Улс төр
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болох байсан НДШ-ийг 23 хувиар нь үлдээхээр болов
З.Энхболд: Дуурийн театр болон Драмын театрыг Байгалийн түүхийн музейтэй адил нураалгачихгүйн тулд хориг тавьсан. Байгалийн түүхийн музейн жишээг харвал нураах магадлал өндөр байна. Мөнгийг нь хасчихвал нураахгүй гэж бодсон ч хоригийг хүлээж авсангүй.
2019-12-10
Ардчилсан эмэгтэйчүүдийн "Лиш" фестивальд 1000 гаруй бүсгүйчүүд оролцлоо
Лиш бэлгэдлийн санаачлагч АН-ын Дэд дарга Б.Дэлгэрмаа болон ардчиллын үйл хэрэгт манлайлан оролцсон М.Тунгалаг нарт Алтан лиш цомыг АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа холбооныхоо 98 мянган эмэгтэйчүүдийн баяр талархлын хамт гардуулан өгчээ.
2019-12-10
Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Өдгөө 30 дахь жилтэйгээ золгож буй ардчиллыг бий болгох, тайван замаар шилжилт хийхэд түүний оруулсан хувь нэмэр багагүй билээ. Цэцэг өргөх ёслолд түүний төрөл төрөгсөд, журмын нөхөд болон гэргий А.Даариймаа оролцжээ.
2019-12-10
Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжинэ
Д.Эрдэнэбат: "2020-2024 оны хөрөнгө оруулалтад түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, дахин төлөвлөхөд 539 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2021 онд нийт 7-8 обьектод 91.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ, Драмын театр, дуурийн театр, төв номын санд 2-3 тэрбум төгрөг л төсөвлөсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.
2019-12-10
Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна
Ийм шалтгаанаар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 40 гаруй гишүүн одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд сууж байна даа. УЕП-ын зүгээс нэг бус удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан боловч эцэст нь өөрөө ажлаа өгснөөр ”Жидүү”-тэй тэмцэх үйл явц өндөрлөсөн билээ.
2019-12-10
Ордны бузар булай
Нэр тавихаар наад хүн чинь уг нь уг нь сайн хүн гээд субектив өмөөрөлт эхэлдэг тул зүгээр үйлдэлүүдийг нь бичлээ. Бид ийм бузар булайг 30 жил толгой дээрээ ээлжлэн тахиж иржээ. Сонголтоо хийдэггүй, хийсэнч хуучин хэдийгээ сонгосоор ирсэн хүмүүст зориулав.
2019-12-10
Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо
Байгалийн хий дамжуулах хоолойн асуудлаар ОХУ, Монгол Улсын Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Москва хотноо боллоо. Хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн чиглэл нь урьдчилсан байдлаар төмөр замын дагуу байхаар тохиролцжээ.
2019-12-10
Аврагчид 29 жил хаагдсан Асгатын мөнгөний далд уурхайг нээхээр ажиллаж байна
Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байна.
2019-12-09
"Голомт"-ын Д.Баясгалан, “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр нарын 21 хүнд Гавьяат цол хүртээлээ
Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж...
2019-12-09
"НДШ-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Төсвийнхийг хүлээж авахгүй"
Д.Тогтохсүрэн: Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. Мөн 100 гаруй тэрбум төгрөг дутахыг хуульд өөрчлөлт оруулж шийднэ. ОУВС-тай хэлэлцээр хийнэ.
2019-12-09
Зам ашигласны төлбөрт иргэдийн саналыг тусгах чиглэл өглөө
"Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудлыг өргөн барих хуулийн хугацаатай. Одоо гурав хоногийн өмнө өргөн барих ёстой. Ингээд ээлжит юмуу ээлжит бус хурлыг зарласны дагуу төлөөлөгчид хуралдаж, дахин энэ асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг юм" гэлээ.
2019-12-09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д нэр дэвших 5 хувийн квот хүслээ
Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ.
2019-12-09
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Өргөн нэвтрүүлгийн тухай, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.
2019-12-09
Х.Баттулга: Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй
Х.Баттулга: БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ.
2019-12-09
Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар
Манай бүтэлгүйтлийг тэд ингэж үздэг. Эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом нөлөөлдөг, хөрөнгө оруулах нөхцлийг хүндрүүлж мангартуулдаг, эдийн засгаа шоконд учруулах магадлал өндөртэй улс гэжээ.
2019-12-09
Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-ны өдөр Сочид хүрэлцэн очиж Оросын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ.
2019-12-08
Л.Энх-Амгалан: Том мажоритари тойрогт 26 хүн дугуйлах өөр хувилбар бий
Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Хуулийн төсөл хоёр хувилбартай явж байгаа. Томсгосон тойрогт 26 нэр дэвшигчийг дугуйлах боломж бий" хэмээн хариулсан авч СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ тухайд "26 нэр дэвшигчийг дугуйлах нь нэр цаг хугацааны болоод техникийн хувьд боломжгүй" гэв.
2019-12-06
Ч.Содномцэрэн: 26 мандаттай нэг тойрогт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэнэ
Ч.Содномцэрэн: Стандарт саналын хуудас дээр нэргсийг нь зоож үзэхэд дөрвөн саналын хуудас болж байсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэвэл цаг хугацаа болоод, техникийн боломжгүй.
2019-12-06
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.
2019-12-06
Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид оролцох боломж бүрдлээ гэв
Хийн хоолойг Монголоор дайруулах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитойгоор оролцох боломж бүрдэх юм.
2019-12-06