x

Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой

"Ардчилсан намын эв нэгдэл Монголын төрийг барьж, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нээж өгнө"

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцаа.

-Таны хувьд чамгүй хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан жинхэллээ. Ажлаа авснаас хойш намынхаа гол, гол ямар ажлууд дээр төвлөрч байв?

-Ардчилсан намын хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд амаргүй он цагийг тууллаа. Өмнөх хоёр ч удаагийн парламентад цөөхөн суудал авсныг ард түмэн мэдэж байгаа. Тухайн үед АН хоёр тамгатай болж, нэр дэвшигчид нь тодорхойгүй, хоёр, гурван хүн гарч ирсэн зэрэг ойлгомжгүй асуудлууд нь манай намыг маш их сульдуулсан. Энэ бүх ээдрээтэй асуудлыг цэгцлэх ажил надад үүрэг болон оногдож байна. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуульд бид нэг даргатай, нэг тамгатай, нэгдмэл байр суурьтай болж оролцлоо. Ингэснээр АН маань УИХ-д 42 суудал авч чадлаа. Цаашлаад Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчин боллоо.

-2024 оны парламентын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ойрын хоёр, гурван сонгуульд гаргаагүй амжилт үзүүлж, УИХ-д олон суудал авсан. Та бүхнийг сөрөг хүчний байр сууриа хадгалаад яваасай гэсэн нийгмийн хүлээлт байсан болов уу. Гэвч засагт хамтарсан нь нийгэмд хоёр талтай ойлголт төрүүлсэн. Мэдээж улс орны хөгжлийн хурдасгуур болсон том төслүүдийг явуулахын тулд засагт хамтрах ёстой гэж зөвтгөдөг. Харин нөгөө талд сөрөг хүчин байж эрх баригч намтай хамтарлаа гэж буруутгах хэсэг ч бий. Таны хувьд АН засагт хамтарсан асуудлыг яаж харж байна вэ?

-Ардчилсан нам Засгийн газартай хамтрах шийдвэрийг Үндэсний бодлогын хорооноос гаргасан. Ардчилсан намын төлөөллийн хамгийн том байгууллага зөвшөөрсөн энэ үйлдлийг бид эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэх шаардлагагүй. Энэ цаг үед Монгол Улсын Засгийн газарт Ардчилсан нам ороод ажиллаж байгаа нь наанадаж өнөөдөр бидний амьдралд тулгамдсан асуудлууд болох утаа, түгжрэл, ядуурал, халамжийн бодлогоос салах хамгийн том гарц юм. Цаашлаад улс төрийн хүчнүүд нэгдэж томоохон мега төслүүдийг явуулах, эдийн засгаа тэлэхэд том түлхэц болно гэж харж байгаа.

Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлуудын цаана гарах шийдэл нь эдийн засгийн тэлэлт юм. Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй болох, сонгуулийн холимог системийг дэмжсэн. Эндээс бид бас нэг давуу талыг олж харж байгаа. Намын жагсаалтаар парламентад орж ирсэн гишүүд улс эх орны эрх ашгийн төлөө дуугардаг юм байна гэдгийг хэдүүлээ харж байна. Тухайлбал, тэд төсөв хэлэлцэж байх үед жижиг тойргийн амбицын төлөө биш, Монгол Улсын эрх ашгийг том зургаар нь харж, асуудалд хандаж чадаж байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шийдэл нь зөв байжээ гэдэг нь энэ парламентаас харагдаж байна. Ирэх жилүүдэд улс орны эрх ашгийн төлөөх төсөв батлагдаж, бүтээн байгуулалтууд хийгдэж, мега төслүүд нь явж байж өнөөдөр манай улс эдийн засгийн хараат байдлаасаа гарах юм. Том төслүүдийн үр дүнд ДНБ-ий хэмжээ нэмэгдсэнээр энэ гарц улам нэмэгдэх боломжтой.

Бид улс орны эрх ашгийг хангах эрэмбэ дарааллыг бодитоор тооцож байгаад хамтарсан засагт орсон. Манай нам найман жил сөрөг хүчин хийгээд төрийн албаны болон боловсон хүчний дутагдалд орсон байна. Монгол Улсын тулах багана болсон хоёр том намын нэг болох АН-ын боловсон хүчин чадавхжихгүй бол эргээд улс оронд бие биенийгээ шүүмжлэх, сөрөх асуудал дээр мэдлэгийн дутагдалд орох магадлалтай. Тийм ч учраас бид тэр шийдлийг хийсэн. Өнөөдөр гадаад дотоодод сургууль төгссөн олон залуучууд төрийн албанд ажилд орж, том мега төслүүдийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, өөрсдийгөө сорих боломжийг нээгээд явж байна.

-Оны өмнө орон нутгийн сонгууль болсон. Танай нам нийслэлд ялагдал хүлээсэн шүү дээ. Та энэ удаагийн орон нутгийн сонгуульд хангалтгүй оролцсон шалтгаан нь юу байв?

-Ажлаа аваад хоёр сарын дараа орон нутгийн сонгууль руу орлоо л доо. Орон нутгийн сонгууль дээр сайн, муу хоёр талтай. АН анх гарч байх үедээ хот суурин газрын иргэдийн дэмжлэгийг авдаг нам байсан. Саяны орон нутгийн болон УИХ-ын сонгуулиар АН орон нутгийн иргэдийн саналыг түлхүү авлаа. Харин МАН эсрэгээрээ хот суурин газрын санал авдаг дүр зураг ажиглагдаж байна. Бид судалгаанууд нэлээд чамбай харлаа. Ний нуугүй хэлэхэд, МАН-ын хот суурин газарт авч байгаа санал буурч байгаа юм байна. Тэгвэл манай намын санал өсөлттэй байгаа. Гэхдээ энэ хоёрын зөрүү ялгааг гаргаж чадахгүй байна. Хамгийн гол асуудал нь энэ хоёр намыг дэмжихгүй хүмүүсийн тоо хот суурин газарт, ялангуяа Улаанбаатар хотод нэмэгдэж байгаа юм.

Бидний хувьд намынхаа суурь судалгаануудыг, дээрээс нь тогтолцооны болон цаашид дэлхийн улс орнуудын сонгуулийн системүүд дээр маш их анализ хийх шаардлагатай. Системээ сайн судлах хэрэгтэй байна. Ингэж бид сонгуульдаа бэлтгэлтэй орохгүй бол аясаар нь явдаг байж болохгүй. Сая АН даргатай болонгуутаа сонгуульд орлоо шүү дээ. Үнэхээр бидэнд цаг хугацаа байсангүй. Харин ирэх дөрвөн жилд энэ системийнхээ зөв боломжуудийг судалж байж дараагийн сонгууль руугаа бэлтгэлтэй орох ёстой. Сайн талууд бас байна. Манай улс нийт 330 сумтайгаас 154-т нь АН ялалт байгуулсан. Энэ нь хөдөө орон нутагт АН аль ч аймагт, аль ч суманд бэхэжсэн улс төрийн хүчин болсон байгааг харуулж байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 жилийн хугацаанд АН ялж үзээгүй сумд байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тэдгээр сумдад АН ялалт байгуулж чадлаа. Удирдах түвшинд аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд оролцсон нам боллоо. Энэ бол маш том давуу тал. Аймгийн ИТХ-ын сонгуульд бид нийт хурлын төлөөлөгчийн тоогоороо ахисан дүн мэдээ гарсан. Өмнөх сонгуулиудаас аймгийн ИТХ-д нэг саналаар ялагдсан хоёр ч аймаг байлаа шүү дээ. Бид дараа дараагийн сонгуулиудад маш хариуцлагатай орох ёстой. Нэг, хоёр гэлтгүй саналыг авах, итгэл үнэмшил, манлайлал, сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулбал ялж чадна гэсэн дүгнэлтэд хүрч байна л даа.

Нийслэлд үзүүлсэн сонгуулийн үр дүнгийн хувьд эрх баригчид сонгуулийн хуульд бүдүүлэг өөрчлөлтүүдийг оруулсан нь нөлөөллөө. Орон нутгийн сонгуулийн ирц хангалтгүй байсныг бүгд харсан. Шалтгаан нь тав дахь өдөр сонгуулиа зарласантай холбоотой. Араас нь амралтын өдрүүд ч залгасан. Залуучууд гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд гарцгаадаг өдрүүд шүү дээ. Хоёрдугаарт, санал хураалтыг 20:00 цагт зогсоосон. Үүний улмаас ээлжинд гардаг, хувийн хэвшилд ажиллаж байсан сонгогчид саналаа өгч чадаагүй. Зориуд тэднийг санал өгөх боломжийг нь ингэж хаасан. Ер нь хамтарсан Засгийн газрын үед зайлшгүй Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эдгээр асуудлуудыг засах ёстой юм гэж үзэж байгаа. Бид ардчиллаа хамгаалах, сонгогчийн санал өгөх эрхийг хамгаалах асуудлыг оруулах нь зөв. Дэлхийн ихэнх улс орнуудад ажлын өдрийг тааруулж сонгуулиа зохион байгуулдаг. Энэ жишгийг бид нутагшуулах хэрэгтэй. Дан ганц АН гэлтгүй бусад намууд хүртэл хамтарсан Засгийн газарт ажиллаж байх хугацаандаа тодорхой хэмжээний улс төрийн шийдэл гаргаж, хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

-Та Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байна. АН-ын зүгээс өргөн барьсан хуулийн төсөл, хэлэлцэж байгаа асуудлуудаа болон УИХ-ын 42 суудлынхаа үр ашиг, үр дүнг хамгаалахын тулд Их хуралд хэрхэн яаж ажиллах вэ. Гишүүдийнхээ оролцоо, Их хуралд ажиллах чадамж, идэвх зэргийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?

-АН Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа зөвшилцөх ёстой. Мэдээж бусад намуудтайгаа ойлголцож байж хамтарсан засгийн үед өөрчлөлт оруулах нь зөв. Бусад намуудтай хэлцлийн ширээнд сууж байж хийе. Ингэж байж бид Монголынхоо ардчиллыг аварна. Тэгэхгүйгээр эрх баригчид зөвхөн өөрсдөдөө зориулсан хууль батлаад тэр тоглоомын дүрмээр нь сонгууль хийгээд байж болохгүй. Ингээд байвал зөвхөн эрх баригч нарт зориулагдсан сонгууль болоод байна шүү дээ. Монголын ард түмэн үнэхээр шүүмжлэлтэй байгаа бол түүнээсээ салдаг, эрх барьж байгаа бодлогоос нь татгалздаг, дараагийн бодлогыг дэмждэг орон зайг бид нээж өгөх ёстой. Парламентын засаглалын амин сүнс нь намуудын зөвшилцөл. Үндсэн хуулийн өөрчлөтийг хийхдээ ч бид зөвшилцөж байж хийсэн шүү дээ. Тэрэнтэй л адилхан.

-АН-аас УИХ-д сонгогдсон 42 гишүүний ойлголцол, итгэлцэл нэгдмэл байгаа юу. Нэгдмэл байлгахын тулд яаж ажиллаж байгаа вэ?

-Намын үйл ажиллагааг нэгдмэл байлгах нь АН-ын үүрэг. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Манай бүлгийн хамгийн чухал асуудал бол бүлгийнхээ гишүүдийг эв нэгдэлтэй, нэгдсэн бодлого шийдвэртэй байлгах зэрэг асуудал бидний үндсэн үүргүүдийн нэг. Саяхан бүлгийнхээ дүрмийг өөрчилсөн. Тэрхүү дүрэмд эв нэгдлийн асуудал маш тодорхой тусгагдсан байгаа. Учир нь олонхоороо шийдвэр гаргаад, олонхын гаргасан шийдвэрийг цөөнх нь буюу бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтайгаа илэрхийлэх дүрмээ зохиочихсон учраас эв нэгдэлтэй байна. Нийгэмд АН-ыг дотроо зөрчилтэй, хагаралтай гэсэн ойлголтыг нэлээд суулгасан байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр АН эв нэгдэлтэй үедээ хүчтэй байдаг.

Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг АН авчирсан. Ямар үед АН-ыг хүчгүй байлгадаг вэ гэхээр дотооддоо хагаралтай, бутралтай байдлыг л харуулахыг хүсч байгаа. Энэ бол эрх баригчдын хийдэг хамгийн том мэх. АН-ыг дэгээдэж унагадаг. Яагаад гэвэл намынх нь гишүүдийг худалдаж авдаг, нам руу нь дайрдаг, дайруулдаг. Мэдээж эрх мэдлийн тодорхой хуваарилалт дотор нь яс хаядаг. Тэд нь хоорондоо муудалцдаг, хагаралтай юм шиг харагдуулдаг. Хар пиараар АН-ыг байнга хэрэлддэг нам болгож харуулах гэсэн тэр их оролдлогууд байдаг байсан.

Одоо АН бол эв нэгдлийн институт гэсэн уриатайгаар ажиллаж байна. Бидний гол зорилго бол эв нэгдэл. Энэ эв нэгдэл бидэнд Монгол төрийг барьж, өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүүлэх боломжийг нээж өгнө. 2025 он бол АН-ын хувьд хамгийн чухал он жил байна. Улс төрийн намын тухай хуультай холбогдуулаад бид дүрмийн өөрчлөлт биш, дүрмийн шинэчлэлт хийхээр шийдсэн. Сая АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж хэд хэдэн том асуудлыг ярилаа. Нэгдүгээрт, бид дүрмийн өөрчлөлт биш, шинэчлэлт хийе. Хоёрдугаарт, намын хөтөлбөр гэдэг ойлголт Монголын улс төрд шинээр гарч ирж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид ардчилсан нам бусад намуудаас юугаараа ялгаатай юм, тэрийгээ тодорхой болгоно. Бид өнөөдөр баруун төвийн үзэл баримтлалтай нам гээд байдаг. Энэ асуудлуудаа маш тодорхой, дэлгэрэнгүй болгоно гэсэн үг.

Хувь улстөрч АН-ыг сонгож байгаа бол бидний хөтөлбөр дэх үзэл санаатай нэг байх ёстой. Ингэж байж тэр хүн АН-ын гишүүн болж цаашлаад намын манлайлагч лидер болох учиртай юм. Тэгэхгүй бол өнөөдөр намууд баримжаагаа алдчихсан. Үзэл бодол нь тодорхойгүй болсон. Юу ч хамаагүй барьж аваад олон нийтийн сэтгэл санаанд нөлөөлдөг боллоо. Намууд нь үзэл баримталын нэгдсэн зохицуулалтгүй болохоор хэт өөр үзэл санаатай хүмүүс нэгдмэл болжээ. Тэд улс орныг удирдахад өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гээд саад болно. Манай намд бас ийм зүйл ажиглагдаад байгаа. Тэгэхээр дүрмийн шинэчлэл намын хөтөлбөр хоёроо орон даяар намын гишүүддээ танилцуулж, наадмын өмнө багтаж батлах зорилготой ажиллаж байна. Бид судалгаан дээрээ суурилсан, зарчим дээрээ нэгдсэн ийм л нам болох ёстой.

-Энэ удаагийн сонгуулиар хангайн бүсээс танай намаас сонгогдсон Д.Цогтбаатар гишүүний асуудал хурцаар хөндөгдөж байна. Эргүүлэн татах, татахгүй тухай яригдаад эхэлсэн. Энэ асуудал дээр АН ямар байр суурьтай байна вэ?

-Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Үүнтэй бид маргалдах субьект биш болчихоод байна. Энэ асуудал дээр УИХ хариулт өгөх ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой анх удаа гарч байгаа кейс. Тэгэхээр үүн дээр УИХ-ын тамгын газрын хуульчид хариулт өгөх ёстой. Яагаад гэвэл Улсын дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Үүнтэй заргалдах зүйл байхгүй учраас хэцүү. Дээрээс нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн халдашгүй байдлын асуудал байна. Тун ярвигтай кейс л дээ. Тухайн үед Хөгжлийн банкны мэргэжилтэн байсан хүн давж заалдах шатны шүүх дээр хэрэгсэхгүй болсон, сая УИХ-ын гишүүн болсных нь дараа Дээд шүүхийн шийдвэр гарангуутаа торгуулийн ял өгөөд, төрийн албанд нэг, хоёр жил ажиллах эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн юм билээ. Үүнд улс төрийн учир шалтгаан байна уу даа гэж харагдаж байгаа.

Ер нь хамтарсан засгийн үед АН-аас Хууль зүйн сайд ажиллаж байгаа. Энэ цаг хугацаанд шүүхийн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна. Болохгүй байгаа олон асуудал бий. Жишээлбэл, манай намын дарга байсан З.Энхболд гэдэг хүнийг хэдэн жил шалгаж байгаад саяхан цагаатгасан. Түүнтэй холбоотой хэрэг үүсгэж, шалгаж суусан хүмүүс шүүхийн процедурыг улс төрийн зорилгоор өөрсдөдөө ашигтайгаар авч явсан тод жишээ юм. Үүнтэй адилхан маш олон хэргүүд бий. Түүгээрээ эргээд АН руу дайрдаг хэрэгсэл болчихсон байна. Тэгэхээр шүүх нь тодорхой байх ёстой. Шүүхийн процесс сунжирч хувь хүн болон улс төрийн хүчний нэр хүндэд халдах асуудлыг зогсоох цаг нь ирсэн. Тухайн иргэний гэмтэй, гэмгүй гэдгийг нь хурдан шийдээд явдаг хууль хэрэгтэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов 2 цаг 53 мин Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёсны мэдэгдэл хийв 2 цаг 55 мин Нөөцийн махны худалдаа эхэлж, явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна 3 цаг 2 мин Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа 3 цаг 3 мин Менингококкт халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө 3 цаг 6 мин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан иргэдийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна 3 цаг 30 мин Швейцар, Узбекистан хоёр улс Гульнара Каримовагаас хураагдсан 182 сая ам.долларыг буцаан шилжүүлэхээр тохиролцов 3 цаг 31 мин Хугацаатай картын ашиглалт 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоно 3 цаг 32 мин Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа 3 цаг 33 мин Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт 3 цаг 36 мин Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа 5 цаг 45 мин Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой 7 цаг 21 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж байна 7 цаг 54 мин Цагдаагийн байгууллага БГД-ийн 22-р хороонд гарсан хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийлээ 8 цаг 0 мин Мизүхара Иппэй: Бейсболын одын итгэлийг алдсан орчуулагчийн хэрэг 8 цаг 2 мин Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ 8 цаг 4 мин Онцгой байдлын байгууллага нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөлтэй хамтран ажиллана 8 цаг 6 мин Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав 8 цаг 8 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 8 цаг 11 мин Д.Трамп ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргав 8 цаг 14 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ...
Top