Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Ойн арга хэмжээнд түүний зээ охин Ч.Хулан, зээнцэр Д.Бишрэл нар хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Ш.Ёл тэднийг хүлээн авч уулзав.
Мөн ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Миний мэдэх Х.Чойбалсан" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж, аймгийн Төв номын санд Маршалын гэрэл зургууд болон эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийн үзэсгэлэн гаргалаа. Үүний зэрэгцээ ажлын баг түүний төрсөн нутаг болох Чойбалсан сумын Хэрлэн цагаан талбайд очиж, хүндэтгэл үзүүлсэн байна.