x

Трамп Газын зурвасыг эзлэн тэндээс палестинчуудыг нүүлгэх санал дэвшүүлэв

Фото: REUTERS/Dawoud Abu

-Трамп АНУ Газын зурваст  хяналтаа тогтоох санал дэвшүүллээ-

АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд  Трамп  Газын зурваст  Америкийн цэргийн хяналтыг тогтоож, тэндээс палестинчуудыг нүүлгэх санал гаргав. Тэрээр энэ газар нутгийг урт хугацаанд янзлан хөгжүүлэх хүсэлтэйгээ хэлжээ. Түүний санаачлагыг  Саудын Араб зөвшөөрөөгүй ба намынх нь сенаторууд ч эсэргүүцжээ. Дэлхийн сонин хэвлэлээр энэ талаар юу бичнэ вэ?

NBC: АНУ Газын зурваст хяналт тогтоох саналыг Трамп гаргалаа

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хамтран хийлгэсэн хэвлэлийн хурал дээр  АНУ Газын зурвасыг  хяналтдаа авна гэж Трамп мэдэгдэв. Палестинчууд гэр орон нь амьдрах аргагүй болсон учир  тэд одоо нүүх хэрэгтэй гэж тэр хэлээд 1,8 сая хүнийг  арабын орнуудад нүүлгэх ёстой гэсэн байна.

NBC:

«Газын зурвасын талаар тэр хэлэхдээ, бид  тэр өмх газрыг эзэмшин  хөгжүүлж, мянга, мянгаар  ажлын байр бий болгоно.  Тэр нь бүх Ойрхи дорнодын бахархал болно» гэж хэлээд түүнийг урт хугацаагаар эзэмших нь «Ойрхи Дорнодод томоохон  тогвортой байдлыг  бий болгоно» гэж нэмэн хэлжээ.

Энэ бие даасан газар нутгийг  бараг булаан авах нь  хууль эрх зүйн талаас ямар байхыг  ерөнхийлөгч хэлсэнгүй. Нетаньяху, өөрийн ээлжид  өөрийн  зорилгуудын нэг нь Газын зурвасыг хэзээ ч Израильд аюулгүй байлгах асуудал гээд «Трамп тэр өчүүхэн газрын  ирээдүйг өөрөөр харж байна» гэжээ.

The New York Times: Трамп ер бусын санааг гаргалаа

Трампын мэдэгдэл нь өдөөн хатгасан,  таавар ихтэй,  ерөнхийлөгч хүний хувьд  баймааргүй, дүргүйцэл төрүүлмээр  болов. Хэдийгээр олон хүнд эргэлзээтэй ч Цагаан ордны эзэн  түүндээ итгэлтэй байна. Тэрээр Газыг палестинчуудад буцаахгүй гэхдээ түүнийг «тодорхой бүлэг хүмүүсийнх биш, нийтийн болгох сонирхолтой байгаа гэнэ».

The New York Times:

Одоо Цагаан ордны эзэн болсон өөрийн шинэ хугацаанд, XIX зууны  имперализмын  уламжлалын  дэлхийн  газрын зургийг  шинэчлэн  өөрчлөх хачин хачин санааг  Трамп дэвшүүлэх болов.  Эхлээд Гренландыг худалдан авах дараа нь Канадыг нэгтгэх, Панамын сувгийг эргүүлэн авах, Мексикийн булангийн нэрийг өөрчлөх саналууд гарлаа. Одоо Америкийн ямар ч  Ерөнхийлөгчийн хүсээгүй  Ойрхи  Дорнодын дайны хөлд  нэрвэгдэн хоосорсон  хэсэг газрыг тэр авна гэв..

Трампын шинэ санаа нь хоёр сая палестинчуудыг  нүүлгэхэд хүргэн  асар их логистик, санхүүгийн асуудлыг  үүсгэхээс гадна бодлого талаасаа тэсрэх аюулд хүргэн илүү аюултай  ширүүн сөргөлдөөнийг өдөөж магадгүй юм.

The Times of Israel: Израильд Трампын мэдэгдлийг дэмжиж байна

Израилийн сөрөг хүчний «Үндэсний эв нэгдэл»  намын дарга Бенни Ганц  Газын зурвасын талаарх Трампын мэдэгдлийг дэмжиж байна гэжээ. Энэ нь хоёр орны хоорондын гүнзгий  холбоог харуулж байна гэжээ.

The Times of Israel:

«Ерөнхийлөгч  Трамп Израилийн  жинхэнэ найз гэдгээ харуулж байгаа нь анхны удаа биш, тэр аюулгүй байдлыг бэхжүүлэх  чухал асуудалд дэмжлэгээ үзүүлсээр байх болно. Тэр өөрийн мэдэгдэлд  шинэлэг, сонирхолтой санааг гаргаж ирлээ.  Санааг цэрэг дайны  зорилготойгоо хамт авч үзэн бүх барьцааны хүмүүсийг эргүүлэн авах талд  ажиллах нь зөв хэмээн Ганцын мэдэгдэлд өгүүлжээ».

Мөн Үндэсний аюулгүй байдлын сайд асан Итамар Бен Гвир  хэлэхдээ, Трампын Газын зурваст хяналтаа тогтоох мэдэгдлийн дараа өөрийн хэт барууны «Оцма Йехудит»  намыг  засгийн газарт  эргэн орох магадлалтайг мэдэгдэв. Бен Гвир онцлохдоо, Газын зурвасаас «сайн дураар шилжин нүүлгэхийг»  эртнээс  дэмжиж ирсэн гэлээ.

Reuters: Саудын Араб Трампын саналыг зөвшөөрсөнгүй

Палестин улсыг байгуулахгүйгээр  Израильтай  холбоо тогтоохгүйг Саудын Араб мэдэгдэв.  Палестинчуудыг тэдний нутгаас  шилжүүлэн нүүлгэх,  ямар ч оролдлогыг Эр-Рияд  үгүйсгэнэ, палестинд хандах тэдний байр суурь өөрчлөгдөхгүй гэж тус орны  Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Reuters:

Мэдэгдэлд өгүүлснээр, Саудын Арабын  хаан ширээ залгамжлагч жонон Мухаммед бин Салман вант улсынхаа байр суурийг «тодорхой, хоёрдмол санаа байхгүй» хэмээн батлав.

АНУ өмнө нь Израильтай харилцаагаа хэвийн болгож түүнийг хүлээн зөвшөөрүүлэх гэж  олон сарын турш Саудын Арабтай  дипломат хэлэлцээр явуулжээ. Гэсэн ч Газын зурвасын дайн Эр-Риядыг уг асуудлыг  хойш тавихад хүргэсэн юм.

Politico: Газын зурвасыг эзлэх Трампын төлөвлөгөө бүгд найрамдахчуудыг алмайруулав

«Газын зурвасыг хяналтдаа авна» Трампын амлалт нь БНН-ын сенат дахь  түүний гол холбоотнуудын  зүгээс  хурдан эсэргүүцэл  гаргалаа. Сенатор Том Тиллис  энэ мэдэгдэлд “хослосон длголдол” байна гэсэн бол өөр нэг нэрээ хэлээгүй хууль тогтоогч түүнд олон асуудал байна гэжээ.

Politico:

«Сенатын олонхийн лидер Жон Тьюн богино хэмжээний ярилцлагадаа,  тэр мэдэгдлийг үзээгүй, ойрхи дорнодын  асуудлыг нэн ялангуяа Газтай холбогдуулан авч үзэж шийдэх эрх бид бүгдэд байгаа нь илт» гэжээ.

Трампын бусад холбоотнууд  ерөнхийлөгчтэй ам зөрөхгүйг  хичээж буй нь  мэдээж. Гэхдээ тэд Газыг авна гэдэгт  тааруу хандаж байна. Сенатор Жош Хоули  бид өөрсдийн  нөөцөө Газад биш өөртөө зориулбал дээр гэв.  Мөн тэр  палестинд цэрэг илгээхийн эсрэг байна.

Elnashra: ХАМАС тохиролцооныхоо хоёр дахь шатны  хэлэлцээрийг эхлүүлснээ зарлав

ХАМАС радикал йн төлөөлөгч Абдул Латиф Аль-Кану Газын зурваст гал зогсоох олзлогсодыг солилцох  «холбоо, хэлэлцээрийн хоёр дахь үе эхллээ»  гэж мэдэгдээд зурвасын хүмүүст орогнол олгуулах сонирхолтойгоо хэлжээ.

Elnashra:

Хамас хөдөлгөөний тараасан мэдэгдэлд «Израилийн  булаан эзлэлт нь  тохиролцооны хүмүүнлэгийн талын  тохиролцоог хэрэгжүүлэхэд  хүндрэл учруулан удаашруулж байна» гэжээ.

Иордан голын баруун эрэгт  болж буй хэрэг явдалд  олон улсын  зүгээс  анхаарал байхгүйг  Аль-Кану  онцлон тэмдэглэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа 9 цаг 18 мин Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно 9 цаг 25 мин Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна 9 цаг 28 мин Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг сургаж байна 9 цаг 32 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуулав 9 цаг 38 мин Монгол Улсын экспорт энэ оны эхний сард 23.1 хувиар буурав 9 цаг 48 мин “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо 9 цаг 54 мин Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов 9 цаг 55 мин БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ 9 цаг 58 мин SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 4 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлага бүртгэгджээ 14 цаг 17 мин Автобусны арын төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 14 цаг 29 мин “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо 14 цаг 33 мин "The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа 14 цаг 34 мин АНУ ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулна 14 цаг 41 мин Балтийн орнууд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдлоо 14 цаг 45 мин Монгол, Узбекистан хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 14 цаг 47 мин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нас балчирдана 14 цаг 56 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 14 цаг 58 мин Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй 15 цаг 16 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
Top