2025 оны хоёрдугаар сарын 10-16-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт
2 дугаар сарын 10
- “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Аялал жуулчлалын долоо хоног эхэлнэ.
- Аялал жуулчлалын үндэсний чуулган зохион байгуулагдана.
- Тур операторын бизнес аялал болно.
- Өсвөрийн шатарчдын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
2 дугаар сарын 11
- Олон улсын эмэгтэйчүүд, охидын боловсролын өдөр.
2 дугаар сарын 11, 12
- Монгол Улсын Филармонийн симфони оркестр Мүраками Харүкигийн романуудын сонгодог хөгжмөөс тоглоно.
2 дугаар сарын 12
- Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
2 дугаар сарын 13
- Дэлхийн радиогийн өдөр.
- Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган болно.
2 дугаар сарын 10-14
- Аялал жуулчлалын долоо хоног үргэлжилнэ.
2 дугаар сарын 14
- “Шинэ цас” калигафын үзэсгэлэн “Бичиг соёл” төвд нээлтээ хийнэ.
2 дугаар сарын 15-16
- “Улаанбаатар” өвлийн наадам “Скайрезорт” цанын баазад болно.
- Өвлийн явган алхалтын фестивал зохион байгуулагдана.
Бусад
- “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” 2-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
- “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2-р сарын 27 хүртэл “Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд үргэлжилнэ.
- Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3-р сарын 12 хүртэл гарна.
Орон нутагт
2 дугаар сарын 13
- “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр (Хөвсгөл аймгийн Хатгал тосгон).
- "Эх орон эндээс эхэлнэ" мэргэжлийн урлагийн тоглолт (Өвөрхангай аймаг).
2 дугаар сарын 14
- “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум үзэсгэлэн (Орхон аймаг).
2 дугаар сарын 15-16
- 100 буудалт даамын аймгийн аварга шалгаруулах тэмцээн (Архангай аймаг).
Хилийн чанадад
1 дүгээр сарын 15 - 2 дугаар сарын 25
- “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Тайвань, БНСУ (Сөүл), Япон (Токио) хотуудад үргэлжилнэ.
2 дугаар сарын 14 хүртэл
- Азийн өвлийн IX наадам (БНХАУ, Харбин хот)