x

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар дэмжсэн тухай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас өнгөрсөн сарын 13-нд баталсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд энэ сарын 3-нд хэсэгчлэн хориг тавьсан. Ингэхдээ, 2020-2024 онд хэрэгжих төслийн хэт их хөрөнгө оруулалт, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиар нэмсэн асуудал, ирээдүйн өв сангийн бие даасан, хараат бус байдал алдагдуулсан зэрэгт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригоос нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаас бусдыг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригтой ижилхэн байр суурь илэрхийлж байсныг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, "2020-2024 оны хөрөнгө оруулалтад түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, дахин төлөвлөхөд 539 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 2021 онд нийт 7-8 обьектод 91.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ, Драмын театр, дуурийн театр, төв номын санд 2-3 тэрбум төгрөг л төсөвлөсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Үүнээс гадна цоо шинэ музей байгуулахаар их хэмжээний мөнгө төсөвлөж байгаа санал нийлэхгүй байгаа" хэмээв. 

Мөн цалин нэмсэн ч имфляцийн түвшинтэй уялдуулсан нь бодит үр дүн биш гэдгийг онцлов. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, иргэдэд татварын дарамт үүсгэж буйд санал нийлэхгүй гэдгийг илэрхийллээ. Мөн тэрбэээр, Ирээдүйн өв санд 900 гаруй тэрбум төгрөг цугларсныг дурдаад, 2015 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд, тус санг корпорацын хэлбэрт оруулах замаар бие даасан, хараат бус байхаар зохицуулсныг тэмдэглэв. Гэвч эрх баригчид эдийн засгийн таатай нөхцөлд Ирээдүйн өв санг корпорацийн хэлбэрт оруулах санаачилга гаргааүй гэдгийг хэллээ. Хэрвээ энэ сан Засгийн газрын эрх мэдэлд очвол ард түмний өмчийн сан биш болно гэв. Тиймээс Ирээдүйн өв санг хараат бус байдалд нь эргэн шилжүүлэх нь зөв хэмээн үзэж Ерөнхийлөгчийн хоригийн дээрх заалтуудыг бүрэн дэмжихээр шийдвэрлэсэн хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top