x

"НДШ-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Төсвийнхийг хүлээж авахгүй"

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн ирэх оны төсвийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд тавьсан хориг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын талаарх мэдээллийг сонссон байна.

Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-2020 оны төсвийн тухай хууль болон Ирээдүй өв санд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хоригийг хэсэгчлэн хүлээн авч болно гэсний дагуу дээрх шийдвэрийг гаргаад байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Ерөнхиийлөгч арванхоёрдугаар сарын 3-нд Өмгөөллийн тухай хуульд хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй холбоод байх ёсгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин бүлэг хэлэлцээд Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо тус тусдаа байх ёстой гэж үзээд хоригийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн холбооноос Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор МАН-ын бүлгийн даргад бичиг ирүүлсэн. Өөр, өөр чиг үүрэгтэй хуульчдыг нэг байгууллагад харьяалуулж байгаа нь буруу. Олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна гэсэн утга бүхий байр суурийг илэрхийлж бичиг ирүүлсэн.

-Хөрөнгө оруулалтын төсвүүдэд тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж байгаа үндэслэл нь юу вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хоригийг хүлээж авах юм байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Д.Тогтохсүрэн:

-Төсвийн тухай хууль батлагдчихсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад төсвөө баталчихсан. Нэгэнт орон нутгийн хурлууд хуралдаад төсвөө дараагийн шатны байгууллагууд руугаа явуулчихсан учраас төсвийн тухай хуулийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. 

Их хурлаас шийдвэр гарсны дараа Төсвийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж оруулж ирнэ. Хоёр хувийг байхгүй болгох, үйлчлэх хугацааг хойшлуулах, хувь хэмжээг багасгах уу гээд тодорхой шийдвэрийг гаргана. Мөн 100 гаруй тэрбум төгрөг дутахыг хуульд өөрчлөлт оруулж шийднэ. ОУВС-тай хэлэлцээр хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top