Сүүлийн өдрүүдэд автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байгаа талаар иргэдээс олон гомдол ирж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тухайлбал, сүүлийн долоо хоногт энэ төрлийн 23 гомдол ирсэн бөгөөд холбогдох байгууллагад мэдэгдэж, “Улаанбаатар смарт карт” ХХК зөрчлийг арилгасан байна.
Иймд зорчигчид нийтийн тээврийн төлбөрийн төхөөрөмжийн асуудал үүссэн тохиолдолд Нийтийн тээврийн бодлогын газрын 7004-4040 дугаарт хандаж гомдол мэдүүлэх боломжтой. Гомдол бүртгэгдсэн тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК-д уламжлан, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авах аж.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар