x

Дэмжих багийн гишүүдтэй санал солилцож, үүрэг даалгавар өглөө

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, дэмжлэг үзүүлэх багийн гишүүдийнхээ санал, байр суурийг сонслоо.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх багт Эрүүл мэндийн болон Сангийн яам, харъяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд, анхан болон ахисан шатны эмнэлгүүд, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Үндэсний Статистикийн хороо, Үндэсний аудитын газар, төрийн бус болон олон улсын байгууллагууд, анагаах ухааны сургуулиудын төлөөлөл оролцож байна.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа мэдээлэл хийж, Улсын Их Хурлын даргын захирамжаар өгөгдсөн чиглэл, удирдамж, тэдгээрийн хүрээнд хийж буй ажлууд болон хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох хүрээнд явуулсан судалгаа, иргэд, олон нийтээс авсан санал асуулга, асуумжийн дүнг танилцуулав. Мөн бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд олон улсад баримталж байгаа аргачлалыг ашиглан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, тусламж, үйлчилгээний хамралт, чанар, хүртээмжийн талаарх ерөнхий зураглалыг гаргасан байна.

Ажлын хэсгийн дэмжих багийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хууль, эрх зүйн тулгамдсан асуудал, эрх зүйн зөрчилтэй зохицуулалтууд, тэдгээрээс бий болж буй хүндрэл бэрхшээл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг хариуцлага, ажлын үнэлгээ, цалин урамшуулал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний “хүн төвтэй” зарчмын хэрэгжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэбат хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлаас шалгаалан эрүүл мэндийн салбарын байгууллагууд өөр хоорондоо үл ойлголцох, зүй бусаар өрсөлдөх нөхцөл үүсэж буйг дурдан, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулж, Үндэсний зөвлөлөөс батлан гаргаж буй журам, дүрмийг холбогдох хуульд нийцүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мөн эдгээр асуудлыг хөндөж, эрүүл мэндийн даатгалын санд хэт их ачаалал үүрүүлэхгүй байх, үнэ төлбөргүй буюу даатгалаас санхүүжүүлэх, мөн хөнгөлж чөлөөлөх өвчин, эмгэгийг ялгаатай тогтоох, эрүүл мэндийнхээ төлөө хүлээх иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг боловсролыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтыг чиглүүлэх шаардлага байгааг онцлов.

Дэмжих багт ажиллаж буй салбарын голлох байгууллагын төлөөлөгчид тус тусын үйл ажиллагаанд учирч байгаа бэрхшээл, нөхцөл шаардлага, тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар ярьж, харилцан уялдаатай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг багасгах, мэргэжлийн байж, төсөв санхүү, урсгал зардал зэрэг асуудалд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний оролцуулдаггүй байх, өмчийн хэвшлээс шалтгаалсан ялгаатай байдал болон үйлчлүүлэгчдийн хандлага, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг нэн тэргүүнд тулгамдаж буй олон асуудал байгааг хөндөж тавив.

Ажлын хэсгээс дэмжих багийн бүрэлдэхүүнд тус тусын чиглэлээр дүн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт болон нөхцөл байдлын шилжилгээ хийж танилцуулах үүрэг даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.76.165)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.76.165)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
E-Mongolia системээс шинжилгээний хариугаа хэрхэн харах вэ? 13 цаг 36 мин Дунд голын үерийн хамгаалалтын даланг шинээр барьж, нөхөн сэргээж байна 14 цаг 28 мин Европын охидын математик олимпиадаас Монголын баг гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ 14 цаг 29 мин Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна 14 цаг 30 мин Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Монгол Улс харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамдаа орж байна 14 цаг 31 мин Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна 14 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав 14 цаг 33 мин Монголын анхны паппет кино “Пөөдөө” нээлтээ хийхэд бэлэн боллоо 14 цаг 34 мин 2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана 14 цаг 35 мин Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно 14 цаг 37 мин И-Монголиа системээр 1 минутад зээлийн мэдээллийн лавлагаагаа аваарай 14 цаг 38 мин Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа 20 цаг 37 мин Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна 20 цаг 57 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ 21 цаг 2 мин “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо 21 цаг 5 мин “Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа 21 цаг 7 мин Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна 21 цаг 8 мин Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон 21 цаг 10 мин АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив 21 цаг 11 мин LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ 21 цаг 12 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд ши... Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ...
Top