x

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2025.02.05/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан.

Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Энэ төсөл хэрэгжсэнээр Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижна. Стратегийн ордууд дээр 34/50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар нутгийн өөрөө удирдлагын байгууллага хараат бусаар өөрсдөө төлөөллөө сонгож, Ерөнхий сайд батламжлаад явдаг. Тухайн нэр дурдагдсан аймгийн удирдлагуудын талаар гомдол санал Засгийн газарт ирээгүй байна. Гомдол ирвэл шаардлагатай арга хэмжээг авна. Ирэх хаврын чуулганаар Засгийн газрын 14 эрх зүйн реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийнэ.

Нэг талаасаа нийтийн үйлчилгээний хандлага руу оруулна. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж, олон улсын мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нээж өгнө. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилж байгааг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусыг нэг талд гаргана.  Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Хүний нөөцийн захирал дээр гадаад хүнийг томилохгүй бол энэ тогтолцоонд хэн ч ирээд өөрчлөлт орохгүй.

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Хуралдаанаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон миний бие БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2025 оны хоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд хийх айлчлалын үеэр энэ бичиг баримт эцэслэгдэн зурагдана. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь энэ хэлэлцээр дээр гарын үсэг зурна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засаг болон Гадаад бодлогын байнгын хороогоор орж, гарын үсэг зөвшөөрлийг олгосон. УИХ-аас баталсан үндсэн чиглэл дотор БНХАУ-ын 4 компанитай одоо хийж байгаа нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний үнийн саналыг баримталж байгаа. Мэдээж урт хугацаанд энэ төсөл үргэжилж, улирал тутамд өөрчлөгдөөд явна.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж дуусаад дахин УИХ дээр ирж, соёрхон батална. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэхээр төлөвлөж, 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал байгаа. Энийг бууруулах ажлыг салбар яам хийж байгаа. Санхүүжилтийг ЭТТ компанийн мөнгөөр хийнэ. Урд хөршийн хөрөнгө оруулалтаар хийсэн "Петро Чайна Дачин тамсаг" ХХК-ийн 4 орчим тэрбум ам.долларын  төсөл хэрэгжээд олон жил болж байгаа. Татварын 400 тэрбум төгрөгийн маргаантай асуудал байгаа. Хуулийн шинэчлэл хийж байж энэ асуудлыг шийднэ. Мөн "Оюутолгойн" хөрөнгө оруулалт дээр 1.4 их наяд төгрөгийн татварын маргаан үүссэн байгаа. Бид хуулийн өөрчлөлт хийж, энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Гурван асуудлыг хэлэлцүүллээ. Нэгдүгээрт, Стандарт техникийн зохицуулалт хохирлын итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Хоёрт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Хөшигийн хөндий, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, бусад хэлбэрээр хамтарч, яаралтай жигдрүүлэх. Гуравт, менингит өвчний тохиолдол, цаашид хийх арга хэмжээг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэгт менингит өвчний тохиолдол гарсан. Тандалт судалгааны ажлыг хийж байна. УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ажлаа эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар энэ өвчний тархалт тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.

Харамсалтайгаар энэ халдварын улмаас гурван настай хүүхэд эндсэн. Эмнэлэгт эмчлэгдэж байсан нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Зарим вирус, нянгийн эх үүсвэрийг тогтоохоор БНСУ-ын лабораториудад өгч явуулсан. Хариуг нь хүлээж байна. Одоо байгаа шинж тэмдгүүддээ тулгуурлаж, ямар төрлийн вакцин хийх вэ гэдгээ тодорхойлж, дараагийн шатны арга хэмжээг авна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбат:

-Монголд менингококкийн халдварын дэгдэлт 1972-1974 онуудад жилдээ 2765 тохиолдол гарч 285 хүн нас барж байсан. Мөн 1992-1994 онд жилдээ 3084 тохиолдол гарч, 253 хүн нас барж байсан. 1994, 1995, 1996 онуудад 2-18  насны хүүхдүүдийг 98 хувьтай вакцинжуулснаас хойш 300 өвчлөл гарч, 40 хүн нас барсан байна. Энэ халдвар 2000 оноос тогтвортой буурсан ч жил бүр тогтмол илэрч байна. Тодруулбал, 2007 онд 167 хүн, 2013 онд 40, 2019 онд 20 хүн өвчилсөн. Нийт 5-6 жил тутамд дэгдэлт гарч байна. Мөн 2023, 2024 онд энэ өвчлөл нэмэгдэх аргачлын тооцооллыг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 2 цаг 24 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 2 цаг 26 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2 цаг 39 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 2 цаг 42 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 2 цаг 44 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 2 цаг 46 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2 цаг 48 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 2 цаг 53 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 2 цаг 55 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 3 цаг 12 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 5 цаг 32 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 5 цаг 50 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 7 цаг 22 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 7 цаг 25 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 7 цаг 26 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 7 цаг 27 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 7 цаг 30 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 7 цаг 34 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 7 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 7 цаг 46 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top