x

Долоон байршилд жишиг гудамж, спорт талбай байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж, 16 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар болжээ.

Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүрэгт жишиг гудамж байгуулах аж. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын гудамж талбайд иж бүрэн гэрэлтүүлэг, зориулалтын явган хүний зам тавьж өгөх юм байна.

Мөн авто машины зорчих хэсэгт байгаа саадыг арилгаж, тэгшлэн орц гарцыг чөлөөлнө. Шаардлагатай хэсэгт ус зайлуулах хоолой байрлуулна.

Харин нийтийн эзэмшлийн талбайг хувийн зориулалтаар ашигласан тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө.

Нэг дүүргийн гудамжны бүтээн байгуулалтыг 80 сая төгрөгт багтаан хийхээр зураг төслөө боловсруулсан байна.

Жишиг гудамж байгуулах ажлыг наймдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Жишиг гудамж байгуулах 7 байршил:

  1. Баянзүрх дүүргийн 24-р хороо

  2. Сүхбаатар дүүргийн 15-р хороо

  3. Чингэлтэй дүүргийн 17-р хороо

  4. Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо

  5. Хан-Уул дүүргийн 13-р хороо

  6. Налайх дүүргийн долдугаар хороо

  7. Багахангай дүүргийн 2-р хороо

Спорт тоглоомын талбай байгуулах 16 байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14-р хороо

  2. Баянзүрх дүүргийн 5-р хороо

  3. Баянгол дүүргийн 13-р хороо

  4. Баянгол дүүргийн 1-р хороо

  5. Сүхбаатар дүүргийн 8-р хороо

  6. Сүхбаатар дүүргийн 20-р хороо

  7. Сүхбаатар дүүргийн 13-р хороо

  8. Сонгино-хайрхан дүүргийн 11-р хороо

  9. Сонгино-хайрхан дүүргийн 1-р хороо

  10. Хан-Уул дүүргийн 10-р хороо

  11. Хан-Уул дүүргийн 1-р хороо

  12. Чингэлтэй дүүргийн долдугаар хороо

  13. Чингэлтэй дүүргийн 12-р хороо

  14. Багануур дүүргийн 1-5 дугаар байр

  15. Налайх дүүргийн 2-р хороо

  16. Бага-хангай дүүргийн 2-р хороо

Гэр хорооллын 9 байршил, орон сууцны 7 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар зураг төслийг боловсруулсан байна. Тухайлбал, ахмад настны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сагсан бөмбөгийн талбай, саравч, хүүхдийн гулгуур, элсний талбай байхаар төлөвлөжээ. Уг тоглоомын талбайг нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр байгуулахаар болсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.34.186)
    Борооны дараа цуваа нөмрөв гэдгийн үлгэр.Энхболд Бадамжунайтангууд хотын газрыг бүгдийг хуурайлж нэгч цэцэрлэгт хүрээлэн бариагүй.Тэр бүү хэл сургуулиулын биеийн тамирын талбай,орон сууцнуудын хоорондох зайг чигжээд барилга барьсан.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа 2 цаг 10 мин Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно 2 цаг 18 мин Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэж байна 2 цаг 20 мин Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгмийн ажилтнуудыг сургаж байна 2 цаг 25 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуулав 2 цаг 31 мин Монгол Улсын экспорт энэ оны эхний сард 23.1 хувиар буурав 2 цаг 40 мин “Ялтын бага хурал-80 ба Монгол Улс” эрдэм шинжилгээний хурал боллоо 2 цаг 46 мин Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов 2 цаг 47 мин БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэлээ 2 цаг 50 мин SocialPay-д найзаа уриад NBA тоглолтыг дэргэдээс нь үзэх үү? 5 цаг 56 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлага бүртгэгджээ 7 цаг 9 мин Автобусны арын төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 7 цаг 21 мин “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо 7 цаг 25 мин "The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа 7 цаг 27 мин АНУ ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулна 7 цаг 34 мин Балтийн орнууд Европын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбогдлоо 7 цаг 37 мин Монгол, Узбекистан хоёр улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 40 мин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нас балчирдана 7 цаг 49 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 7 цаг 50 мин Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй 8 цаг 8 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа
Top