x

Л.Энх-Амгалан: Том мажоритари тойрогт 26 хүн дугуйлах өөр хувилбар бий

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд "Сонгогч томсгосон мажоритари тойрогт нэр дэвшигчдээс нэг, өөрийн хамаарч буй жижиг тойргоос нэг, нийт хоёр нэр дэвшигчийг дугуйлах"-аар тусгасан нь гишүүдийн дунд маргаан дагуулаад байна. 

Энэ тохиолдолд томсгосон тойрогт тухайн намаас дэвшсэн бүх нэр дэвшигчийн авсан саналыг нэмээд, нийт авсан саналд нь дүйцүүлэн УИХ-д суудал хуваарилахаар бичсэн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бухимдуулав. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "У.Хүрэлсүх гэдэг хүн 500 мянган хүний санал авч болно" хэмээн хэлсэн бөгөөд энэ тохиолдолд У.Хүрэлсүхийн авсан саналаар намынх нь нэр дэвшигчид шууд сонгогдох боломж бий болоод байгаа юм. Үүнийг О.Баасанхүү гишүүн "Нэг ч санал аваагүй нэр дэвшигч "намын авсан санал" нэрээр УИХ-д сонгогдох боломж байна" хэмээн шүүмжлэв. 

Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Хуулийн төсөл хоёр хувилбартай явж байгаа. Томсгосон тойрогт 26 нэр дэвшигчийг дугуйлах боломж бий" хэмээн хариулсан авч СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ тухайд "26 нэр дэвшигчийг дугуйлах нь нэр цаг хугацааны болоод техникийн хувьд боломжгүй" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Бүх нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнгээр нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцно" гэсэн нь саяхан баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан "шууд сонгох" зарчмыг үгүйсгэж байна. Үндсэн хуулиар хориглосон зарчмыг Сонгуулийн хуулиар хийж болохгүй" хэмээн шүүмжлэв. 

Хэлэлцүүлгийн эцэст УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17 “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 2025-01-17 Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 2025-01-17 Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 2025-01-17 Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 2025-01-17 Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 2025-01-17 Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 2025-01-17 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-01-17 Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top