x

Ч.Содномцэрэн: 26 мандаттай нэг тойрогт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэнэ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Тогтолцооны асуудал дээр иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж Үндсэн хуульд оруулсан. 50+26 гэдэг зарчмыг пропорциональ тогтолцоо гэдэг шүүмжлэл яваад байна. Энэ бол мажоритар тогтолцоо. Мажоритар бөгөөд намын жагсаалт нээлттэй. Сонгогч өөрийн хүссэн хүнээ сонгох боломжийг нь нээж өгч байна. 

Мөн 26 хүн улс даяар нэр дэвшиж байхад яагаад зөвхөн ганцыг сонгож байгаа юм бэ эдэг асуулт байгаа. Өмнөх сонгуулиудаас харахад жижиг тойрогт 5-15 хүн нэр дэвшдэг. Жижиг тойргоос нэг л хүнийг сонгодог. Яг энэ аргачиллаар явна. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Өмнөх Сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зосгооно гэж заасан. Гэхдээ энэ асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаа. Харин энэ өргөн мэдүүлсэн хуульд энэ асуудлыг нарийн зохицуулсан. 
Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараагийн өдөр сэргээнэ. Үүнийн Улсын бүртгэл хариуцсан эрх бүхий албан тушаалтан шийднэ гэж заасан. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Тооцоо хийж үзэхэд 26 мандаттай нэг тойрогт ойролцоогоор  900 гаруй нэр дэвшигч саналын хуудас дээр бичигдэнэ гэж тооцсон. Стандарт саналын хуудас дээр нэргсийг нь зоож үзэхэд дөрвөн саналын хуудас болж байсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэвэл цаг хугацаа болоод, техникийн боломжгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Та худлаа яриад байна. Нэг тойрог нэг мандаттай бол нэг хүнийг сонгоно, нэг тойрог хоёр мандаттай бол хоёр хүнийг сонгоно,  нэг тойрогт 26 мандаттай бол 26 хүнийг сонгоно шүү дээ.  

Мөн шилжилт хөдөлгөөнийг тойрог тогтсон өдрөөс хойш зогсоох хэрэгтэй. Өмнөх сонгууль шиг заваан юм хийхгүй шүү та нар. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 900 гаруй хүнээс 26-ыг сонгох цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй. Техникийн хувьд боломжгүй. Нэгээс илүү хүнийг сонгох боломжгүй гэж манай мэргэжилтнүүд хэлсэн. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэний үнэмлэхний загварыг шинэчлэн батлуулна. Монгол Улсад  2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй гэсэн судалгаа бий. Одоогийн иргэний үнэмлэхэнд 12 орон бүхий чип байдаг. Энэ чип нь тухайн иргэний бүх мэдээллийг агуулж байдаг. Заавал нийтээр нь иргэний үнэмлэхээ бүгдийг нь соль гэж шаардахгүй. Хугацаа нь дуусаад иргэний үнэмлэхээ солиулахаар нь шинэ иргэний үнэмлэх олгоод явна. 18, 25 нас хүрээд иргэний үнэмлэх шинээр авахад нь шинэ үнэмлэх олгоно гэсэн үг.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Нам эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг ижил болгосон. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийн сурталчилгаа нь мөнгөний хүчин зүйлийг өдөөсөн харагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны хугацаа жишээ нь телевиз 60 минут гэж байгаа. Үүний 15 минут буюу 26-ыг нь нэг нэр дэвшигч эзэлж болно гэсэн байна. Гэтэл энэ дээр цаг хугацааны нөхцөл байдал үүсч байна. Тооцоод үзэхээр нэр дэвшигчдийн тал нь Үндэсний телевизээр гарах боломжгүй юм билээ. Үүнийг яаж зохицуулж байна вэ. 

Мөн сурталчилгааны сонин, плакат маш үрэлгэн зардал бий болгодог. Нэгдсэн байдлаар зохицуулж, хэвлэмэл материалыг цөөлөх нь зүйтэй. Нэг тойрогт 500 саяас багагүй зардал гарахаар байгаа. Дээр нь ухуулагч, туслахын зардал нэмэгдэнэ. 

Түүнчлэн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй байна гэдгийг ямар байгууллага хэзээ тогтоох юм бэ. Энэ их чухал шүү.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай улс маш өндөр өртөгтэй сонугууль явуулдаг юм билээ. Энэ хуулиар зардал багасгах тал дэр анхаарсан. 

Сэтгэцийн эмгэггүй байх гэдэг шаардлага Засгийн газраас өгсөн санал  дотор байсан.

СЕХ-ны дэд дарга Ц.Болдсайхан: Сэтгэцийн эмгэгтэй холбоотой асуудал Засгийн газраас ирүүлсэн 10 санал дунд байсан. Ямар газраас тодорхойлолт авах хэрэгтэйг судалсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ тодорхойлолтыг авах юм билээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нэр дэвшигчдийн 20 хүртэл хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байна. 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх ёстой гэж болож байна. Яагаад гэвэл Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.17.29)
    26 МАНДАТЫН НЭГ МАНДАТЫГ СОНГОНО СОНГОЛТ БАЙХГҮЙ БОЛ ЦАГААН ХУУДАС ӨГЧ БОЛНО ГЭСЭН ҮГҮҮ
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top