Улс төр

ХАБГБ-тай монгол ямар ч хэлбэрээр харилцан ажиллахыг ОХУ дэмжинэ
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай (ХАБГБ) Монгол хамтран ажиллаж ирснийг ОХУ ямагт дэмжиж ирсэн бөгөөд харилцан ажиллагааны ямарч хэлбэрийг дэмжинэ хэмээн Монгол суугаа ОХУ-ын Элчин Алексей Евсиков «Известия» мэдээний сайтаар ярьжээ.
2024-09-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа.
2024-09-25

Олон улсын улаан загалмайн хорооны Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах тухай хэлэлцэв
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.
2024-09-25

Боловсролын газар БНСУ-ын Хампён хотын боловсролын газартай хамтран ажиллана
Хөвсгөл аймгийн Боловсролын газар БНСУ-ын Хампён хотын боловсролын газар боловсрол, соёл, багш, сурагчдын солилцооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024-09-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.
2024-09-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад үг хэллээ
У.Хүрэлсүх: Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.
2024-09-23

Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав.
2024-09-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санааг “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах баримт бичгүүдийн төсөлд тусгалаа.
2024-09-23

Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
2024-09-23

Монгол, Канадын хууль тогтоогчид сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллана
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь парламент хоорондын олон талт харилцаа мөн гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн хойд Америк дахь манай гуравдагч хөрш орон болох Канад Улс нь уул уурхай, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын түнш төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо.
2024-09-20

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.
2024-09-18

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна
Хуралдааны товд 29 асуудал багтжээ.
2024-09-18

З.Энхболд: Хотын дарга уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргалаа
Х.Нямбаатар энд ирээд намайг бордюр хагаласан, гадаадын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа авна. Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа.
2024-09-17

УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд, бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалт хийв
Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, намын бүлгийн ажилтнуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.
2024-09-17

Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.
2024-09-16

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав
Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайдын биед халдав.
2024-09-16

Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын 33 хүнийг бүртгэхээс татгалзжээ
Ардчилсан Намаас НИТХ-д нэр дэвшүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.
2024-09-13

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна
1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай улсад байнгын ажиллагаатай парламент бүрдэж, төрийн байгуулалтын шинэ тогтолцоо үүссэн түүхтэй.
2024-09-13

Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ
Г.Тэлмэн: Төрийн өмчит компани IPO гаргасны дараа яах вэ гэдэг асуудал бий. 33 хувийн хувьцааг авсан 3384 хөрөнгө оруулагчдын оролцоо нь хангагдах нөхцөл бүрдээгүй. Мөн шуудангийн үйлчилгээний үнийг өөрсдөө тогтоох боломжгүй. Төрөөс үнийн хязгаар тогтоодог.
2024-09-13

32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бордюрыг шинэ технологиор шинэчилж байна
Б.Одбаяр: Зам засварын ажлын үеэр явган зам сэргээх, бордюр болон худгийн таг өндөрлөх зэрэг ажилд хугацаа их алддаг байсан бол одоо цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ.
2024-09-13