x

Курск мужид цөмийн осол гарах аюул учирч байгааг анхааруулав

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ ерөнхий захирал Рафаэль Гросси ОХУ-ын Курскийн атомын цахилгаан станцын /АЦС/ нөхцөл байдалтай мягмар гаригт танилцлаа. 

Р.Гроссигийн хэлснээр, түүний Курскийн АЦС-д ирсэн нь цөмийн ослын эрсдэлтэй холбоотой байв. Тэрбээр мэдэгдэхдээ,  түүний Курскт очсоны зорилго нь "Курскийн атомын цахилгаан станцад үүсээд буй нөхцөл байдлыг биечлэн үнэлж, Оросын түншүүдийн хамт өнөөгийн нөхцөл байдалд ямар нэгэн шийдэл олох явдал байсан" гэв.  

"Миний энд ирсэн нь Курск хот болон атомын цахилгаан станцын ойр орчимд байлдааны ажиллагаа явагдаж байгаатай холбоотой. Одоо энд цөмийн осол гарах аюул үүсээд байна” гэж ерөнхий захирал хэлсэн байна.

ОУАЭХА-ийн тэргүүн станцын үйл ажиллагаа "хэвийн болоход тун ойрхон байгааг" тэмдэглэв. Тэрбээр реакторын өрөө, турбины өрөө, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, ашигласан цөмийн түлшийг хадгалах байгууламжтай танилцсан байна. 

“Станцын нутаг дэвсгэр лүү нисгэгчгүй онгоцоор дайрсан хэд хэдэн тохиолдол гарсан талаар надад хэлсэн. Би тэнд байхдаа тэдгээр халдлагын ул мөрийг харсан. Цөмийн цахилгаан станцаас хэдхэн километрийн зайд байлдааны ажиллагаа явагдаж байгаа нь аюулгүй байдлын дэглэмд ихээхэн айдас, түгшүүр төрүүлж байна" гэж тэрбээр хэлжээ.

Курскийн АЦС-д ирсэн нь уг станцад цохилт өгөхөөс сэргийлэх зорилготой холбоотой байсан гэдгийг Р.Гросси онцлон тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top