x

Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ

Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ

Монгол-Францын түншлэлийн тухай миний бие ингэж бичиж байсан даа. Түншлэлийн олон үе шат дамжаагүй, гэхдээ хамгийн өвөрмөц, бас дээд түвшний түншлэлийн харилцаа тогтоосон нь Франц билээ. 2023 он бол Монгол-Францын харилцааны түүхнээ шинэ эрин үеийг нээсэн түүхэн тэмдэглэлт жил мөн. Түүхнээ анх удаа Францын Ерөнхийлөгч Монголд Төрийн айлчлал хийсэн, ердөө хэдхэн сарын дараа Монгол Төрийн тэргүүн анх удаа Францад Төрийн айлчлал хийсэн. “Төрийн айлчлал” гэдгээр түүхнээ анх удаа юм. Ингэж айлчлахдаа монголчууд бид эрхэм тэр улсыг хэн бэ гэдэгтээ хариулт ч өгсөн, бас биднийгээ тэд маань хэн гэж үздэг бол гэдэгт бид хариултаа ч авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “итгэлт түнш, чухал гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн бол ноён Э.Макрон хариуд нь биднийг “онцгой түнш” хэмээн нэрлэсэн. 2025 онд бид Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосныхоо нэгэн жарны ойг (60 жил) тэмдэглэнэ.

2025 онд Монгол Улс, БНФУ-ын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа албан ёсоор эрх зүйн хувьд баталгаажиж, тэр үед Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэсэн байхаар төсөөлж уриалж байна. Хэрэв тэгж чадвал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний (5-уулаа цөмийн зэвсэг ба технологитой) дотроос анхныхтай нь тийм том төсөл хэрэгжүүлсэн, Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний анхны том гүрний бодит хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулсан түүх бичигдэж эхэлнэ!  

Франц хэн бэ гэдэгт хариулт. НҮБ-дээ “P5” (“байнгын 5”), тэр ойлгомжтой. Европын Холбооны чирэгч локомотив, хамгийн хүчирхэг том улс нь. Цөмийн том гүрэн. Хэрэв Монгол, Франц хоёр стратегийн онцгой чухал салбарт (цөмийн эрчим хүчний түүхий эдийн олборлолт-эхний шатанд) хамтын ажиллагаа хөгжүүлж бэхжүүлж чадвал Францын араас жагсан Монголд хөрөнгө оруулах Европын Холбооны ба бусад улс орнуудыг (Францад итгэгдэж чадсан Монгол!) төсөөлөөд үз дээ. Эхлэл зөв бол энэ нь цаашаа явж өгнө. Даяаршсан, мэдээлэлжсэн, хавтгайжсан дэлхийд болохгүй биш болох бүтэх ирээдүй харагдаж байна!

Дээрхи гурван абзац бол өмнөх нийтлэлд бичигдсэн гол санаа. Эргээд дахин нэг тольдоё. 2023 оны 5 дугаар сард Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалын дүнгээр гаргасан “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Хамтарсан тунхаглал”-ын нэг чухал заалт болох “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана” гэсэндээ хүрэх эрх зүйн актаа бид тун саяхан байгуулаад авлаа.  

Zurag-гарын үсэг

2023 ондоо биш гэхэд Дипломат харилцаа тогтоосныхоо нэгэн жарны ойн жил болох энэ 2025 онд энэ том ажлын цаана гарч чадлаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсантай холбогдуулан францын хэвлэлд манай улсын талаар нэг ёсны бүүм дэгдлээ. Хоёр талын харилцаанд айлчлалууд хэрэгжиж л байдаг, Төрийн тэргүүн харилцан айлчлах явдал түгээмэл. Айлчлалын баримт бичгүүд ярайдаг. Ёслол талаасаа сүрлэг. Тэр үе тэгсгээд өнгөрдөг бол харин 2023 оны хоёр айлчлал жинхэнэ бодит үр дүндээ хүрлээ гэсэн санаагаар францын хэвлэлүүд бичсэнээс ганц нэгийг эшлэе.

Эшлэхээсээ өмнө бас монголчууддаа хэлж зөвлөж санаа өгмөөр зүйл байна. Монголын, монголчууд бидний “пиар”-ын үе нэгэнт өнгөрсөн. Монголыг Ази дахь ардчиллын үлгэр жишээ, хос шилжилт хийсэн, хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг гэсэн тэрхүү экзотик үе дуусч (дэндүү удлаа, гучин хэдэн жил тэгж алдаршив-зохиогч), одоо ажил хэрэгч түнш мөн үү, биш үү гэдэг сорилтын өмнө бид ирчихээд байна.

Франц хэмээх энэ түншийн бодит сонирхол Монголд юу вэ, юу байж болох вэ, тэрхүү бодит сонирхлыг нь хоёр талаасаа хамтран хэрхэн хангах вэ гэдэгт монголчууд сийрэг ухаанаар хандаж чадлаа, үнэхээр XXI зууны хөгжил дэвшлийг монголчууд хүсч байна гэдгийн нотолгоог би сорилт гэж нэрлэх санаатай.

Тэр тухайд л францчууд Монголыг олж харж үнэлжээ гэдэг санааг би хэлээд байна. Орано Майнинг групптэй байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг Францын өдөр тутмын гол гол хэвлэлүүд ингэж мэдээлж дүгнэжээ:

AFP агентлаг:–Францын “Орано” групп ураны асар том орд ашиглах, Парисын өөрийнх нь тодорхойлсноор бол “Эрчим хүчний бие даасан байдлыг нь бэхжүүлэх, сайжруулах”, “түүхэн” гэрээг энэ Баасан гарагт Улаанбаатар хотноо Монголтой байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНФУ-д хийсэн Төрийн айлчлалаас хойш хүлээгдэж байсан энэхүү гэрээ ийнхүү байгуулагдсан нь хоёр талын харилцаа маш сайн байгаагийн илрэл гэж үзэж байна.

Эдийн засгийн бодлого бичдэг “Les Echos” сонин:–Монгол дахь тэрхүү уурхай нь жилд 2500 тонн уран олборлох ба энэ нь Францын цөмийн энергийн салбарын хэрэглээний 4/1 тэнцэх хэмжээ бөгөөд Монголд олборлосон уранаар боловсруулсан түлш нь зөвхөн Францад бус, Францын АЦС-тай, “Орано”-гийн бусад үйлчлүүлэгч нарт ч нэгэн адил нийлүүлэгдэх болно.

Францын өдөр тутмын “Le Figaro” сонин:–“Орано”-гийн геологичдын нээсэн уг орд нь Монгол Улсыг ураны нөөцөөрөө дэлхийд 10-т орууллаа. Цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед Монголтой байгуулсан энэхүү гэрээ нь “Орано”-д олон улсын зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх боломж олгож байгаа бөгөөд “Орано” нь төслийн хугацаанд өөрийн хөрөнгөөс 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Удаан үргэлжилсэн хэлэлцээний үр дүн болох энэхүү гэрээнд гарын үсэг зурсан явдал нь уран нийлүүлэлтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр зорьж буй “Орано”-д цэвэр агаар лугаа амин чухал юм.

“La Tribune” сонин:–Францын атомын цахилгаан станцуудад чухал ач холбогдолтой ураны томоохон уурхайг ашиглах гэрээнд Францын групп Зүүн Азийн улстай гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан нь 90% нь төрийн мэдэлд байдаг Францын “Орано”-гийн хувьд атомын цахилгаан станцуудыг түлшээр найдвартай хангахад чухал ач холбогдолтой. Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас Пүрэв гарагт нийтлэсэн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, цөмийн цахилгаан эрчим хүч 2025 онд дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10 хувьд хүрч дээд амжилт тогтооно. Газар зүйн хувьд цөмийн эрчим хүчний хэрэглээ АНУ, Франц зэрэг орнуудаас Хятад руу шилжиж нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. 2023 оны байдлаар дэлхийд 30 гаруй улсад 410 гаруй реактор ажиллаж байв. 2022 онд “Орано” нь Канад, Казахстан, Нигерээс 7500 тонн уран олборложээ.

“Le monde” сонин:–Энэ нэгдүгээр сарын 17-ны Баасан гарагт Францын “Орано” (хуучнаар “Арева”) групп Улаанбаатар хотноо гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү гэрээ нь Францын цөмийн эрчим хүчний станцуудыг түлшээр найдвартай хангахад чухал холбогдолтой. Франц-Монголын хамтарсан энэхүү төслийг “Орано” болон Монголын төрийн өмчит “МонАтом” компанийн хамтарсан “Бадрах энержи” компани олон жилийн турш хөгжүүлж ирсэн бөлгөө гэжээ.

Зураг-би Ораногийн гадна ногоон зүлэг

Энэчлэн олон эшлэл авч болох авч азнаад дүгнэлт хэсэг рүүгээ оръё.

1. Монгол-Францын харилцааны стратегийн төсөл–Ураны салбарт хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг Францын хэвлэл мэдээллийн сувгууд өргөн мэдээлж нийтлэсэн нь тэрхүү гэрээний хүлээлт Францын төр-засаг, олон нийтийн дунд, тэр ч байтугай олон улсын анхаарлын төвд ихээхэн өндөр байсныг илтгэх болов уу. 2023 оны хоёр Тэргүүн нарын харилцан айлчлалаас хойш хүлээлт үүсгээд байжээ.

2. Өнгөрсөн жил хагасын хугацаанд Монгол-Францын харилцааны түвшин эрчтэй өрнөж урагшилсны үр дүн нь энэхүү Гэрээ боллоо. Энэ гэрээ Монгол-Францын хамтын ажиллагааны түвшин ба агуулгыг олон улсад тодорхойллоо.

3. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод биетэй бодитой маш том бүтээн байгуулалт гараан дээрээ ирлээ. Маш том гэдэг нь түнш Франц нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүдээс (5-уулаа албан ёсоор цөмийн зэвсэг ба цөмийн технологитой) анхных нь ийм том стратегийн бүтээн байгуулалтад оролцох болсныг тэгж нэрлэж байна.

4. Манай улсад хийгдэх Гадаадын хөрөнгө оруулалтад өгөх түлхэц, нийгэм-эдийн засгийн үр өгөөж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэвэр (“ногоон”) эрчим хүчний ханган нийлүүлтэд хувь нэмрээ оруулахад геополитик, геостратеги, геоэдийн засгийн ач холбогдол бүхий төсөл гараан дээрээ ирлээ.

Иймд эхлүүлэн буй Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээний үр дүнтэй, хэлбэрэлтгүй, амжилттай хэрэгжилтэд хоёр талын (ялангуяа Монголын) холбогдох бүх шатны байгууллага, хүн ард, иргэний нийгмүүд нягт хамтран ажиллаж, үр дүнг нь хамгийн түрүүн монголчууд бид хүртэх нь маш чухал байна! Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт ирлээ!

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.63.32)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.32)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 27 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 28 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 41 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 45 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 47 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 48 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 51 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 55 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 58 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 1 цаг 15 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 3 цаг 35 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 3 цаг 53 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 5 цаг 25 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 5 цаг 27 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 5 цаг 28 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 5 цаг 30 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 5 цаг 32 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 5 цаг 36 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 5 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 5 цаг 48 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top