x

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов

Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болж, хоёр улсын салбарын төлөөлөл оролцлоо.

Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев нар ахлан удирдаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн байна.

Талууд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас Узбекистаны зах зээлд арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох ажлыг өргөжүүлэхээр тохиролцож, энэ онд Улаанбаатар хотноо “Узбекистан улсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болов.

Зам, тээврийн салбарт Монгол, Узбекистаныг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр ярилцаж, Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг 2024 оны хоёрдугаар хагаст эхлүүлэхээр тохиролцов.

Эрчим хүч, уул уурхай, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэж, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж, жимс, жимсгэнийн модны суулгацыг Монголд нутагшуулах, говийн бүсэд цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуй байгуулах, шинэ хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх болон “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжийг судлахаар тохиролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа 13 цаг 47 мин Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно 13 цаг 54 мин Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна 13 цаг 57 мин Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг сургаж байна 14 цаг 1 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуулав 14 цаг 7 мин Монгол Улсын экспорт энэ оны эхний сард 23.1 хувиар буурав 14 цаг 17 мин “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо 14 цаг 23 мин Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов 14 цаг 24 мин БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ 14 цаг 27 мин SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү? 17 цаг 33 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлага бүртгэгджээ 18 цаг 46 мин Автобусны арын төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 18 цаг 58 мин “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо 19 цаг 2 мин "The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа 19 цаг 3 мин АНУ ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулна 19 цаг 10 мин Балтийн орнууд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдлоо 19 цаг 14 мин Монгол, Узбекистан хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 19 цаг 16 мин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нас балчирдана 19 цаг 25 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 27 мин Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй 19 цаг 45 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
Top