x

Зөвшөөрөл олголтыг боловсронгуй болгох нь нийслэлийн бүтээн байгуулалтад чухал нөлөөтэйг онцлов

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан болов. Хуралдаанаар өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж зарим мэдээлэлтэй танилцсан байна.

Нийслэл Улаанбаатар хотод 2025-2028 онд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах болон бусад 24 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс Туулын хурдны зам, Дүүжин замын тээвэр, Сэлбэ болон Баянхошуу хот орон сууцжуулах төслүүд болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц, Улаанбаатар трамвай /2/ зэрэг найман төслийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн. Санхүүжилтийн хэлбэр нь нийслэлийн төсөв болон гадаад, зээл бондын эх үүсвэр байхаар төлөвлөснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тухайлбал, Туулын хурдны зам төсөлд 1,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр болжээ. Налайхын авто замаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд 1,7 их наяд төгрөг шаардлагатай, гадаад бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл хэрэгжиж дууссанаар нийслэлийн яндангийн тоог 10 мянгаар бууруулна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн, 70 хувийн газрыг чөлөөлсөн, барилга угсралтын тендер зарлах ажил хийгдэж байна. Цаашид бусад 12 төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тун удахгүй Улаанбаатар метро төслийн /1-р шугам/ санхүүжилтийг баталгаажуулахаар төлөвлөж байгаа зэргээр бусад төслийн санхүүжилтийн эх үүсвэр дээр ажиллаж байна. 

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын эхний дөрвөн хурлаас зургаан чиглэлээр нийт 73 үүрэг даалгавар өгчээ. Эдгээрээс 17-г нь шийдвэрлэсэн бол бусад үүрэг даалгавар хэрэгжилтийн шатанд явж буйг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Зарим зөвшөөрлийг журмаар олгодог мөн зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Зөвшөөрөл олголтыг боловсронгуй, шуурхай болгох нь нийслэлд өрнөх бүтээн байгуулалтын ажилд чухал нөлөөтэйг штабын зарим гишүүн онцолж давхардал, шат дамжлагыг багасгаж хялбарчилж өгөх шаардлага байгааг дурдлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад харилцааны нэгдсэн бодлого, удирдлага шаардлагатай байгааг онцлов.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлш рүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-ууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн тулгамдсан асуудлууд, түүний шийдлийг цогцоор нь авч үзэж тусгах хэрэгтэйг холбогдох хүмүүст дахин санууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jiriin muu nasan chavh (103.57.92.233)
    Tsement armatur 2 oo eh orondoo uildverlwj bna geel hutsaad baih tegsen murtuu barilgiin mk-n une ni usuul baihaas buuhaa medehgui barilgiin mk- n une usreel say tug baihad l haa haanaa l ashigtai bainashdee ylanguya dahin tuluvlultiig huviin hevshliin shunaluud bish tur uuriin barilgiin kompaniar hiilgeh ni barilgiin une buuhad mash ih tustai bishuu..tur huviihantai ursulduj bolohgui gej hutsaad yumniihaa uniig 1000 mynga dahin nemdeg biznesmen uildverlegch nertei yumnuudiig hyzgaarlah ymar gazar bnaa .nuguu hereglegchdiin erh ashig hamgaalahiihan baidiimuu..shudarga ursulduuniihun tatan buugdsiimuu...
    2025 оны 02 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа 9 цаг 16 мин Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно 9 цаг 23 мин Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна 9 цаг 26 мин Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг сургаж байна 9 цаг 30 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуулав 9 цаг 36 мин Монгол Улсын экспорт энэ оны эхний сард 23.1 хувиар буурав 9 цаг 46 мин “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо 9 цаг 52 мин Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов 9 цаг 53 мин БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ 9 цаг 56 мин SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү? 13 цаг 2 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлага бүртгэгджээ 14 цаг 15 мин Автобусны арын төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 14 цаг 27 мин “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо 14 цаг 31 мин "The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа 14 цаг 32 мин АНУ ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулна 14 цаг 39 мин Балтийн орнууд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдлоо 14 цаг 43 мин Монгол, Узбекистан хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 14 цаг 45 мин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нас балчирдана 14 цаг 54 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 14 цаг 56 мин Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй 15 цаг 14 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
Top