x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д нэр дэвших 5 хувийн квот хүслээ

УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар санал гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын Шүхэр ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар5

-"Өмнөх сонгуулиудын жишээнээс харахад, санал авах байр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжтэй биш байгаа. Мөн сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчийн танилцуулга, санал өгөх талаарх зааврыг дохионы хэлээр хүргэх, брайл үсгээр бичсэн саналын хуудас хэвлэх, тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг санал авах байранд бий болгох шаардлагатай байна. 2008 оны сонгуулиар санал авах байрууд дээр тэргэнцэртэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шийдсэн ч 2012 оны сонгуулиар үгүй болчихсон. Тиймээс эдгээрийг хуульчилж өгөх хэрэгтэй байна.

Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхтэй. УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд квот тогтоодог шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд квот олгох санал гаргаж байна" гэлээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,000 орчим иргэн байгаа нь нийт сонгогчдын 10 хувийг эзэлж байгаа юм.

"Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр шийдвэрлэхээр 30 жил оролдсон хэдий ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэр дэвшигчдийн 5 хувийн квот тогтоож, Сонгуулийн хуульд оруулж өгөхийг хүсэж байна. Сонгогчдын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нөхцөлд сонгогдох эрхийг хангах шаардлагатай" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат ярилаа.

2019 оны хавраас Сонгуулийн хуульд оруулах саналаа өгч эхэлсэн ч төсөлд саналууд нь тусаагүй байсан тул дахин Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж, хэлэлцүүлгийн шатанд саналуудаа оруулахаар ажиллаж байгаагаа тэд хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top