Тайландын Пукет мужийн захиргаанаас хүнсний дэлгүүр, автомашин, дугуй түрээсийн газар, дэлгүүр, амьтны хүрээлэн, далайн эрэг, автозам үдшийн 8 цагаас өглөөний 3 цагийн хооронд хаах шийдвэр гаргажээ.
Мөн иргэд оройн 5 цагаас 00:00 хүртэл гэрээсээ гарахгүй байх, амны хаалт зүүх, үйлчлүүлэгчид хоорондоо нэг метрийн зай барих, олон нийтийн газруудыг гар ариутгагчаар хангасан байхыг үүрэг болгожээ.
Түүнчлэн Пукет арал дахь халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул 4 дүгээр сарын 10-наас эхлэн тус арал руу явах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.
Иймд шаардлагатай тохиолдолд Бангкок дахь ЭСЯ-тай bangkok@mfa.gov.mn, monembinbkk@gmail.com хаягаар, эсвэл ЭСЯ-ны (+66) 81-802-0930, (+66) 81-802-2942, (+66) 82-850-0027 дугаарын утсаар тус тус холбогдох боломжтой хэмээн Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Тайланд улсад коронавирусийн халдварын нийт 1978 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас бараад байна. Нийт 581 хүн бүрэн эдгэрч, 1738 хүн эмчлүүлж байгаагаас 23 нь хүнд байдалд байгаа аж.