эзэн хаан,Бурханы шашин, Шинто ёс, уламжлалт соёлоо үеийн үед дээдлэн хүндэлдэг. Иймийн учир япон хүний ёс зүй өндөр түвшинд байдаг. Японд гэмтхэрэг бараг гардаггүй. Япон улс нь колоничлол болон коммунизмд огт өртөөгүй тул уламжлалт ёс заншил, соёл нь орчин үеийн техник технологийн дэвшилтэй  уялдаж хөгжжээ. 

Дээр дурдсан япон хүний олон сайн шинж чанар, японы төр засгийн зөв бодлого японы нийгмийг өнөөгийн хөгжлийн өндөр түвшинд аваачжээ.

Япон улс нь зуун дөч гаруй жилийн тэртээгээс эхлэн ардчилал, зах зээл хөгжсөн азийн анхны эрх чөлөөт орны нэг юм. Япон бол эртний уламжлалт ёс, орчин үеийн хөгжил хоёрыг хослуулсан гайхамшигтай орон юм. Япон бол Үндсэн хуульт эзэн хаант парламентийн засаглалтай орон.Япон улс Үндсэн хуулиндаа “Эзэн хаан бол төр ба ард түмний эв нэгдлийн бэлэгдэл” хэмээн тунхагласан.Японы ард түмэн эзэн хаандаа мөнхөд үнэнч байдаг. Эзэн хаанаасаа урвасан нэг ч япон хүн байдаггүй. Нэг гайхалтай жишээ дурдвал, өнгөрсөн зууны дөчөөд онд Филиппин улсад цэргийн алба хааж байсан нэгэн япон цэрэг америк цэргүүдтэй байлдаж байгаад дайн дууссаныг ч мэдэлгүй далаад он хүртэл филиппины ширэнгэн ойд нуугдаж,буу зэвсгээ хаялгүй,байлдааны бэлэн байдалд байсааряпон улсынхаа төлөө, эзэн хааныхаа төлөө цэргийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж, эзэн хаандаа үнэнч үлдсэн байдаг.Японы эзэн хаан бол япон үндэстний бахархал, ард түмний эв нэгдлийн бэлэгдэл ажээ. Японы эзэн хаан ард түмнээ өөрийн хүүхдүүд мэт үздэг ажээ. Японы Парламент нь хоёр танхимтай: Зөвлөхүүдийн танхим нь 242 депутаттай, 6 жилээр сонгогддог, Төлөөлөгчдийн танхим нь 480 депутаттай, 4 жилээр сонгогддог.

Эдүгээ Япон улс  377 944хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Японд нэг саяас дээш хүнтэй 12 хот байдаг. Нийт 47 мужтай. Зам тээвэр ,дэд бүтэц дээд зэргээр өндөр хөгжсөн. Асфальтан замын урт нь 1.2 сая км. Төмөр замын 10 компани ажилладаг. Төмөр замын урт нь 23474 км, үүнээс цахилгаанжсан нь 16700 км. ”Шинкансэн” хэмээх анх 1960-аад онд ашиглалтад орсон суман галт тэрэг нэг цагт 300 км хурдалдаг. Ийм хурдан галт тэрэг эдүгээ Японд 250 байна. Японд173 нисэх онгоцны буудалтай. Япон экспортын бүтээгдэхүүнийхээ 20.4 хувийг АНУ-д, 15.3 хувийг Хятадад, 7.6 хувийг Өмнөд Солонгост, 6.3 хувийг Тайваньд, 5.4 хувийг Хонконгод гаргадаг.Япон улсад 65.5 сая хүн хөдөлмөрлөж байна. Японы эдийн засагт эдүгээ Toyota, Nintendo, Canon, Honda, Sony, Nippon steel, Tepco, Mitsubishi...зэрэг томоохон компаниуд гол үүрэг гүйцэтгэж байна.

Япон улс эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд гуравдугаарт, экспортоор дэлхийд дөрөвдүгээрт орж байна. Япон нэг жилд 10.0 сая автомашин үйлдвэрлэж байна. Японд өнөөдөр цахилгаан автомашин үйлдвэрлэж, хиймэл дагуул хөөргөж байна.Өнөөдөр япон улсын шинэ технологоор үйлдвэрлэсэн элдэв роботууд, өнгөт LCD, гар утас,хөргөгч,видео тоглуулагч,стерео хөгжим, дижитал видео, бяцхан транзистор, будаа чанагч,хоол халаагч,халаалттай аяганы шүүгээ,халдаг хивсэнцэр,угаагууртай суултуур,тооны машин,дуу хураагч, хөгжмийн зэмсэг, норсноо мэдээлдэг хүүхдийн живх,компьютер,камер,принтер... гээд авсаархан, үзэмжтэй, чанартай, дизайн сайтай электрон бүтээгдэхүүнүүдийг дэлхий нийт мэддэг. Эдгээрийг үйлдвэрлэдэг ”Sony, NEC, Sharp, Canon, Sanyo, Hitachi, Casio, Matsushita, Olympus, Minolta, Ricon, Seiko” зэрэг  компаний нэрийг дэлхий нийт андахгүй. Эдүгээ Японы шинжлэх ухааны салбарт нэгжилд 130 тэрбум ам.долларыг зарцуулж,  700 000 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.  Японд Нобелийн шагналт 13 эрдэмтэн фикик, хими, анагаах ухааны салбарт амжилттай ажиллаж байна. Японд эдүгээ технологи, био анагаах ухаан, робот техник үсрэнгүй хөгжиж байна.

Эдүгээ Япон улс 127.0 сая хүн амтай /үүнээс 62 сая нь эрэгтэй,65 сая нь эмэгтэй/.Нэг квадрат км газарт 334 хүн ногдож байна.  Япон хүн эдүгээ дэлхийд хамгийн урт насалдаг бөгөөд япон хүний дундаж наслалт 85 хүрээд байна.

Япон бол эртний бичгийн агуу их өв соёлтой ард түмэн. Манай эриний 712 онд японы анхны ном болох япон домгуудыг багтаасан “Козики – Эртний явдлын тэмдэглэл”, “Нихон сёки, Нихонши – Түүхэн тэмдэглэл” бичигдэж байсан бол 759 онд 4500 ардын шүлэг багтсан анхны яруу найраг“Манъёсю”, 751 онд “Кайфусю” бичигдэж байлаа. Японы зохиолч Абэ Кобо, Акутагава Рюноскэ, Оэ Кэнзобуро, Мураками Харуко, Мацуо Басё, Кобаяси Исса нарын бүтээл их алдартай. Япон улс мянга мянган жилийн турш Бурхны шажин, уламжлалт соёлоо нандигнан хадгалж үлдсэн тул Бурхны Алтан сүмээс эхлээд олон гайхалтайурлаг соёлын бүтээл, байгууламж эдүгээ цагийн уртад ажралгүй сүндэрлэн оршсоор байна.

Аливаа улсын хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь тодорхойлдог. Эдүгээ Наран улс нэг жилд  4.0 триллионам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж,нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүн нь 32 859 ам долларт хүрээд байна. Япон улс эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 4 дүгээр байрт явж байна. Япон улс Мэйжийн Үндсэн хуулиа 1890 онд баталсан, 1947 онд хоёр дахь шинэ Үндсэн хуулиа баталсан азийн хамгийн ардчилалтай, эрх чөлөөтэй,хүний эрхийг дээдэлдэг орон юм.

Япон улсын газар нутаг 377.9 мянган квадрат км бөгөөд 14125 арлаас тогтдог. Хонсю, Хоккайдо, Кюсю, Сикоку арал нь газар нутгийнх нь 95 хувийг эзэлдэг. 

Хамгийн том хот нь нийслэл Токио хот бөгөөд хүн ам нь нийтдээ 30 сая хүрээд байна. Япон улс экспортоор дэлхийд 4 дүгээр байрт явж байна. Япон улсын хүн амын амьдралын түвшин баян чинээлэг өндөртүвшинд байдаг. Японы Эзэн хаан Нарухито 2019 оноос хойш, Ерөнхий сайд Сигэру Исиба 2024 оноос хойш ажиллаж байна. Япон улс нь Их долоогийн гишүүн орон юм. 

Төгсгөлд нь далайн арлын өрнө, дорны энэхүү хоёр хүчирхэг үндэстнийг дүгнэж хэлэхэд эдгээр орны төр засаг, хүн ард нь “бид өөрсдөө аж үйлдвэрийн хүчирхэг орон болохгүй бол далайн цаанаас эх газраас хэн ч ирж бидэнд туслахгүй” гэдгийг сайтар ойлгож, улс орныхоо аж үйлдвэрийг хөгжүүлж, хамгийн түрүүнд далайн хөлөг онгоц, танкеруудыг үйлдвэрлэж бүхий л түүхий эдээ гадаадаас далайгаар тээвэрлэн эх орондоо авчирч аж үйлдвэрийн бүтээгдэхүүн олноор нь үйлдвэрлэж гадаад руу экспорт хийж дэлхийн өндөр хөгжилтэй хүчирхэг үндэстэн болжээ. Харин  эх газрын бэлэнчлэх сэтгэлгээтэй монголчууд бид өөрсдөө юү ч үйлдвэрлэж чадахгүй, хадаас, зүү, тариураас  эхлээд шатахуун, машин хүртэл бүх бүтээгдэхүүнээ гадаадаас худалдан авсаар  сүүлийн таван зууныг элээжээ. Таван зууны тэртээ монголчууд бид малынхаа ноос, арьс, ширийг гадаадад худалдаж амь зуудаг байсан бол эдүгээ хорин нэгдүгээр зуунд байгалийн баялгаа гадаадад худалдаж амь зууж байгаа нь  таван зууны турш Монголд ямар ч том өөрчлөлт, үсрэнгүй хөгжил гараагүйн шинж юм биш үү. Орчин үеийн монголчууд бид америк пицца идчихээд, япон автомашин уначихаад,солонгос гар утас барьчихаад өөрсдийгөө өндөр хөгжилд хүрчихлээ гэх нь дэндүү өрөөсгөл ойлголт юм биш үү.

                                                                                                        Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов 2 цаг 32 мин Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёсны мэдэгдэл хийв 2 цаг 34 мин Нөөцийн махны худалдаа эхэлж, явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна 2 цаг 40 мин Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа 2 цаг 42 мин Менингококкт халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө 2 цаг 44 мин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан иргэдийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна 3 цаг 9 мин Швейцар, Узбекистан хоёр улс Гульнара Каримовагаас хураагдсан 182 сая ам.долларыг буцаан шилжүүлэхээр тохиролцов 3 цаг 9 мин Хугацаатай картын ашиглалт 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоно 3 цаг 11 мин Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа 3 цаг 12 мин Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт 3 цаг 14 мин Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа 5 цаг 23 мин Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой 7 цаг 0 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж байна 7 цаг 33 мин Цагдаагийн байгууллага БГД-ийн 22-р хороонд гарсан хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийлээ 7 цаг 38 мин Мизүхара Иппэй: Бейсболын одын итгэлийг алдсан орчуулагчийн хэрэг 7 цаг 40 мин Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ 7 цаг 43 мин Онцгой байдлын байгууллага нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөлтэй хамтран ажиллана 7 цаг 45 мин Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав 7 цаг 46 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 7 цаг 49 мин Д.Трамп ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргав 7 цаг 52 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ...
Top