Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим томилгоог хийлээ.
Тодруулбал, Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Мөн Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.